Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гаригийг хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, уг асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд өнөөдөр нүдний эмч нар зургаан дүүргийн эмнэлэгт үнэгүй үзлэг хийхээр болжээ. Тухайлбал, Улсын I, II, III төв эмнэлэг болон “Болор мэлмий”, бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллаж чихрийн шижинтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл, эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөх юм байна. Мөн орон нутагт 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нүдний эрүүл мэндийн тухай өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Үзлэгийг 09.00 цагаас эхлүүлэх аж.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 11, 2016 11:38:23 am )
Үнэгүйм гэж бхгүй Төсвөө л гарч бгаа ш дээ . Тэгээд заавал сонгуулийн өмнө . Дараа нь үзэж болно ш дээ . Ингэж санал авах зорилгоор хийж бгаа ажил .. Сонгуулийн ерөнхий хороо анхааралдаа аваачэээээ
1 Comment