Б.ДАМДИН
Сүүлийн үед УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдэгдэл хийж, ихээхэн дуулиан тариад байгаа. Түүнд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлбар хийсэн. Тэрээр “…Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг юм. Би сүхэн дор толгойгоо тавьж байна ч гэх шиг. Мафи гарлаа ч гэх шиг. Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг. Энэ асуудал дээр Ардын нам, Засгийн газар ямар ч хамаагүй гэх шиг. Ер нь Ц.Нямдорж намаа тэгж хэлэх хүн мөн үү? Зүгээр л сүржин хувийн эрх ашиг хөөсөн мэдэгдэл гэж харж байна. Дээд талынхаа суудал руу мяраасан. Аль эсвэл нэгнийхээ янзыг үзэх гэсэн ийм л хандлага байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн үйлдлийг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэсэн юм.
Тэгвэл Ц.Нямдорж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “…Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшээсэй гэж үздэг хүн цөөнгүй байдгийг би мэднэ. Гэхдээ улс төрд явж байгаа хүн хэзээ зогсох, хэзээ давших, хэзээ окопонд орох вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Яг миний хувьд өнөөдөр тийшээ зүглэх цаг биш гэдгээ дотроо тооцоолоод элдэв хөдөлгөөн хийгээгүй байгаа. Цаг нь ирэхийг би бас үгүйсгэхгүй” гэж байжээ.
Үүнтэй холбоотой нэгэн мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлж байснаараа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж “хөдлөөд” эхэлсэн нь энэ. МАН түүнийг нэр дэвшүүлэхгүй бол УИХ-д бие дааж сонгогдсон, нутгийн дүү С.Жавхлан нь нам байгуулна. Мань эр тэр намынх нь нэр дээр Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Тиймээс энэ мэдээлэл үнэн эсэхийг УИХ-ын гишүүн С.Жавхлан нотлох нь ээ. Тэр нам байгуулах уу?
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 11, 2016 10:58:47 am )
hoyr hugiin shaar
-
nergui (October 11, 2016 3:30:34 pm )
uneheer uls ornoo bodoj bgaa bol yu ni bolohgui gej
-
Zochin (October 11, 2016 4:40:23 pm )
Yee, yanaa. Nyamdorj yerunhiilugchtei Mongol oron tegeed uhliin irmeg ruugee hurdatstai unhruh ni l dee. Arai ch Mongolchuud iim TENEG songolt hiihgui bailgui de, MAN ch gesendee hun mundsan bish .
-
Zochinzochin (October 11, 2016 4:41:38 pm )
Mongoloor maani muusain yumnuud bur toglochih yum baina l doo, haha.
-
Халх (October 11, 2016 7:46:36 pm )
Увсууд даврах нээ!!! Арай ч дээ. Ард олон сонгохггуй бхдаа.
-
Zochin (October 12, 2016 6:12:07 am )
Hujaa holitstoi baisanaas uvs hvn ni deer
-
Anonymous (October 12, 2016 9:16:48 am )
Bolovsrol tolgoi hun chanar gurav ni hureltsej b.val boloh l ym. Hurne geed uuriiguu magtah biz.
-
zochin (October 12, 2016 11:35:55 am )
toriin buh l tom alban tushaald suuj bhdaa iu hiisiin iu ch hiigeegui hel amaa beluudej suusnaas oor gaviyagui hun
-
Anonymous (October 26, 2016 1:32:31 am )
ene tulvurtei niitlel baina shuu
9 Comments