antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2016 1 comment

“Номин талст”-ынхан нийслэлийн удирдах албанд томилогджээ

нийтлэсэн Admin

olloo_mn_1476149947_1405826283_db81589de3f489c7bigСүүлийн үед урлаг, спортынхон улс төрд хүч түрэн орж ирж буй. Дуучид дуулахаа хойш тавьж,  сонгуульд нэр дэвшиж, төрийн алба хашихыг илүүд үзэх болсон билээ. Эхнээсээ УИХ-ын гишүүнээр сонгогдон, төр түшилцэж яваа. Тэгвэл нэгэн үе уянгын хайрын дуунуудаараа залуусын шүтээн болж явсан “Номин талст” хамтлагийн залуус өдгөө нийслэлийн удирдах албанд томилогдоод байна.

Тодруулбал нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргаар “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар тус хамтлагийн дуучин А.Хаянхярваа нар томилогджээ. Тэд өнгөрсөн долоо хоногт даргын ажлаа албан ёсоор хүлээн авч, ажилдаа орсон байна.

Тус хамтлагийн дуучин Т.Хангэрэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Харьяатын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байгаад өнгөрсөн зун ажлаа өгсөн билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • uloldoh (October 11, 2016 4:02:46 pm )

    duu duulj mungu olohoo boljildee

antalya rent a car