
Нэгэн улсын харъяатуудаас л хойш, бүгдээр хамтдаа эрлийзийн асуудлыг илэн далангүй ярилцах цаг болсон. Монгол улсынхаа, угсаатны хувьд холимог гаралтай иргэдийг бид харь луу түлхчихээд, сүүлд нь амаа барьж таарахгүй юм.
Нийгэмд өргөн түгсэн ойлголтуудыг тоймлон харъя:
Эх орноо чөлөөлөх үйлсэд тусламж хүссэн МАН-ын нөхдийн зорилгыг мушгин гуйвуулсан зөвлөлтийн большевикууд Монголын эх орончдод үл итгэж байсан бол, харин эрх ашгийнхаа төлөө яаж ч хувирч, юу ч хийхээс буцахгүй эрлийз иргэдийг атгаг бодлогодоо ашиглаж болно гэж үзсэн. Үүн дээр дөрөөлөн, харь гаралтнууд засгийн газар, төрийн бүх түлхүүр байгууллагад ноцтойгоор нэвтрэн орж, чухал албан тушаал эзлэх болсон. ХХ зууны хориод, гучаад оны Монгол үндэстний эсрэг их харгислал, тотал гэноцидийг зөвлөлтийн большевикууд болон, 5-р цуваа хамтран удирдаж, зохион байгуулж, хэрэгжүүлсэн.
Ийм л мэдлэг ардын дунд хөвж яваа шүү, таминь ээ. Үүнийг хэн ч уншсан, дуулснаасаа мэдэж, энэ мэт ойлголт авах бололцоотой. Чингээд эрлийз нарт сөрөг байдлаар ханддаг, улмаар жигшдэг, үзэн яддаг, янз бүрийн зөрчил үүсгэдэг, өвөр хоорондоо бие биенээ хардаж сэрддэг.
Энэ байдал даамжирвал, нэг мэдэхэд “үндсээр ялгаварлах явдал өргөн дэлгэрсэн орон” хэмээгдэн, дэлхийн хамтын нийгэмлигт донгодуулж бангадуулж магад. “Манай үр садыг дарлаж доромжиллоо” гээд харь гүрэн халдан довтлохыг ч үгүйсгэх аргагүй. Мөн тэр ч эрлийз, энэ ч хурлийз гэхийг үзэж сонссоор, өсвөр хойч үе маань “монгол бид чинь угтаа бол эрлийз хурлийз л юм байна шүү дээ” гэх төсөөлөл, төлөвшилтэй болж, яс үндсээ алдаж болзошгүй.
Нэгдүгээрт. Эрлийз иргэдийг хамгаалах хууль-эрх зүйн орчинг бүрдүүлэх.
Монгол улсын харъяатуудыг үндсээр нь ялгаварлан гадуурхах явдалтай хийх тэмцлийг чангатгах ёстой (Энэ талаар би, ЗГ-ын тогтоолын төслийг санаачилж, ноднин төрийн өндөрлөгүүдэд хүргэсэн, төр ч анхаарна судална гэсэн). Чингэснээр эрлийз иргэдийн гарлаа нууж хаах, ялангуяа улс төрийн зорилгоор, сонгуулийн үеэр худал мэдүүлэх зэрэг сөрөг үйл арилна.
Хоёрдугаарт. Эрлийз иргэдийг түүхийн үүднээс судлах.
Ийнхүү судалснаар, тэдний түүхэн үүрэг ролийн талаарх янз бүрийн мэдээллийн хар цагааныг ялгаруулж, нэгэн мөр болгон, тодорхой бодтой ойлголтыг ард түмэнд хүргэнэ.
Гуравдугаарт. Эрлийз иргэдийг угсаатны зүйн үүднээс судлах.
Монголын хүн амын багагүй хэсгийнх нь хувьд, энэ иргэдээ угсаатны зүйн талаас судлахгүй байх нь ялгаварлан гадуурхсан хэрэг болно. Угсаатны ийм бүрэлдэхүүн байна гэдгийг хүлээн зөвшөөрч, ул суурьтай судлах нь шинжлэх ухааны ч, төрийн ч үүрэг.
Харийн улсын хүн амын ихэнхийг бүрдүүлдэг угсаатны янз бүрийн төвшний төлөөлөгч, өөр улсын төрийн чухал албан тушаалуудыг олноор эзлэх нь, гадаад улсын явуулгаас болж үндэсний аюулгүй байдал алдагдахад хүргэдэг нь тодорхой. Иргэдээ гэмт үйлдэл рүү уруу татагдах, халтиран орохоос урьдчилан сэргийлэхийн тулд эхнээсээ нөхцөл байдлыг нь зохистойгоор бүрдүүлэх хэрэгтэй. Энэ асуудлыг гадаад дотоодод, зөв зүйтэйгээр, олон улсын хууль-эрхзүйд нийцүүлж томъёолон ойлгуулах шаардлагатай.
Эрлийз төрсөндөө тухайн хүн ямар ч буруугүй. Түүний яс үндсийн байдлыг ил гаргаснаар ч буруудах ёсгүй. Учир нь яс үндсийн нэр, тодорхойлолт нь доромжлол, гэмт хэрэг бус. Харин үнэн бодтой бус гэдгийг нь мэдсээр байж, санаатайгаар, атгаг зорилгоор, мэдээлэл түгээх нь ямагт бурууддаг.
Өдгөө, эрлийз цөөнх нь яс үндсийн байдлаа нууж, эрх ашгаа нууцаар бүлгэрхэн хангаж, эрлийз бус олонх нь холимог гаралтнууд бидний эрх ашгийг хохироож байна гэж сэрдэхээс хэтрэхгүй ч, бухимдан явсаар; энэ нь хөндлөнгөөс үзвэл – олонхийн зүгээс апартэид хандлага гаргаад ч байгаа юм шиг янзтай харагдаж; аль аль нь бие биедээ дайсагнахад, цаашид тэсрэх аюулд ч хүргэж мэдэх орчин бүрдсэн нь ажиглагдаж буй. Олон улсын хурцадмал асуудал ч үүсэж болзошгүй.
Ч.Мөнхбаяр
MMX.V.XXII
P.S. Энэ үгүүллийг бичихдээ, эрлийзийн хүчин зүйлд, яс үндсийн байдлаа далдлан явагч бүх иргэдийг хамруулан авч үзсэн болно. Мөн, хурц асуудлуудыг угсаа гаралтай холбох гэсэн бус, харин учрыг ялгаж салгах гэсэн билээ.
Холбоотой мэдээ
-
Төмөр (October 11, 2016 10:38:09 am )
Бүгдээрээ эрлийзбайсан ч яадаг юм. Эрлийзүүдийг урвуулж авах гээд л хятад тагнуулууд хөөцөлдөж гүйлдээд л, эрлийзүүд нь болохоор монголоо худалдана гэж уралдаад л. Энэ ирваатал тэнэглэл чинь залгина шүү монголчуудаа.
-
эрлийз (October 11, 2016 10:51:26 am )
Нэг хэсэг нь эрлийз гэж тэнэгтээд.ногоо тэнэгууд нь судлана ч гэх шиг.
-
guest (October 11, 2016 11:08:40 am )
Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй биз дээ….,
-
unshigch (October 11, 2016 11:16:09 am )
Hyrliiz gee l bas baina shyy dee. kkk
-
zochin (October 11, 2016 11:59:23 am )
Америк гэж үндэстэн байдаггүй тэнд дандаа цагаачид байдаг шүү дээ.
-
Тоодой (October 11, 2016 12:06:35 pm )
Цус сэлгэгдээд сайн л байхгүй юу
-
зочин (October 11, 2016 12:17:41 pm )
эрлүүзүүдийг 90 ээд оны ганзагын наймаачид бүгд мэдэрсэн дээ .таньдаг мэддэг хүмүүс урагшаа хил даваад л дор дорноо хятад хэл мэддэг ярьдаг болоод явчихаар эвгүй юм байна лээ бодсоноос маш их эрлийз хурлийзууд байдаг юм байна лээ.бараг монгол айл болгонд хүргэн бэрээр ороод ирсэншдээ .хайлааст,500 ын дэнж амгалан ,100 айл,цагаан хуаран гээд хятадууд,эрлийзүүд бөөн бөөнөөрөө л байсаншдээ,ховд эрлийз ихтэй,бас сэлэнгэ зүүн хараа орос хятадын эрлийзүүд бөөнөөрөө бий
-
Зочин (October 11, 2016 12:20:16 pm )
Халхаасаа эрлийз хулийз нь их бхаа эдгээр хүмүүс монголийг авч яваа даа яагаад үхэр мгл гэсэн юм болоо
-
Балданов (October 11, 2016 10:30:47 pm )
май , новш минь ! Эрлийз хурлийзууд Монголыг “авч явах” дээрээ тулбал хятад руу л авч явахыг санаархана. Хилийн цаана гарч илжиг шиг орил доо.
-
-
үнэнҮнэнХалтар (October 11, 2016 1:21:27 pm )
Хүлээн зөвшөөрөх цаг болсон сайн үзвэл бараг эрлийзгүй хүн ховор шүүдээ
-
Хохь тайж (October 11, 2016 10:31:59 pm )
Шаа чи !
-
-
Mongol (October 11, 2016 1:25:51 pm )
Yamarch erliiz baij boloh bulgee. Harin hujaagiin erliiziig uter turgen daran sunuuh ni chuhal bolnoo.
-
ЗОЧИН (October 11, 2016 1:38:50 pm )
ЭТНОГРАФИ,ГЕНЕТИКИЙН ХУВЬД ЦЭВЭР ҮНДЭСТЭН ГЭЖ ХААНА Ч БАЙХГҮЙ.ТЭР ДУНДАА МОНГОЛД.ЗӨВХӨН МОНГОЛ ХЭЛ ТӨРӨЛХ ХЭЛ НЬ БОЛСОН” МОНГОЛ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БОДДОГ БҮХ ХҮН МОНГОЛ ЮМ ШҮҮ ДЭЭ.
-
зочин (October 11, 2016 1:39:07 pm )
21 -р зуунд ийм юм бичихээсээ ичиж үх. таныхаар бүр эрлийз хүмүүст зориулсан гетто байгуулах нь л дээ.
-
Anonymous (October 11, 2016 1:58:15 pm )
Наяад онд уерхэж байсан залуугиин ээжиин ээж нь гээд хужаагаас нэг авгай саяхан ирээд асруулаад унасан. Гэтэл мань эриин ээж аав хоер нь хоеулаа хуухэдгуй монгол айлд багадаа оргогдсон цэвэр хятадууд болж таарсан. Сайн нуусан байгаамшуу
-
Anonymous (October 11, 2016 5:25:06 pm )
mongol emegteichuud erchuudeer dutaj baina geed erliizeer duureh undes n shuudee
-
zochin (October 11, 2016 7:02:20 pm )
erliiziig sudalna gej bitgii ineedtei um yariad bai,,,Mongoliin tyyh heden myangan jilees l holildoj erliizjij irsen, tyyhendee bol heviin uzegdel, yagaad gevel diilenh ihenh ni mongoliin olon yasatanguud,Mongoliinhoo toloo baisan, ted bygd mongolchuud,,,mongol zever zusaaraa baigaa hymyys baharhaltai bolovch busad mongolchuudaa aad uzej bolohgui, Bid bygdeeree Mongolchuud,,,
Harin Mongol ulsiin esreg yamar neg sanaa aguulj baigaa hymyysiig l jinhen sudalj baih estoi shyy,,,tiim hymyys olon baigaa, uls orniihoo ayulgui baidliig bodoj zaashaa sanaatai hymyys baival harin tedniigee sudlah ni zov shyy,,,Delhiin byh orond yndsen eh orniihoo toloo bish, busdiin toloo ajilladag jishee odooch gadnii ornuudad ch ih ajiglagdaj baigaa shyy…!!!-
Коля (October 11, 2016 10:47:31 pm )
Мудак толгой минь ээ аан гэж бай ! Бид тэднийгээ таньж мэддэг байх ёстой. Тэгж баймааж нь хvний эрхээ ярих ёстой.
-
-
Зочин (October 11, 2016 8:08:23 pm )
Хичнээн эрлийз бна гэхээс илүү хэдэн монгол бна гэж судлах нь онох байлгүй дээ манайх чинь ястангууд бас ихтэй улс шүү дээ. Цэвэр халх хүнийг монгол гээд бгаа юум шиг бнаа даа янз нь. Бидний эмээ өвөө ч эрлийз байх магадлал өндөр юм билээ дээ
-
Хүн (October 11, 2016 8:26:47 pm )
МАН дарга Мв. Энхболд, Ан дарга Эрдэнэбат нар лав Хятадын эрлийз гэсэн
-
монгол (October 11, 2016 9:44:56 pm )
Зам тээврийн сайд Ганбат нь 32-ын тойрогт амьдардаг байсан Дангаа гэгч монгол нэртэй хуужаагийн хүүхэд гэдгийг цөөхөн хүн мэднэ. Ганбат нь өөрийгөө хужаагийн эрлийз гэдгийг мэдэгдэхээсээ үхтлээ айдаг байсан. Монголын төр засагт хуужаагийн эрлийзүүд олноороо шургаж байгаад хяналт тавидаг газар байна уу
-
Балданов (October 11, 2016 10:40:27 pm )
Маш зvйтэй асуудал шvv. Эрлийз хурлийзууд чинь монгол эхтэй хvмvvc. Тэднийгээ ад vзэх хэрэггvй. Тэд маань ч эхийнхээ талын (Монгол) угсаатнуудыг доромжлох шаардлага байхгvй ! Эрлийз хурлийзууддаа гарал vvcлээ нууж сvvдэрт амьдралгvй, ил гарч эрх тэгш амьдрахыг уриалж байна ! браво
-
Bitgii solior (October 12, 2016 12:01:00 am )
Монгол улс үндсэн хуулиндаа Гарал үүсэл, яс үндсээр эс ялгаварлана гэсэн байгаа. Үүнтэй яав ч нийцэхгүй үзэл санаагаар угаасаа нам, лам бөө, жалга дов болж хуваагдсан Монголыг улам яс үндсээр ялгаварлан хуваах гэсэн ямар тэрс үзэл яваад байнаа? Гитлерийн үндсэрхэг үзэл санааг номлодог цаг үе чинь өнгөрсөн хө.Хүссэн хүсээгүй Глобалчлалын нөлөөгөөр бидний үр хүүхэд гадагшаа явж сурч боловсрон нүд тайлан хэрээр янз бүрийн соёл иргэншлийн нөхдүүдтэй цус холилдох нь яалт ч гүй тохионо. Тэгэхээр залуу хойч үедээ л зөв сонголт хийх, эх оронч байх үзлийг суулгах хэрэгтэй.
-
хрр (October 12, 2016 1:11:39 pm )
Монгол улсаас бусад Монгол язгууртан гээд байгаа нөхдүүд бүгд л ууссан байдаг юм бөйна лээ. өвөр Монголчуудыг тийм заваан муухай гэж бодоочгүй. өвөр монгол тв энэр гардаг улсууд нь арай цэвэрхэн ярьдаг болохоос.
24 Comments