antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2016 30 comments

АН-ын хоёр лидер ГОЛЫН ХОЁР ЭРЭГТ СУУСАН УУ

нийтлэсэн Admin

ebi_uulЦ.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр

Нийслэлийн АН-ьш дарга Э.Бат-Үүл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дуэльд дуудав. Ингэхдээ “Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам миний эсрэг эвсчээ гэлтэй. Үүнийг “Их эвсэл” гэхгүй бол өөр юуг “Их эвсэл” гэх вэ. Ийм их эвсэл хоёр дахиа “байгуулагдаж” байна. Урьд нь Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам гурав хамтарч 62-ын бүлэг хэмээн олноо алдаршсан эвсэл байгуулж байсан. Хүмүүс мартаагүй байлгүй дээ! Өнөөдөр намайг “Их эвсэл” олон зүйлээр буруутгаж байна. Сэдвүүдээ ч

хуваагаад авсан юм уу даа” хэмээв.

Хариуд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн дээ. Хууль хяналтын байгууллагын ажилд Э.Бат-Үүл талархаж явах хэрэгтэй. Монголчууд ч талархаж явах хэрэгтэй. Би энэ асуудал нэлээд ахицтай явж байгаа гэж хэлье.

Энэ хэрэг яагаад ийм нууцлагдмал байна гэвэл эхнээс нь Тагнуулын байгууллагад харьяалуулаад, илрүүлэх үйл ажиллагаанд нь Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагааны дандаа нууцлалтай байдаг тэр зүйл орсон учраас энэ хэргийн нууцлал гэж яриад байдаг юм” хэмээн сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр учирлав.

Улс төрд унаж босож явсан, яваа тэдний хувьд юунаас болж толхилцож эхэлсэн нь өөрөө их сонин. Угтаа бол ардчилсан хувьсгалыг түүчээлсэн, Ардчилсан намын дарга, ардчилсан хувьсгалаас төрсөн анхны баатар, Ерөнхийлөгч гээд энэ хоёр эрхэмд адилттаж харах зүйл олон бий. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяраас хоёулаа “харшилтай” байдаг нь ч тэднийг нэгтгэдэг идеал. Гэвч “Хөтөлгөө морь шиг хамт явсан Э.Бат-Үүл минь” хэмээн хэдэнтээ ярьж байсан төрийн тэргүүн журмын нөхөртэйгөө нэг л өдөр голын хоёр эрэгт гараад суучихлаа.

Одоогоос долоон жилийн өмнө буюу 2009 оны дөрөвдүгээр сарын 3-нд АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо, Их хурлаас Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж байв. Тэгэхэд Үндэсний зөвлөлдөх хорооноос оруулж ирсэн Г.Батхүү өөрийн хүсэлтээр нэрээ татахад Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр тунаж байлаа шүү дээ. Тухайн үед Э.Бат-Үүлийг Г.Батхүүгийн адил нэрээ татаж магадгүй гэсэн яриа гарсан ч ардчилсан хувьсгалын баатар “Би өрсөлдөнө. Намайг ардчиллын төлөө тууштай явж ирсэн албан тушаал хаших сонирхолгүй гэдгийг олон хүн мэднэ” хэмээгээд Ц.Элбэгдоржтой эцсийн өрсөлдөөнд орж байв. Улмаар Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд оролцсон 224 төлөөлөгчийн 65.3 хувь нь Ц.Элбэгдоржид санал өгснөөр тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлж байсан юм.

Харин өвдөг шороодсон Э.Бат-Үүл баатар “АН анх удаа эв нэгдэлтэй байж Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа. Энэ том амжилт сэтгэл хөдөлгөж байна” хэмээгээд тахимаа өгч байв. Эрхэм баатар ийнхүү Их хурал, ҮЗХ-ныхоо шийдвэрт хүндэтгэлтэй хандсан ч
үүнээсээ ердөө хоёр хоногийн дараа “Бахирмаар санагдсан хором” нэртэй нийтлэл бичсэн нь тухайн үедээ багагүй шуугиан тарьж байсан билээ. Тодорхой нэр цохож бичээгүй ч “Би үг хэлбэл бархирчих гээд байлаа. Би үг хэлбэл орилчих гээд байлаа. Багтарч, бачуурч гүйцсэн байлаа. Тамлуулсан хүн өвдөлтөндөө багтарч бачуураад бархирч орилдог юм гэсэн. Сэтгэл санаагаа нүдүүлсэн хүн адилхан болдог юм билээ” хэмээх агуулга бүхий уг нийтлэлийг журмын нөхөртөө, бүр тодруулбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зориулсан хэмээх хардлага одоо ч зарим нэгнийх нь цээжинд хадаатай явдаг болов уу.

Удсан ч үгүй Ерөнхийлөгчийн сонгууль болоход АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж 51.24 хувийн санал авч анхны “Ардчилсан Ерөнхийлөгч” хэмээх тодотголыг зүүх болсон юм. Сонирхолтой нь, цаг үеийн цикл тэгээд таарчихсан уу, бүү мэд тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 10-нд, ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд гаргасан төрийн тэргүүний зарлигаар Э.Бат-Үүл Улсын баатар болсон билээ. Тэгэхэд “Ард түмэн баатрууд байсан. Би энэ баатруудаа шагнамаар байсан. Энэ баатруудыг шагнах гэж чамайг шагнасан” гэж л хэлснээс өөрөөр Еренхийлөгч, Э.Бат-Үүл нарын хооронд яриа өрнөөгүй гэдэг. Үүнээс хойш улс төрийн хуанлийн хуудас шарлах тусам нэг нь Ерөнхийлөгчөөр улирч, нөгөөх нь нийслэл хэмээх том айлын бодлогыг дөрвөн жил зангиджээ. Энэ хугацаанд Ц.Элбэгдорж сайн ярилцагч, уран илтгэгч хэмээх тодотголтой болсон бол өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд өрнүүлсэн томоохон бүтээн байгуулалтын автор нь Э.Бат-Үүл болоод буй.

Гагцхүү бүрэн эрхээ дуусахаар хэрхэх нь тодорхойгүй байгаа Ц.Элбэгдоржийн “зовлон”, намаасаа дэмжлэг хүлээж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхтээ бат итгэлгүй яваа Э.Бат-Үүлийн эргэлзээ тэднийг зарим талаас нь адилхан харагдуулж эхлээд байна. Ялгаатай нь, намын дотоод зөрчил нь хальсан, улс төрийн эгзэгтэй энэ цаг үед Тагнуулын ерөнхий газраас Э.Бат-Үүл баатрыг С.Зоригийн хэрэгт холбогдуулж хоёр дахиа сэжигтнээр татав. Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхад гарсан, улс төрийн ээдрээтэй, учиг нь олддоггүй хэрэг Ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн сүүлчийнх нь жилд сөхөгдөж, Э.Бат-Үүл баатрыг дахин сэжигтнээр татсан нь энэ.

Сонгуулийн өмнөхөн сэдэрдэг, зарим нэгний төрийн түшээ болох замаа засах

Э.Бат-Үүлийн хувьд АН-ын лидер, ардчилсан хувьсгалын анхдагч мөн уу гэвэл мэдээж мөн. Үүнтэй хэн ч санал зөрөхгүй. АН-ын бусад лидерийг бодоход УИХ-ын гишүүнээр ажиллахдаа төрийн сайд байтугай Байнгын хорооны даргаар ч ажиллаагүй баидаг. Үүгээрээ тэр бусдаасаа ялгардаг бас харьцангуй нэр цэвэр явдаг. Хүүгийнхээ компанид тендер олгосон “муу нэртэй” л болохоос АН-ыг эрх барьсан дөрвөн жилд нүүр тахлах гол ажлыг нугалсан газар нь нийслэл тэр дундаа Э.Бат-Үүл. Дээрээс нь, Ерөнхийлөгчийн хоёр дахиа улирахад гол хөшүурэг, тулах цэг нь нийслэл байлаа шүү дээ.

гүүр болж явсан энэ хэргийг Монголын хууль хүчний байгууллагаас 18 жил шалгасан ч өнөөг хүртэл илрүүлж чадаагүй л явна. Тиймээс сонгуулийн өмнө ард түмний өмнө тодрох гэсэн улстөрчдийн шоу битгий байгаасай, үнэн мөнийг нь хуулийн хүрээнд зөв шударгаар олж, тогтоогоосой гэсэн хүлээлт нийгэмд хэдийнэ бий болсон нь нууц биш. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч “Нэг зүйлийг хэлье, С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй шүү. Хянаж байгаа улсууд ч сайн харж байгаа. Энэ хэргийн эзнийг олоход бид туслах ёстой л гэж бодож байна. Хэрэг шүүхийн шатанд очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэсэн ойлголттой байгаа” хэмээн мэдэгдсэн нь саяхан.

Энгийн нэгэн улстөрч бус хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр ажиллаж буй, АН-ын лидер хүн амнаасаа ийм үгийг зүгээр ч нэг унагаагүй нь мэдээж. Харин дээрх үгээрээ дамжуулж, нийгэмд өгч буй Ерөнхийлөгчийн ээлжит нэгэн чимээ нь энэ байж болох. Гэхдээ Ерөнхийлөгчийн энэ удаагийн үйлдэл, хэвлэлийнхний сонирхсон асуулт бүрт “хэт цензургүй” хариулсны ард ямар нэгэн зорилго байсныг үгүйсгэх аргагүй. Ямар ч байсан эртний анд Э.Бат-Үүлтэйгээ таарамжгүй харьцаатай болсон нь зарим талаараа ил болов.

Э.Бат-Үүлийн хувьд АН-ын лидер, ардчилсан хувьсгалын анхдагч мөн үү гэвэл мэдээж мөн. Үүнтэй хэн ч санал зөрөхгүй. АН-ын бусад лидерийг бодоход УИХ-ын гишүүнээр ажиллахдаа төрийн сайд байтугай Байнгын хорооны даргаар ч ажиллаагүй байдаг. Үүгээрээ тэр бусдаасаа ялгардаг бас харьцангуй нэр цэвэр явдаг. Хүүгийнхээ компанид тендер олгосон “муу нэртэй” л болохоос АН-ыг эрх барьсан дөрвөн жилд нүүр тахлах гол ажлыг нугалсан газар нь нийслэл тэр дундаа Э.Бат-Үүл. Дээрээс нь, Ерөнхийлөгчийн хоёр дахиа улирахад гол хөшүүрэг, тулах цэг нь нийслэл байлаа шүү дээ.

Гэвч АН-ын зөрчил, фракц хоорондынх нь эрх мэдэл, албан тушаалын төлөөх зодоон туйлдаа хүрсэн нь Э.Бат-Үүлийн баг нийслэлд дахин засаглах эрхийг олгоогүй, Ардын нам руу ханарсан. Өөрөө ч энэ тухай “Сонгуулийн үр дүн Нийслэлийн Ардчилсан намын хувьд улс төрийн “цунами” байлаа. Бид ялна гэдэгт итгэлтэй байсан ч ийм үр дүн гарлаа” хэмээн мэдэгдэл хийж байв. Гэвч орон нутгийн сонгуулиар хот хөдөөд ялалт байгуулж, хөлтэй болохгүй л бол Ерөнхийлөгчийн сонгуулиар хүндхэн даваатай иүүр тулах нь тодорхой болсон хариуцлагатай цаг үед АН-ын зөрчил төрийн тэргүүн хүртлээ даамжирсанд асуудлын зангилаа оршиж байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө эвээ олох, нэг завинд суух нь АН-д хэрэгтэй. Гагцхүү Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг эргэн нэгтгэх эвийн цавуу юу байх нь зөвхөн цаг хугацааны асуудал болжээ.

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • zochin (October 11, 2016 11:14:47 am )

    ENE 2 HUN ULSTOROOS ERONHIIDOO ENHBAYRIIN ARAAS YVSAN N DEER BIZDEE.

  • zochin (October 11, 2016 12:48:52 pm )

    Erunhiilugch hyn baij ih hyyheh shig zantai yum Hajuu oirin nuhdyydee mundag hyn boloh gej hyral tsuglaan deer dandaa ner turd ni haldana Unahad ni ulam tsaash ni tylhene Uvaigyi novsh yumaa AN-in ner hyndiig ene hyn l unagasan AN-in ner nyyreer l erunhiilugchiin suudald zalraa bizdee Hugatsaa ni duusaj bgaa bolohoor taatai l bna Harin MAN-in 4 -n jild ch ih zovno doo

  • зочинзочин (October 11, 2016 1:35:06 pm )

    улс төрч гэдгийг монголчууд ойлгохгүй явжээ ардчлал гэдгийн буянаар одоо л төсөөлдөг болж байна. улс төрч гэдэг нь хуулиар халхавчилсан хулгайч луйврчдыг хэлдэг ажээ

    • иргэн (October 12, 2016 11:26:02 am )

      ккк.Зөв л тодорхойлж.Манай нөхцөлд ингэж харагдахаар байна шүү.2-уулаа л НО-той хүмүүс.Бат-Үүл шалгуулах зүйлээ шалгуулах л хтэй.Айж чичирч,сандраад байхыг бодоход 1бол хэрэг хийсэн,үгүй бол у/т-н хэлмэгдүүлэлт байдгийг маш сайн мэддэг гэсэн үг.Н.Энхбаярыг яаж хэлмэгдүүлж байснаа мэддэг юм бналдаа.Насаараа төрд ажиллаж байгаагүй,УИХ-ын гишүүн,намын ажил г.м-р 90-н оноос хойш амьдарсан хүн гэхэд Бат-Үүл их л хөрөнгөжсөн хүндээ.Харин яаж???

  • Тоодой (October 11, 2016 1:41:20 pm )

    Данзан Бодоо 2 -той төстэй юмуу

  • зочин (October 11, 2016 1:44:48 pm )

    uul Baatar ch hetsuu bgaa bh aa AN daa unench yavsanii gai bh daa Elbegee ch taaruuhan hun yum shig sanagddag Enhbayariig yaj onholduulav Bat Uuliig odoo har

  • Anonymous (October 11, 2016 2:06:26 pm )

    хоёр гай хэнийгээ гэхэв дээ.

  • zochinzochinzochin (October 11, 2016 2:13:57 pm )

    elbegdorj bol ta nariig zajlilgvi zalginadoo ha ha

  • nergui (October 11, 2016 3:26:09 pm )

    ed nar gawya geheesee iluu gai l ih tarilaadaa

  • Иргэн (October 11, 2016 3:27:50 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (October 11, 2016 3:28:13 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/

  • Иргэн (October 11, 2016 3:28:32 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (October 11, 2016 3:28:58 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (October 11, 2016 3:29:19 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

    • zochin (October 11, 2016 5:15:27 pm )

      mash unen

  • Иргэн (October 11, 2016 3:29:42 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (October 11, 2016 3:30:01 pm )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • Иргэн (October 11, 2016 3:31:09 pm )

    Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн!

  • Иргэн (October 11, 2016 3:31:41 pm )

    Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/

  • Иргэн (October 11, 2016 3:32:12 pm )

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

  • гаадан (October 11, 2016 3:51:13 pm )

    элбэг хүн биш ,улс төрч бүр биш болсон. муу батүүлииг яаж ч чадна.одоо ч цадаагүи АН ыг базна гээд л Цагааныг дарга бол гээд үүрэгдээд явуулсан.дараа нь АН ын дарга болж 20 онд ерөнхии саид болно гээд баигаа. 5 н толгои гэх мэтииг хятадад өгөх даалгавар нь бүтэхгүи болохоор дахиад төр лүү шургана гээд баина. 20 оноос дахиад даирах нь. улсаа зарж дуусахаас нааш салахгүи санаатаи юм шиг.

  • irgen (October 11, 2016 7:45:20 pm )

    elbegdorj bol hvn bish shuu gazriin biteg hvn tolgootoi uher

  • ПААХ ПӨӨХ ХОЁР (October 11, 2016 8:36:03 pm )

    ЭНЭ 2 БОЛ ТЭРТЭЭ 1990 ОНД АРДЧИЛАЛ ХЭМЭЭН ХӨӨРЦӨГЛӨЖ АМЕРИКУУДАД ТАРХИА УГААЛГАСАН БАЦААНУУД БАЙЖЭЭ. ТЭГЭЭД 20 ГАРАН НАСАНДАА УЛСАА УДИРДАХ ГЭЭД АМЬДРАЛ Ч МЭДЭХГҮЙ ЖААЛУУД ЮУГАА ХИЙХЭВ ТӨР УЛСААРАА ТОГЛОСООР ӨДИЙ БОЛОВ ДОО ХӨӨРХИЙС 20 ГАРАН ЖИЛД МОНГОЛЧУУД ЯДУУРЧ МОНГОЛЫН ТӨР ДОРОЙТОВ ӨР ШИРЭНДЭЭ БАРИГДАВ…ЦААНА НЬ ЯМАР ИРЭЭДҮЙ БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ??? ГЭЖ АСУУХ ЦАГ ИРЧЭЭД БАЙНА ХҮМҮҮС ЭЭ

  • АН УГААСАА АМЕРИКУУДЫН НАМ (October 11, 2016 8:38:38 pm )

    ТИЙМЭЭС ЭНЭ НАМ МӨХӨХ ЦАГ НЬ БОЛСОН ХАМГИЙН ТЭНЭГ ХҮМҮҮС Л ЭНЭ НАМЫГ БАЙГУУЛСАН ЭНЭ НАМД ОРСОН БАЙГАА ШҮҮ. МОНГОЛОО ГЭСЭН ХҮМҮҮС БАЙВАЛ ЭНЭ НАМААС ГАРАХ ХЭРЭГТЭЙ

  • ZOCHIN (October 11, 2016 10:53:52 pm )

    ELBEGEE Hugtsaanaasaa umno buu mongoloor demdvv togololooenhbayaraar jaal togolson odoo batvvl toglood nobshoo zailaa

  • ХҮН ХҮН (October 12, 2016 1:36:15 pm )

    Энэ гайнууд эвээн олно гэдэг бол хулгайч луйварчин нар АН ийн толгойд үүрд заларч Намын нэрээр төрийн эрх мэдлийг булааж дураараан дуригаж дунд чөмгөөрөөн жэргэсээр байх үндэс болно гэсэн үг Монгол орны өнөөгийн адчил нь Элбэгдорж Бат-Үүль мэт хулгайч луйварчин нарын , Хулгай луйварын үүр болсон Дүр эсгэсэн луйварийзам болсон

  • irgen (October 13, 2016 12:32:29 pm )

    ene bat*-uuliig hurdan suulgaasai.uhen hatan uilan mailan zuuraldaad bgaag n bodhoor durgui hureed bhiin.

  • Zochin (October 22, 2016 7:49:29 am )

    2 uulaa shuudaind bagtachih yum bishuu tegeed tendee 2 bienee ochiglood suuj baig.

  • zochin (October 31, 2016 4:14:37 pm )

    mongol 2 gol baatar shuud barj abaa ene 2 mongol eh oron zarj edj baigaa bol mongol eh ur oruulsan 2 baatar mun odoo ehe mongol oron zugtaj garnaa 2016 12 15 barj ard tumen nuur garaa gej helj baina ene anh mongol eh ur oruulsan 2

  • Хятадын иргэн (March 12, 2017 3:22:42 pm )

    Эвтэй байцгаая цөөхөн Монголчууд аа . Эв өөр юу ч хэрэггүй. Юун макро , микро эдийн засаг, жижигхээн хот л шүү дээ уртаашаа бид чинь .

antalya rent a car