antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 8, 2016 4 comments

“Guys”-ийн Х.Бат-Ундралыг хар тамхины хэргээр даваа гарагт шүүнэ

нийтлэсэн Admin

0b06cbbe159ec62c85f76c2268b5ca9f“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэргээр хуулийг байгууллагад шалгагдаж байгаа. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж шүүхэд шилжсэн байна. Тодруулбал Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай эсэхийг 2016.10.10-ны өдрийн 13:30 цагт хэлэлцэх юм.

Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу ял төлөвлөөд байгаа. Эрүүгийн хуулийг 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн хэсэг бөгөөд Х.Бат-Ундарлыг гэм буруутай гэж үзвэл шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

Эх сурвалж: Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 09, 2016 7:20:09 am )

    Har tamhi mongoliig suiruuleh vii, huuhduudiig uruu tataj, zarj borluuldag nuhdiig hatuu shiitgeh heregtei sh tee!!!

  • зочин (October 09, 2016 5:37:00 pm )

    хар тамхины хэргийг иймхэн ял өгдөг бол манай улс хар тамхийг дэмждэг орон болчихсон юм байна л даа. Их хурлын гишүүд сайд нь хууль санаачилахгүй байна гэдэг бол өөгшүүлэн дэмжиж байна гэсэн үг үү? Монголд хууль нь толгой илдэг гэж мэдээд ихээр хар тамхи борлуулах юм байна л даа.Гутамшиг

  • Батбаяр (October 09, 2016 10:10:00 pm )

    Өмнөговь аймагт уурхайд ажилладаг Хятадуудаас улбаатай мансууруулах төрлийн өвс, хар тамхины төрөл хэргэлдэг бүхэл бүтэн арми бий болсон гэж яригдаад удаж байна даа.. Монгол жолооч нар, зарим нэг уурхайчид, нутгийн ардууд мансууруулах төрлийн зүйл хэрэглээд бүр донтсон гэж ярьцгааж байна… Тээврийн жолооч нар бол бүүр ихээр хэрэглэдэг бололтой… Энэ бол маш том аюул бодитоор нүүрэлсэн байна гэсэн үг дээ… Бурхан минь үр хүүхдүүд, Монголын ирээдүй болсон залуу үе минь донтоод автаад үнэхээр сэтгэл шимширч байна даа…

  • Anonymous (October 26, 2016 12:56:35 pm )

    их хуралын гишүүд нь захиалгаар зөөлгөж татддаг юм бга биз, тэгээл ял нь бага бгаа байх,ёр нь энэ гишүүд чинь байнга мэнсууралтай юм биш байгаа,

antalya rent a car