antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 8, 2016 Comments are off

Эх орноо доллараар солиогүй Теофило Стивенсон

нийтлэсэн Admin

Олимпийн наадмаас гурван алтан медаль хүртсэн гурван боксчин байдаг. Тэдний нэг нь Кубын алдарт боксчин Теофило Лоуренс Стивенсон (нөгөө хоёр нь Унгарын Ласло Папп, Кубын Фаликс Савон) юм. Тэрээр 1952 оны гуравдугаар сарын 29-нд Кубын нийслэл Хавана хотоос зүүн зүгт орших Пуэрто Падре хотод төрсөн бөгөөд эцэг Теофило Паттерсон нь АНУ-ын Сент-Винсент хотоос, эх нь Сент-Китсээс ирсэн дүрвэгч байв. Хүдэр том биетэй эцэг нь дасгалжуулагч нарын нүдэнд өртөж, бокс тоглож эхэлсэн ч хамаг ашгийг нь хамж буйд дургүйцсэнээс бээлийгээ ханандаа өлгөжээ. Эцэг нь түүнийг 12 настай байхад боксын дугуйланд оруулснаар амьдралынх нь чигийг гаргаж өгчээ.

Улмаар Паттерсон хүүгээ 14 настай байхад нь Хаванад аваачиж, хожмын алдарт дасгалжуулагч Альсидес Сагаррын шавь болгосон юм. Хүү Стивенсон анхны том амжилтаа 1970 онд үзүүлж, Төв Америк, Карибын тэнгисийн сав газрын орнуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэв. Стивенсон 20 жилийн хугацаанд нийт 332 тулаан хийхдээ 310 ялалт байгуулжээ. Тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг боксчдыг ээлж дараалан өвдөг шороодуулсан бөгөөд АНУ-ын Дуэйн Бобикийг 1972 оны олимпийн наадамд, Жон Тейтийг 1976 оны олимпийн наадамд, Югославын Тони Тоббсыг 1978 оны ДАШТ-д, АНУ-ын Майк Докесийг 1975 оны Пан Америкийн наадамд илт давуу ялж байв. Харин ЗХУ-ын Игорь Высоцкийд хоёр, Александр Лукстинд нэг удаа ялагдсан юм. 1972 оны Мюнхений олимпийн наадамд түрүүлсэн Стивенсон, Орландо Мартинес, Эмилио Корреа нарыг эх орондоо ирэхэд нь Кубын ард түмэн тэднийг үндэсний баатраар өргөмжилж, өндөр хүндэтгэлтэй угтаж иргэд нь тэднийг нийслэл гудамжаар өргөн жагсч угтав.

stevenson-obit-superjumbo

Стивенсон хариуд нь “Кубын найман сая ард түмний хайр хүндлэл таван сая ам.доллараас илүү үнэтэй. Тэгээд ч манай улсад мэргэжлийн бокс хориотой. Би эх орноо доллараар солихгүй” хэмээн эрс татгалзжээ.

Стивенсон дараа нь нутагтаа болсон анхдугаар ДАШТ-д түрүүлж, улмаар 1976 оны Монреалийн олимпийн наадамд нэр төрөө хамгаалж олимпийн хошой аварга болсон. Тэгэхдээ Сенегалын Мишель Драуре, Финландын Петер Руокола, АНУ-ын Жона Тейт нарыг тулааны нэгдүгээр раундад унагаж, шигшээ тоглолтод Румыний Мирчу Симоныг гуравдугаар үед ялсан нь ямархуу тасархай байсныг нь нотлон харуулна. Түүнийг олимпийн хошой аварга болсны дараахан АНУ-ын мэргэжлийн боксын зохион байгуулагч Дон Кинг мэргэжлийн бокс руу урвуулах гэж оролдов. Түүнд дэлхийн аварга Мохаммед Алитай тоглосны хариуд таван сая ам.доллар өгөхөө амалжээ. Гэвч Стивенсон хариуд нь “Кубын найман сая ард түмний хайр хүндлэл таван сая ам.доллараас илүү үнэтэй. Тэгээд ч манай улсад мэргэжлийн бокс хориотой. Би эх орноо доллараар солихгүй” хэмээн эрс татгалзжээ. Тэрээр олимпийн гурав дахь алтан медалиа 1980 онд ЗХУ-ын нийслэл Москвад хүртсэн. Сэтгэл нь үүгээр ханасангүй, олимпийн наадамд дөрөв дэх удаагаа оролцож, түрүүлэх зорилготой байлаа. 1984 оны Лос-Анжелесийн олимпийн наадамд социалист орнууд улс төрийн асуудлаас болж оролцоогүй тул тэрээр зорилгодоо хүрч чадаагүй билээ.

Лос-Анжелесийн олимпийн дараа дөрөв дэх алтан медалиа авах зорилго тээж бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байсан ч олимпийн наадамд дахин оролцож чадаагүй юм. Кубын үндэсний олимпийн хороо БНАСАУ-ын зүгээс зохион байгуулсан хориг арга хэмжээнд нэгдсэн тул БНСУ-ын нийслэл Сөүлд болох олимпийн наадамд оролцохгүй байхаар шийдвэрлэсэн юм. Тиймээс Стивенсон 1988 онд зодог тайлжээ. Тэр үед ярилцлага өгөхдөө “Бид Сөүл яваагүй. Хэрэв очсон бол олимпийн дөрөв дэх алтан медалиа хүртэх байсан. Гэхдээ нинжин сэтгэл, эв нэгдэл, анд нөхөрлөлийн барилдлагааг хөсөр хаяхыг хүсээгүй” гэж хэлжээ. Үзэл бодолдоо туйлын үнэнч энэхүү агуу тамирчин зодог тайлаад дасгалжуулагчийн ажилд шилжиж, Кубын боксын холбоонд дэд ерөнхийлөгч, Үндэсний спорт, биеийн тамирын дээд сургуульд багшаар ажилласан. Т.Стивенсоны нэр хүнд Кубын ард түмний хайртай их удирдагч Фидель Кастрогийн дараа ордог байв. Стивенсон 2012 оны долдугаар сарын 11-нд таалал төгссөн юм.

Portrait of Cuban President Fidel Castro holding the arm of heavyweight Olympic boxer Teofilo Stevenson during photo shoot.  Havana, Cuba 4/1984 (Image # 1139 )

Теофило Лоуренс Стивенсоны амжилт: 

Олимпийн наадам
1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод болсон тэмцээнээс алтан медаль
1976 онд Канадын Монрреаль хотод алтан медаль
1980 онд ЗХУ-ын Москва хотод алтан медаль

ДАШТ 
1974 онд Кубын Хавана хотод алтан медаль
1976 онд Югославын Белград хотод алтан медаль
1980 онд АНУ-ын Рено хотод алтан медаль

Пан Америкийн наадам
1971 онд Колумбын Кали хотод хүрэл медаль
1975 онд Мексикийн Мехико хотод алтан медаль
1979 онд Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотод алтан медаль

Эх сурвалж: Ардын эрх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car