Японы баруун урд нутгийн Кюшү арлын Асо галт уул өнөө өглөө үүрээр дэлбэрчээ. Асо галт уул сүүлийн 36 жилийн хугацаанд анх удаагаа дэлбэрч байгаа нь энэ гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ.
Японы хамгийн том идэвхтэй галт уул болох Асогоос халуун лаав 1 гаруй км газарт шидэгдэж байгаа учир 2 км-ын радуис доторх бүсэд оршин суудаг хүмүүст болгоомжтой, сонор сэрэмжтэй байхыг холбогдох албаны хүмүүс зөвлөж байна.
Күмамото мужийн Асо хотын зам талбай болон автомашинууд галт уулын үнсэнд дарагджээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ
Холбоотой мэдээ
Comments are closed.