Хорь хоног завсарлах чуулганыг хүлээж байгаа асуудал бол ирэх оны Монгол Улсын төсөв юм. Төсвийн сахилга бат гээчид хэрхэн яаж суралцах тухайд тархиа нэлээд гүнзгий төвшинд гашилгах цаг болсон гэдгийг эдийн засагчид хэлж ярьсаар байгаа. Түүнчлэн бидэнд хэрэгтэй зөвлөгөөг хэн хаана хэлж ярьж байгаа вэ гэдэг нь хэрэгтэй сэдэв болоод байгаа. Тиймээс ч Дэлхийн банкны зөвлөгөөнөөс хүргэж байна. Дэлхийн банк Монголын эдийн засгийн талаарх тоймдоо оны эхний 7 сард төсвийн зардал жилийн 33 хувиар өсч, төсвийн алдагдал огцом байгааг онцолсон юм. Төсвийн гадуурх зардалууд, орлогын тасалдал зэрэг нь дээрх төсвийн алдагдлын огцом өсөлтөд нөлөөлөв. Хэрэв Засгийн газар шаардлагатай арга хэмжээ авахгүй тохиолдолд Дэлхийн банкны төсөөллөөр 2016 оны эцэст төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувийг давахаар байна. Засгийн газрын өрийн өнөөгийн хандлага үргэлжилбэл Засгийн газрын баталгаатай бондыг оруулж тооцсон ЗГ-ын нэрлэсэн өрийн ДНБ-д эзлэх хувь 90 хувийг давахаар байгааг мөн уг тайланд дурьджээ.
Дэлхийн банк өсөн нэмэгдэж буй төсвийн эрсдлийг удирдах зорилготой ЗГ-ын авч хэрэгжүүлж арга хэмжээг дэмжиж байгаа илэрхийлжээ. Гэвч өсөн нэмэгдэж буй төсвийн болон гадаад секторын эрсдлийг бууруулахад төсөв, мөнгөний нэмэлт дорвитой бодлогын тохиргоо шаардлагатай байгааг сануулжээ. Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон “Төсвийн гадуурх зардлуудыг оруулж тооцсон төсвийн нөхцөл байдлын талаарх танилцуулга нь итгэл төрүүлэхүйц нэгдмэл төсвийн бодлого хэрэгжүүлэхэд чухал алхам болсон” гэдгийг онцлов. Мөн тэрээр “Гэхдээ төсвийн алдагдал болон ЗГ-ын өр нэмэгдэж байгаа нь төсвийн тогтвортой байдлыг бий болгоход цаашид зохих арга авч хэрэгжүүлэх шаардлага байгааг илтгэж байна” гэжээ.
Төвбанкнаас ЗГ-т ихээхэн хэмжээний санхүүгийн эх үүсвэрийн дэмжлэг үзүүлснийг уг тайлан мөн онцлоод хэрэв уг байдал үргэлжилвэл макро эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулжээ. Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч ноён Тайхюн Ли “Tөвбанкны эн тэргүүнд тулгараад буй сорилт нь мөнгөний бодлогыг аль болох төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас тусгаарлаж, валютын нөөцөө хамгаалах явдал юм” гэдгийг анхааруулсан. Мөн тэрээр “Төвбанк сүүлд бодлогын хүүгээ өсгөсөн нь валютын ханшийн хэлбэлзлийг бууруулахад дэмжлэг болсон. Гэхдээ хэрэв төсвийн зардал нь үргэлжлэж, төвбанкны санхүүгийн үүсвэрээс дэмжлэгээс хамаарсан хэвээр байсан тохиолдолд мөнгөний хумих бодлогын үр нөлөө сул байх болно” гэдгийг сануулсан. Мөн уг тайлангаар дамжуулан Дэлхийн банк уул, уурхайн бүтээгдэхүүний экспортын бууралт, ихээхэн хэмжээний гадаад зээлийн эргэн төлөлт нь 2017 онд төлбөрийн тэнцэл болон төсөвт нэмэлт дарамт учруулахаар байгааг сануулсан. Төсөв болон макро эдийн засгийн зохистой бодлого нь дээрх дарамтыг бууруулах боломжтойг онцолсон.
Төсвийн бодлогод тохиргоо хийгдэх хугацаанд бага, дунд орлоготой иргэдийг хамгаалахад анхаарах хэрэгтэйг мөн сануулсан. Ноён Андерсон “Төсвийн зардлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай боловч тодорхой бодлого хэрэгжүүлэхдээ ядуу иргэдийг хамгаалах асуудлыг анхаарах ёстой. Одоогийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг ядуу иргэдэд илүүтэй чиглүүлж, сайжруулах замаар нийгмийн хамгааллын системийг ядуу иргэдийг хамгаалахад илүү үр дүнтэй болгох боломжтой” гэдгийг сануулсан юм. Тэгэхээр засгаас халамж хүртэх нийгмийн цар хүрээг хумиад байгаа явдал нь урт хугацаан дахь эерэг байдал тийш хандсан алхам байж болох юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (October 07, 2016 1:40:50 pm )
Дөнгөж чуулганаа эхлүүлчихээд 20 хоног завсарлах тухай ярьж байгаа нь юу болж байнаа. Энэ их хуралд хэлэлцэх асуудал байхгүй болсон уу? Эсвэл М.Энхболдыгоо дагаад 76 гишүүн нь Хятадад айлчлахаар болсон уу? Эдийн засгийн хямрал, ард түмний амьдралын доройтол эд нарт огт хамаагүй болсон юм байна л даа. Ерөнхийлөгч нь хулгайч,хоосон чалчигч, Ерөнхий сайд нь хулчгар, хоёр нүүртэн УИХ-ын дарга нь худалч, мулгуу. Ийм удирдлагатай Монгол яаж хөгжих вэ?
-
Anonymous (October 08, 2016 4:09:03 pm )
Өөрсдийнхөө идээд оффшортоо нуусан 17 тэрбум долларыг өгвөл халамжыг хумих шаардлагагүй юм
-
Тер (October 09, 2016 10:35:51 am )
Тесевт овт шааруудын херанге менгийг оруулж гадны ер зээлийг телуулж халамж хумих,
танах шаардлага байхгуй ээ, -
ХХХХ (October 09, 2016 11:22:11 am )
аСАР ИХ ГАЗАР НУТАГ БАЙГАЛИЙН БАЯЛАГ МАЛ СҮРЭГТЭЙ ХИРНЭЭ 3 САЯ ХҮРЭХГҮЙ ХҮНИЙГ ЯДУУ ЗҮДҮҮ АМЬДРУУЛЖ БАЙГАА НЬ ЗАСАГ ТӨРД ШУРГАЛСАН НОЁДЫН ХУВИА ХИЧЭЭСЭН ИДЭЖ УУХ ШУНАЛ НЬ ДЭНДСЭНИЙ ДЭЭР ЭДИЙН ЗАСАГ БОЛООД ХУУЛЬ ЭРХ НААД ЗАХ НЬ АМЬДРАЛЫН ТУРШЛАГГҮЙН ХАР БАЛАГ МӨНӨӨС МӨН ТӨРИЙН АЛБАНЫ ТАНСАГЛАЛ ХҮНД СУРТАЛ ХИРЭЭС ХЭТЭРСЭН ЗҮГЭЭР СУУЖ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЗАЛГИГСАД ОЛШИРСОН БАЙХАД ҮҮНИЙГЭЭ ЗАСЧ ЗАЛРУУЛАХЫН ОРОНД АРД ТҮМНИЙХЭЭ НУРУУН ДЭЭР АЧАА ҮҮРҮҮЛЭЭД ЗОГСОХГҮЙ ТЭТГЭВРИЙН ХӨГШЧҮҮЛЭЭС БАЛГА СҮҮГ НЬ ХҮҮХДҮҮДЭЭС СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ЭМНЭЛГИЙГ НЬ НЭГ ҮГЭЭР БУЛААЖ БАЙНА аСМАН ДАРГА БОЛГОН ТАЛ ШИГ ӨРӨӨНД ТАРВАЛЗААД ЗОГСОХГҮЙ БҮГД АМРАЛТЫН ӨРӨӨ НЭРТЭЙ АРХИДАХ ШАЛИГЛАХ ӨРӨӨТЭЙ БАЙНА ДАРГА НАР АЖИЛДАА НИЙТИЙН УНААГААР ИРЖ ЭЛДЭВ ТАНСАГЛАЛАА БАГАСГААГҮЙ БАЙЖ ЖИРИЙН ЯДАРСАН ИРГЭДИЙНХЭЭ НУРУУН ДЭЭР АЧАА ҮҮРҮҮЛЭХЭЭ БОЛИМООР БАЙНА дАНХАР ОРОН ТОО БҮТЦЭЭ ЧАНАРЖУУЛЖ ЦӨӨЛӨХИЙН ОРОНД МӨРӨӨРӨӨ АЖЛАА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙГАА ЖИРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ХАЛЖ СОЛЬЖ ОРОНД НЬ НАМ ДАГАСАН БЯЛДУУЧ НАРЫГ ТОМИЛЖ БАЙГААГАА ОРОН ТООГОО ЦОМХОТГОСОН ГЭЖ ОЙЛГОДОГГҮЙ БАЙЛТАЙ яДАЖ АЖЛЫН БАЙРНЫ ЗУРАГЛАЛ ГАРГАЖ ДАВХАРДСАН ХИЙХ АЖИЛГҮЙ ДАМЖУУЛАГЧИЙН СУУРИНД СУУЖ БАЙГАА ТЭР ОЛОН ДАРГАНЦАРУУДАА ЦӨӨЛМӨӨР ЮМ дҮҮРЭГ ГЭХЭД 2-3 ДАВХАР ОРД ХАРШИД ТАЛ ШИГ ӨРӨӨНД ГАНЦ ГАНЦААР СУУЖ ТАНСАГЛАЖ БАЙХЫН ОРОНД ТЭР БАРИЛГАА ЦЭЦЭРЛЭГТ ӨГВӨЛ ТААРНА уЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ТААРУУ БАЙХАД АЖЛЫН 8 ЦАГТ АЛБА ЗАЛГУУЛСАН НЭРТЭЙ ЗҮГЭЭР СУУЦ БАЙХ ЦАГ МӨНҮҮ уЛС ОРНОО ЭЗЭНГҮЙДҮҮЛЖ БАЙХААР ДУЛААН КОНТОРООСОО ГАРЧ АМЬДРАЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦМААР ЮМ эДИЙН ЗАСГАА ӨӨД БОЛГОХЫН ТУЛД 76 ЭРХЭМ ТОЛГОЙГОО ЦЭНЭГЛЭЖ ХӨРШ ОРНЫ УДИРДЛАГУУДААС СУРАЛЦМААР БАЙНА тӨСӨЛ ТЕНДЕР ЗЭЭЛ НЭРЭЭР ИДЭЖ УУЖ ТАРААСАН МӨНГӨӨ ОЛЖ ЦУГЛУУЛАХ ХАРИУЦЛАГА АЛДСАН ТУШААЛТАНГУУДААР ТӨЛБӨР ГАРГУУЛЖ ЗОХИХ ШИЙТГЭЛИЙГ НЬ ОНООХ ЦАГ БОЛСОН БАЙНА
4 Comments