antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2016 34 comments

Ц.Элбэгдорж буруугүй, З.Энхболд мэдээгүй, цаана нь Ч.Сайханбилэг ганцаараа үлдлээ

нийтлэсэн Admin

9999999Эрдэнэтийн 49 хувь Худалдаа хөгжлийн банкны хувь эзэмшигчид очиж, төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй болсон гэх асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Үүнтэй холбогдуулаад улстөрчид ч эхнээсээ үгээ хэлж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ асуудлаар мэдээлэл хийж, ойр ойрхон хэвлэлт яриа өгөх болсон. Эрдэнэтийн 49 хувийг хувьд өгөх асуудлыг төрийн гурван томтой ярьсан л байж таараа, тэр байтугай тухайн үед сөрөг хүчин байсан Ардын намынхан ч хутгалдсан тухай тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан нь байдлыг хурцатгасан.
Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож улмаар 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс 29-ний хооронд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгосон байна. Нөгөөх сайд асан Б.Болорын гарын үсэгтэй, хууль бус гээд байгаа Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч ХХБ-ныханд давуу эрх олгох болсон тушаалуудыг.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болсон байна. Ерөнхийдөө эндээс дүгнэхэд Засгийн газар асуудлыг шийдэж нийгэмд зөв ойлголт өгөхөөс илүүтэй өмнөх Засгийн газраа шившиглэхээр шийдсэн бололтой байна. Үүнийг Засгийн газрын нууц хуралдааны тэмдэглэлийг ил болгохоор болсон зэргээс харж болно. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгох шийдвэр гаргаж байх зуур чөлөөндөө гарсан улстөрч, Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэж байх үед ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг байсан З.Энхболд твиттер хаягаараа “Эрдэнэтийн 49 хувийг улсад авах эсэх асуудал ҮАБЗ-өөр хэлэлцэгдээгүй. Оросын хувь Монголд ирсэн нь хууль зөрчсөн бол шийдэх эрх нь МАН-д байгаа” хэмээн жиргэж өөрийн байр суурийг илэрхийллээ.
Өөрөөр хэлбэл З.Энхболд би үүнд хамааралгүй шүү гэдгээ дипломат маягаар мэдэгдэж буй хэрэг. Цаана нь тухайн үеийн гурван томын нэг Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар үлдэж байна. Нийтлэлч Д.Жаргалсайхан саяхан Ерөнхийлөгчийг энэ асуудалтай холбоотойгоор тайлбар тавих цаг нь болсон гэдгийг сануулж, энэ наймааны эзэн, асуудлын гогцоо болсон ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн тухай “Эрдэнэбилэгизм хэмээх Монголын ардчиллын шинэ үзэгдэл” гэсэн нийтлэл бичсэн байв. Үүний ч хариуд Ерөнхийлөгч маань зүгээр сууж тэвчсэнгүй бололтой өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Тэрбээр энэ наймаанд би ямар ч хамаагүй, ХХБ-нд ямар ч хувьцаа эзэмшдэггүй, харин зургадугаар сарын 20-нд Ташкент хотноо В.Путинтай уулзахдаа Эрдэнэтийн асуудлаар түүнтэй ярилцаж байсан гэж хэллээ. Ингээд нуман тулгуураас Ерөнхийлөгч гарлаа. Цаана нь шаварт унасан шарын эзэн хөөрхий Ч.Сайханбилэг л үлдэж байна. Гэхдээ Эрдэнэтийн асуудал ингэсгээд чимээ алдрах нь тодорхой болж байна. Үүнийг Засгийн газрын хуралдаанаас өчигдөр гаргасан шийдвэрүүд баталж байна.
1. Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
2. 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс 29-ний хооронд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгов.
3. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болов.
4. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжиллаа.
Засгийн энэ шийдвэрээс харах юм бол төрийн 51 хувийн төлөөллөө Засгийн газар шинээр томилж хувийн 49 хувийн төлөөлөлтэй хэлэлцээрийн ширээнд сууна гэсэн үг. Хэлэлцээр амаргүй явагдах боловч хоёр тал яаж ийгээд тохирч таарна. Өөрөөр хэлбэл хонь бүрэн, чоно цатгалан үлдэнэ. Хөөрхий Б.Болорын тушаалууд тэртэй тэргүй хүчингүй болсон, хуралдааны тэмдэглэл ил болсноор баахан шүүмжлэлд өртөөд л мартагдах болно. Цаана нь нэг л асуудал бүрхэг үлдэж байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах мөнгийг гаргасан нэр бүхий арилжааны банкийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Засгийн газрын зөвлөснөөр шалгах уу, үгүй юу гэдэг асуудал л нээлттэй үлдэж байна. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Увс аймгийн уугуул Д.Чойжилсүрэн, мөн Увс аймгийн уугуул Монголбанкны ерөнхийлөгчид асуудлын хамгийн ээдрээтэй хэсгийг шилжүүлж уснаас хуурай гарлаа. Ингээд голын хоёр эрэгт нэг талаас Ерөнхийлөгчид бут ниргүүлсэн Ц.Нямдорж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар, нөгөө талд нь хүнд хэцүү шийдвэр гаргалцсан Ч.Сайханбилэг нар тунаж үлдлээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • зочин (October 07, 2016 10:43:28 am )

    Ийм л новшнууд шүү дээ.Мэдэхийн дээдээр мэдэж цуслахын дээдээр цусалчихаад.Хариуцлага тооц чацга царайлсан хулгайчууд

  • zochin (October 07, 2016 10:52:15 am )

    Saikhanbileg bayartsogt khoyor bol zugeer l luivarchid shuu dee ted khezee ch Mongol baigaagui baikh ch ugui ni l todorkhoi, Mongoliig maani mungunii mashin l bolgoj ashigladag gedegni denduu todorkhoi bolloo doo

  • зочин (October 07, 2016 11:48:26 am )

    тэгвэл үлдсэн ХУЛГАЙЧ Сайханбилэг, ОФшшор Баярцогт, тус үйлдвэрийн даргаар очсон Д, Ганболд нарыг Хууль хяналтынхан дариухан шалгах хэрэгтэй биш үү, Эдний энэ үйл ажиллагаа ЗУУНЫ ЛУЙВАР-ын хэрэг гарчихсан байгаа юм биш биз

  • Anonymous (October 07, 2016 12:29:46 pm )

    Бас зууны луйвар төрийн өмчийн Эрдэнэт үйлдвэрээс төрсөн тэрбумтан швейцарын банканд тэр $ оо анхлан хадгалуулсан гэр бүл бна шүү дээ . Тэр швейцарын банканд хадгалуулсан мөнгө чинь бидний баялгийн мөнгө бишиймуу ???? 400 саяас. Тогтохгүй $ oop баяжсан хүн . Мөн Бэлгэвч энэ тэр шахдаг олгорхи овшоорчид бна . Бүгдийг шүү ??? Бүгд хулгайч хумслагчид

  • Lodoi (October 07, 2016 12:40:53 pm )

    Orsyyd 49%g tiim amarhan zarahgui ene shiidver V.Putin l noloolj baij gargana.Erdenet bol orsiin noloog hadgalsan tsoohon mehanizmiin neg tegeeheer 1.V.Putintei huzuugui nohor l yylzaj yarisan 2.V.Putin erdentiin 49%zvgeer ogohgui hariyd ni neg uman der tohirson.Putin bol orsiin erh ashgiig manai Ebii shig hyviin sonirhloor solihgui gedgiig bid baitygai delhiid ornoj bgaa geopolitikiin dur zyrag haryylna

  • Иргэн (October 07, 2016 1:26:54 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 07, 2016 1:27:12 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

    • zochin (October 07, 2016 4:24:50 pm )

      Estoi ynen yg hellee, daanch ichmeer um, ternees bish putingees ene luivarchidiig ustgaad ogooch gemeer l baina,,,ard tymen oorsdoo temzej ustgayaa,,,yadah yu baih ve dee, il tod baihad huuliinhniig ajlaa hiihiig shaardah heregtei,,,bainga shahaj shaardaad bolohgui bol oor arga bodoj boloh bailgui dee.

  • Иргэн (October 07, 2016 1:27:30 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувь буюу 147 тэрбум төгрөгийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг буюу 153 тэрбум төгрөгийг Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө, луйварчдаа!

  • Иргэн (October 07, 2016 1:27:52 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж, луйвардаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө, луйварчдаа!

  • Иргэн (October 07, 2016 1:28:10 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 07, 2016 1:28:29 pm )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Иргэн (October 07, 2016 1:28:45 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • mgl tulgatan 99 (October 07, 2016 1:31:23 pm )

    buruu bygdiig omnoh zasgiin gazar hiisen wu yriad bnaa odoo zaabal hiisen ezded hariutslaga toots ed ulsaa hudaldsantai ylgaagui odoo hulaa hebleleer eeljilj yriltslaga ogood shuugianiig darah gej bna ard tymen bid hen be ulsiin tatbriig burduulne daraa ni erh barigchid harmaandaa hiine ene wu be

  • MGL (October 07, 2016 3:03:13 pm )

    Үгүй тэгээд энэ их мөнгийг аваад үхэх юм шиг барагдашгүй их шуналтай улсаа.Ер нь хүний толгой хоосон байх тусмаа шунал нь их байх юмаа.Жаахан юм ойлгодог хүн бариа зөрүүгээ бодоод худраггүй зан гаргахгүй.Үнэхээр хар амиа бодсон юу ч хийхээс буцахгүй улс л төрийн мөнгө хусах гэж төрд ордог юм.

  • ЗОЧИН (October 07, 2016 3:34:09 pm )

    МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНЭЭ.ЦААН ЧИНЬ ЦААСАН ДЭЭР БИЧИГДСЭН ЭРҮҮГИЙН ХУУЛИУД ЗӨВХӨН ТА НАРТ ЗОРИУЛСАН ЮМ БАЙНА. ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХУЛГАЙН АСУУДЛЫГ НӨГӨӨ АРД ТҮМЭНДЭЭ ӨРГӨСӨН ТАНГАРАГТАЙ АТГ,ЦАГДАА,ПРОКУРОР,ТТГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ. ИЙМ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦДОГГҮЙ ГЭНЭ. ТЭГЭХЛЭР ХАЛААСНЫ, ОРОН БАЙРНЫ,МАШИНЫ ХУЛГАЙЧ НАРТЗОРИУЛСАН ХУУЛЬ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО.

  • zochin (October 07, 2016 4:00:47 pm )

    Ene buhnii staana jinhene ezed hen be gedgiig helj chadah hun baina uu? MAN-n darga M.Enhbold Badamjunai nar holbootoi yu Nyamdorj gyai ta helde.

  • Улс тор судлаач. (October 07, 2016 5:04:58 pm )

    Хувийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлуулийн талаар ийм сайн ойлголттой байгаа ганхуяг мэтийн ганц нэг судлаач, сэтгуулчид Монголд байгаад унэхээр баяртай байна. Энэ нийтлэлийг уншаад цаашид Монгол орон маань энэ удаад “тэсэж улдэх ч магадгуй юм байна” гэж бодогдоод явчихлаа. Ер нь Элбэгдорж нь Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг хамтрагчидтайгаа нийлж хувьдаа авч, Монголыг дампууруулах зам руу нь тулхсэн хун юм байна л гэж ойлголттой боллоо. Тэгээд баригдах болохоороо “эх оронч” хун болж бултаж байгааг нь ярилцлагаас нь харагдлаа даа. Энэ хун одоо яг Н.Энхбаярын араас орж байгаа юм шиг санагдлаа. Одоо эд нараас хурдан салахаас оор арга байхгуй болжээ. Ер нь Зоригийн амь насыг Батуул энэ нар ч бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Эсвэл Батуур руугээ чихээд ч байгаа юм уу, хэн мэдэх билээ. Ч.Сайханбилэг гэж ямарч мэдлэг чадвар, дадлага туршлагагуй хирнээ хар залуугаагай хоронго монго, эрх мэдэлд шунасан нэг айхавтар шуналтай залуу байна. Тэр пракцийнхаа ахлагч, хайрт ах Н.Алтанхуягийгаа яаж Еронхий сайдаас нь тулхэн унагаж байгааг нь харахад “монго, эрх мэдлийн толоо юу ч хийхээс буцахгуй хун” гэдэг нь мэдэгдэж байсан шуу. Ер нь л асуудалтай хумуус шуу, болгоомжилж л байхад илуудэхгуй хумуус. Дэлхий даяар парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаанд огцрох нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулсандаа. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь манай Ернохийлогч л доо. Еронхийлогч маань улс орны эдийн хундэрч, зарлага санхуужилт тасарсан тэр уед, хагас цэргийн зохион байгуулалттайгаар маш сайн ажиллаж байсан, АН-ын дарга Н.Алтанхуягийгээ дэмжиж ажиллахын оронд, сорог хучин МАН-тай нийлж, оорийн АН-ын эрх мэдэл албан тушаалд дуртай хэсэг нохдуудтэй хамтарч “огцруулаад”, одоо АН нь ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар харж л байна л даа. Ер нь энэ АН-ын сонгуульд ялагдсан нь АН-ын энгийн гишуудийн хувьд “намын удирдлагад байгаа, эрх ашгийн эрэмбэ дараалалыг ойлгодоггуй, хувийн ашиг сонирхолынхоо толоо юу ч хийхээс буцахгуй болсон ХУЛГАЙЧ, ДЭЭРЭМЧДЭЭСЭЭ САЛАХ нэг давуу тал ч байж болох юм. Элбэгдорж нь нэгэнт АН-ын нохдууд ээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалж, одоо байгаа эрх мэдэлээ ашиглан зорчилдуулж байгаа болохоор АН ч мод доо сэхэл авахгуй богоод Элбэгдрожийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага гарна байх даа. Та бухэн энэ тухай ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараа болон АН-ын ИХ ХУРАЛЫН уеэр авах болно доо. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа тат нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Энэ нь улс орны эрх ашигт хортой зуйл болно. Уг нь болдогсон бол МАН нь АН-ынхан дотроос Н.Алтанхуяг, тууний талынхантай л ойртож ажиллавал ирээдуйд улс орноо авч явах улс торийн хучнуудийн эрх ашигт нийцэх юмсан даа. Гэхдээ одоохондоо уунийг МАН нь ялалтандаа бялуурсан байгаа учраас бараг ойлгохгуй байх л даа. Дараа нь цоонх болохоороо л яс маханд аа нэвтэртэл ойлгох байхдаа. За энэ ч яахав цаг хугацааны асуудал.

  • zochinzochinzochin (October 07, 2016 6:10:52 pm )

    zenee gyai ali ch turd elbeg gej hytgan vimvvlegch baih yum geed chad bolson shvv zailyyl

  • Anonymous (October 07, 2016 10:39:47 pm )

    sangiin said ni nuuts togtool gargaadl saihan bileg ni medehgui baijl baidag erunhiilugch ni medehgui baijl baidag yaj shogtoj bainaa nowshnuud chin uneheer hogiin garuud 7 uyeer ni hariutslga toots gej unen heljee

  • Зочин (October 07, 2016 11:01:00 pm )

    Энэ луйварын ард с.баяр бга шуу тэр орсуудтай тохирох ганц хун тэр оюу толгойг элбэгтэй нийлж авсан

  • зочин (October 07, 2016 11:39:18 pm )

    Шоронд хий шонд хатаа ман энэ хэргийн учрыг ард түмний нүдний өмнө олохгүй бол ёстой үеийн үед ард түмэн гомдох болно

  • ГӨЛГӨР (October 08, 2016 1:27:54 am )

    ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ИХ ХУРАЛЫН ДАРГА ХЭЛ БАЙНА УУ ЭСВЭЛ ДҮЛИЙ ЮМУУ ЭРДЭНЭТИЙН АСУУДАЛААР ЮУ Ч ДУУГАРАХГҮЙ ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭЖ ҮНЭНДЭЭ ТЭР ЭМЧ ДОМЧ НАР НЬ ҮЗЛЭГТ ОРУУЛААЧ

  • Anonymous (October 08, 2016 9:46:43 am )

    одоо бариж хорих хэрэгтэй бүх зүүль энгэж байж үнэнээр гарга

  • Улс тор судлаач. (October 08, 2016 5:46:50 pm )

    Еронхий сайд Ч.Сайханбилэг нь Монголд “Ардчилсан хувьсгал” орнож байхад Оросод Залуучуудын эвлэлийн сургуульд сурч байсан хун тул Монголд ууссэн “Ардчилсан ходолгоон”-ийн талаар ямар ч ойлголтгуй, ямарч хувь нэмэр ээ оруулаагуй хун шуу дээ. Харин Банзрагчын Дэлгэрмаа хэмээх эмэгтэйгийн ач буянаар анх Ардчилсан намд орсон. Тэгээд Н.Алтанхуягийн ач буянаар олон жил дарга, сайд хийсэн ч сурсан зуйл бараг угуй дээ. Эцэст нь ганц тус дэм болж байсан Н.Алтанхуягийгаа бусадтай нийлж Еронхий сайдаас нь огцруулж, оронд нь оороо Еронхий сайд болсон сонин хун байгаа юм. Ийм хун муутай, хар залуугаар аа эрх мэдэл, хоронго монгонд шунасан хун чинь Монгол улсын Еронхий сайд гэдэг хуссэн хун бухний хийдэггуй ажлыг хийж байх уед ээ Эрдэнэтийн хувьчлалд оролцоогуй байж харагдаач. Эцэст нь “би мэдэхгуй, би оролцоогуй” л гэж битгий бултаарай даа. Чамайг бид нэгэнт мэддэг болсон тул чи элдэв тэнэг юм ярьж олон тумнийг тоорогдуулж тэнэгтэв. Ер нь нохор минь биднийг нугэл уйлдчихаас омно Монголоос хурдан зайлаарай.

  • Anonymous (October 09, 2016 8:34:31 am )

    49 хувийнхан Эрднэтэд ирээд олон тушаал гаргасан. Тэдгээрийг яаралтай цуцлах

  • Anonymous (October 09, 2016 8:36:07 am )

    Мафи, олигархиудын бууны нохой Болсон Эрдэнэтийн удирдлагуудыг яаралтай солих

  • ХХХХ (October 09, 2016 11:47:18 am )

    ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТАНСАГЛАЖ ИДЖ УУХААС ӨӨРИЙГ МЭДЭХЭЭ БАЙСАН ЗАСАГ ТӨРИЙХНЫ ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ЭНЭ

  • ХХХХ (October 09, 2016 12:18:40 pm )

    УЛСЫН ӨМЧИЙГ ЭЛДЭВ ХАЛДЛАГААС ХАМГААЛЖ БАЙСАН АРДЫН ХЯНАН ШАЛГАХ ХОРОО ПРОКУРОРЫН ЕРӨНХИЙ ХЯНАЛТ ЦАГДААГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБЫГ БҮГДИЙГ НЬ ТАТАН БУУЛГАЖ ЯМАРЧ ХЯНАЛТГҮЯ БОЛГООД ЭХЛЭЭД БАНКУУДЫГ ДАМПУУРУУЛЖ ӨМЧ ХУВЬЧЛАЛ ЯВУУЛЖ УЛМААР ДЭЭР ДООРГҮЙ ИДЭЖ УУХ АЖИЛД ХАНЦУЙ ШАМЛАН ОРЦГООЖ УЛМААР ГАЗАР НУТАГ БАЯЛАГАА ХАРИЙХАНТАЙ ХУЙВАЛДАЖ УСТГААД ЗОГСОХГҮЙ ЭЦЭСТНЬ УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ ДОРОЙТУУЛЧИХААД ӨНӨӨДӨР ӨӨРСДИЙГӨӨ ЯМАРЧ БУРУУГҮЙ ГЭЖ УЛААН ЦАЙМ МЭЛЗЭЖ БАЙГАА НЬ ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙ АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР УЛС ОРОН ОРШИН ТОГТНОХ ҮНДЭС БОЛСОН ЭДИЙН ЗАСГАА УНАГАЧИХААД ЭЦЭСТ НЬ ӨРӨНДӨӨ ГАЗАР НУТГАА ӨХ БОЛЖ БАЙНА УУ уЛС ОРНОО ЗОВ ЗАМД НЬ ОРУУЛАХЫН ОРОНД ДАХИЖ ӨР ТАВИХ ГЭЖ ГАДАГШАА ДОНШУУЧИЛЖ БАЙГАА НЬ ЗӨВ ЮМУУ тӨРИЙН АЛДААТАЙ БОДЛОГОО ЗАСЧ БУРУУТАЙ АЛБАН ТУШААЛТАНД ХАТУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙЛТАЙ

  • zochin (October 09, 2016 6:36:07 pm )

    bugd khulgaach nar

  • Улс тор судлаач. (October 09, 2016 10:26:43 pm )

    АН-ын дарга болгохоор Элбэгдоржийн зутгуулээд байгаа П.Цагаан гэгч нь бас ч тийм сайн хун биш бололтой. П.Цагаан нь Баян-олгий аймгийн Булган сумын урайнхай иргэн юм. МАХН-ын Тов Хорооны нарийн бичгийн дарга н.Зардыхан гуай П.Цагааныг нутгийн хун гэдгээр нь туслахаараа авч анх Торийн Ордонд оруулсан юм. Гэтэл 1996 онд найз М.Энхсайхан нь Еронхий сайд болж туунийг Сангийн сайд болгосноор дарга болох гараа нь эхлэсэн юм. Ингэж П.Цагаан нь АН-ын бодлогоор биш найз нохдийн дэмжлэгтэйгээр Сангийн сайд болоод жил гаруйхан болж байтал тэр уеийн АН-ын дарга Элбэгдорж нь намын дурэмдээ “намын дарга нь Еронхий сайд байна” гэсэн заалтыг оруулж намын хурлаараа батлуулснаар М.Энхсайхан огцруулж, Ц.Элбэгдрож оороо Еронхий сайд болсон ч гуравхан сарын дараа Еронхий сайдаасаа огцорсон. Гэвч ажил аа шууд хулээлгээд огчихгуй луу унжсаар Еронхий сайдын уурэг гуйцэтгэгчээр 6 сар ажилласан болж тор засгийн ажлыг саатуулж байлаа. П.Цагаан нь тухайн уеийн Еронхий сайд М.Энхсайханыгаа дагаж Сангийн сайдаасаа огцорч, Ц.Элбэгдоржийг тэр уед нэг нудээр узэхгуй узэн яддаг байсан ч, энэ бух хугацаанд М.Энхсайханаасаа урваж Ц.Элбэгдоржийн хун болсон нь сонирхолтой. Энэ нь бас л сонин урвалт шуу. 2000 оны УИХ-ын сонгуульд АН бутэн ялагдаж ганцхан Ж.Наранцацралт гэдэг УИХ-ын гишуунтэй болсон явдлыг Ц.Элбэгдоржийн намын дурэмдээ “намын дарга нь Еронхий сайд байна” гэсэн заалтыг оруулж оороо Еронхий сайд болсноос эхлэлтэй гэж олон журмын ноход нь уздэг юм билээ. Оороор хэлбэл тэр уед Ц.Элбэгдорж нь АН-аа дотроос нь бужигнуулснаас болж 2000 оны УИХ-ын сонгуульд АН-аа ялагдалд хургэж байжээ гэж ойлгож болох л юм л даа. 2004 оны УИХ-ын сонгуульд АН нь “Эх орон-Ардчилал эвсэл” нэртэйгээр сонгуульд оролцож УИХ-д 25 гишуунтэй болж цоонх болсон ч П.Цагаан нь гэнэтхэн хаанаас гараад ирсэн юм буу мэд МАН-ын урилгаар Боловсролын сайд болж, М.Энхсайханыгаа АН-аас хооход нь гол уурэг гуйцэтгэж байгааг олон хун хараад цэл хохорч, мэл гайхширч байлаа. Энэ 2004 оны УИХ-ын сонгуульд Ховсголчууд “Эх орон-Ардчилал эвсэл”-ээс нэр дэвшсэн М.Энхсайхан, О.Энхсайхан, Л.Гундалай, Б.Эрдэнэбат гэсэн бух нэр дэвшигчийг УИХ-ын гишуунээр сонгож “цэнхэр аймаг” гэдгээ харуулсан ч АНУ-д сурч ирээд шууд Еронхий сайд болсон Ц.Элбэгдорж болон АН-ын тухайн уеийн лидеруудэд таалагдаагуй тул туунээс хойш Ховсголчууд маань сонголтоо бурэн оорчилж МАН-д санаа огдог болсон юм даа. Гэвч эх орон, нутаг усандаа сэтгэл муутай MCS компанийн дэд Еронхийлогч Л.Энх Амгалан гэдэг нохор энэ орон зайг одоо болтол ашигласаар л байгаа юм. 2008 оны УИХ-ын сонгуульд АН-ын дарга Ц.Элбэгдорж нь намаа сонгуульд удирдан орсон ч сонгуульд ялагдаж, улмаар 7-р сарын 1-ний олон нийтийг хамарсан уймээ гаргаж, дараа нь МАН-ын дарга С.Баярын санаачлагаар стандарт бус засгийн газрыг байгуулж, МАНАН-г уусгэж, олон нийтийг хамарсан уймээн самууныг зогсоож байлаа. Энэ уед олон хуний амь нас урэгдсэн ч “уймээн самууныг уусгэсэн гол хумуус нь хариуцлага хулээхгуй улдсэн нь одоо гомдолтой байгаа юм. 2009 оны Монгол Улсын Еронхийлогчийн сонгуульд Ц.Элбэгдорж нь нэр дэвшиж, энэ уеийн ард тумний сэтгэлзуйн байдлын ашигласан АН-ын дарга Н.Алтанхуягийн менежментийн ач буянаар, МАН-ын дарга С.Баярын дэмжлэгтэйгээр Монгол улсын Еронхийлогч болж байсан. Гэвч Ц.Элбэгдорж нь Н.Алтанхуягийн ач буяныг аль хэдий нь мартаж туунийг “Еронхий сайдаас огцруулсан шуу дээ”. 2012 оны УИХ-ын сонгуульд Н.Алтанхуяг нь АН-аа удирдан орж олонх болгож, Монгол улсын Еронхий сайд болж, улс орны эдийн засаг хундэрсэн тэр цаг уед олон олон бутээн байгуулалтын ажлуудыг хийж, АН-ын торийн эрхийг барих хугацаанд туухэнд байгаагуй САЙН АЖИЛЛАСАН хэдий ч тэр нь Ц.Элбэгдоржид таалагдахгуй байсан тул тууний таалалаар Н.Алтанхуяг нь Еронхий сайдаас аа огцорч, энэ цаг уеийн хамгийн чадваргуй, хамгийн хун муутай Ч.Сайханбилэг гэдэг нохор Еронхий сайд болж байлаа. Ч.Сайханбилэг гэдэг нохор, улс орны эдийн засаг хундэрсэн энэ цаг уед 1 жил 7 сар гаруй хугацаанд парламентэд суудалтай бух намуудтай хамтарсан засаг байгуулж улс орноор тоголсоор “юу ч хийж чадалгуй цаг хугацаа алдсаар АН-аа УИХ-ын сонгуульд бурэн ялагдалд оруулж байсан. Ц.Элбэгдоржийн энэ бух буруу уйлдэлууд, Ч.Сайханбилэгийн мэдлэггуй, чадваргуй сэтгэлгуй байдал, АН-аар дамжиж торийн ондор албан тушаалд орсон нохдуудийн зарчимгуй, дурэмгуй байдал, намын унэт зуйл ээ хамгаалдаггуй байдлууд зэрэг нь АН-аа УИХ-ын сонгуульд бурэн ялагдуулж, намаа суйруулэхэд хургэсэн юм. АН-ын энэ ялагдал нь АН-ын жирийн гишуудийн хувьд харин намын удирдлагад байгаа худалч, хулгайч, зарчимгуй, дурэм журамгуй, намын гишууд дэмжигчид ээ “нэг нудээр уздэггуй” нохдуудээсээ салах давуу тал ч болж болох юм. Иймд одоо АН-ын жирийн гишууд нь “Намаа ялагдалд хургэсэн бух нохдуудээсээ салах” ажлыг л нам дотроо хийх хэрэгтэй байна даа. Мон Ц.Элбэгдорж ч гэсэн одоо АН-ын даргыг оорийн хун болох П.Цагааныг тавихаар “Улайран зутгэдэг”-ээ болих хэрэгтэй юм. Оороор хэлбэл АН-аар дамжиж нам, торийн ондор албан тушаал хашиж байгаад “алдаа гаргаж” намаа ялагдалд хургэсэн бух нохдууд одоо АН-аас холдож, намдаа унэнчээр ажиллаж чадах журмын ноход доо ЗАЙГАА ТАВЬЖ ОГОХООС Ардчилсан намын ирээдуй шалтгаалах болно доо. Та бухэнд амжилт хусье.

  • irgen (October 10, 2016 9:54:09 am )

    Gurban luibarchid baij baigaagii ni nee. Harahaas oi gutaj baina. Eronhiilogch Elbegdorjiin hiisen hamgaalsan tolgoi ni ilj baisan asuudluud. Manai huuliin baiguullaga gej bas l ed nar shig gashilchihsan yumnuud bainaa. Haritslag hariutslaga Enkh bayriin holiig gozoljuulj abch ybdag shig bvgdiig ni baribchilah hergetei

  • зочин (October 10, 2016 5:59:44 pm )

    Мэ Гомбын Энхболд хотын газар зарсан мөнгөөрөө эрдэнэт үйлдэврийг авсан юм бишүү та нар хүн хамаагүи хардаад баихаар бодсоноо бичлээ

  • Anonymous (October 18, 2016 12:10:07 pm )

    ЭЛБЭГДОРЖ ЧАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУГАЦАА ДУУСАХААР БАРИВЧИЛЖ ШОРОНД ХОРИХ БОЛНО. ЧАМАЙГ АРДЫН НАМ АВАРЧ ЧАДАХГҮЙ ЗА.

antalya rent a car