antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2016 52 comments

Г.Уянга: Ц.Элбэгдорж 26 жил төрийн толгойд зайдагнахдаа олигархи тогтолцоог бүрдүүлэгч эд эс, эрэг шураг нь болсон

нийтлэсэн Admin

4444С.ЗОЛБОО

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй  “зангиагүй” уулзалт хийх үеэр цөөнгүй асуудал хөндөн ярьсан юм. Ерөнхийлөгчийн хэлсэн үгний талаар олон нийт янз бүрийн байр суурьтай байна. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Г.Уянга уулзалтын талаар “26 жил завсаргүй төрийн толгойд зайдагнасан хүн завсар зайгүй шүүмжиллээ. Нэг талаар эмгэнэл, нөгөө талаар сайн хэрэг. Харин гарц л түүнд алга байгаа нь харамсалтай. Аргагүй дээ, тэр өөрөө энэ олигархи тогтолцоог бүтээгч төдийгүй өөрөө түүнийг бүрдүүлэгч эд эс, эрэг шураг нь шүү дээ! Тиймээс өөрчилж чадахгүй төдийгүй хүсэлгүй хүмүүсийн нэг гарцаагүй мөн” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

52 Comments

  • Anonymous (October 07, 2016 10:15:54 am )

    Олигархийн эсрэг тэмцэх гэдэг нь ард түмэнтэйгээ тэмцэхтэй агаар нэг. Монголд олигархи байгаа бол сайн хэрэг. Чухамдаа тэр олигархиуд л Монголоо чирж хөгжинө. Хаа ч, хэзээ ч тийм байсан, одоо ч тийм ч байгаа. Уянга авгайн улс төрийн карьер дууссан гэдгийг мань өөрөө ойлгохгүй бололтой.

    • Дэмбэрэл (October 07, 2016 2:48:20 pm )

      Олигарх гэдгээ ойлгодоггүй нөхөр юм даа. Хэн эд хөрөнгө рүү тэмүүлж байвал түүнд шунал буй, хэн эрх мэдэлд тэмүүлж буй бол түүнд нүгэл буй. Тэр хоёр нэгэн биед нэгдвэл чөтгөр шулам болох авай. Түүнийг өнөөгийн хэлэнд хөрвүүүлбэл Олигарх болдог юм даа. Тэд өнөөдөр Монгол орны аль гайгүй шиг гэсэн бүхнийг хуваан авч Офшоруудад өнөөгийн төрийн халаглаадибайгаа тэр 23,5 тэрбум доллартай тэнцүү хөрөнгийг хийчихсэн байна шүү дээ. Түүний дотор Бат-үүл хүүгийнхээ хамт явж байгаа шүү дээ. Одоо чи ойлгов уу?

      • baatar (October 07, 2016 3:11:40 pm )

        ТЭНЭГ ХҮМҮҮС НӨХӨР ДАЙСАН ХОЁРОО ЯЛГАХГҮЙ

    • Anonymous (October 07, 2016 4:17:35 pm )

      тэнэг юм байж битгий том улстөр нийгмийн ойлголтуудын тухай ярьж бай

    • Мэдрэл оюун чинь эрүүлүү (October 08, 2016 12:01:16 pm )

      Хаана төөрчихсөн юм бэ. Толгой тархийг чинь хэн ингэж угаадаг байнаа. Олигархи улс орныг чирдэг гэж хаанаас сонсоо вэ. Үндэсний хөрөнгөтнүүд болохоос олигархиуд биш. Тогтоож ав.

    • Түмээ (October 08, 2016 12:02:37 pm )

      Цү цү цү. Хэн чамд ингээд хэлчихэв дээ зайлуул

    • mongol er (October 09, 2016 5:26:15 pm )

      teneg pizdaa yu xutsaad bnaa mongoliig oligaarxuud chirj yavna gex shig

  • Иргэн (October 07, 2016 12:34:19 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Иргэн (October 07, 2016 12:34:48 pm )

    Оросууд Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Иргэн (October 07, 2016 12:35:05 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

    • Дэмбэрэл (October 07, 2016 2:53:47 pm )

      Яг үнэн. Нэг ядарсан эмэгтэй хэдэн хүүхэдтэйгээ ганц саалийн үнээгээ сааж тэдэндээ тараг бүрж өгч амьдрадаг байж л дээ. Гэтэл нэг сайхан өдөр Элбэгээ, Сайханаа Энхболд зэрэг дээрэмчид ирээд нөгөөхийг нь булаагаад авчихжээ. Тэр эмэгтэй хэдэн хүүхдээ юугаар тэжээх вэ? Тэр бол Эрдэнэт л гээд бодчихдоо. Тэр эмэгтэй бол өнөөгийн монгол орон , монголчууд юа шүү дээ.

  • Иргэн (October 07, 2016 12:35:26 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж, луйвардаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө, луйварчдаа!

  • Иргэн (October 07, 2016 12:35:44 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувь буюу 147 тэрбум төгрөгийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг буюу 153 тэрбум төгрөгийг Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө, луйварчдаа!

  • Иргэн (October 07, 2016 12:36:08 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Иргэн (October 07, 2016 12:36:28 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 07, 2016 12:36:51 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

    • Дэмбэрэл (October 07, 2016 2:59:48 pm )

      Тиймээ таны энэ бичиж байгаа бүхэн үнэн. Өнөөгийн хамгийн тулгамдсан асуудал бол төрд сонгогдон ажиллах хүмүүст шалгуур тавих хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол ямарч луйварчин, дээрэмчин, хулгайч төрийн толгойд гарч улс төрийг бусарлаж, улс орныг сүйрүүлж байна шүү дээ. Тэгээд хариуцлага байхгүй, түүнийг нь тооцож болохгүй тийм тогтолцоотой болчихоод байна даа.

  • Иргэн (October 07, 2016 12:37:20 pm )

    Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 07, 2016 12:38:01 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Иргэн (October 07, 2016 12:38:25 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (October 07, 2016 12:38:50 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (October 07, 2016 12:39:10 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (October 07, 2016 12:39:32 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

  • Иргэн (October 07, 2016 12:39:54 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (October 07, 2016 12:40:09 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Баньдхүү самдан (October 07, 2016 1:45:39 pm )

    Г.Уянга гэх энэ галзуу охинд дээшээ ноцохоос өөр хийх улс төр Монголд үгүй. Бид иймэрхүү эх орнчид, шударга улс төрчдөөр пологтоод байгаа. Үнэндээ олон түмэн чамайг хэрэгтэй хүн гэж дэмжээд байгаа биш харин дургүй Засаг, хүнийхээ эсрэг хэрхэн донгосохыг чинь л сонсож таашаал авах гэж хөөрөгдөг юм шүү дээ тэнэг минь .

  • Баньдхүү самдан (October 07, 2016 1:48:03 pm )

    Босоо Ганбаа цогио Уянгаа хоёрын улс төр дууссан.Ядахад хоорондоо ч найрч чаддаггүй хөөрхийсүүд минь

  • ИРГЭН (October 07, 2016 2:48:45 pm )

    ЭНЭ УЛСЫН ИЙМ ХҮМҮҮСИЙГ ГАДНЫ ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМЫН СЭТГЭХҮЙТЭЙ БОЛГОЖ МОНГОЛ БИШ БОЛГОСОН ХҮМҮҮСИЙН НЭГ БОЛ ЯААХ АРГАГҮЙ АРДЧИЛАЛЫН АНХДАГЧДИЙН НЭГ ТӨРИЙН БҮХ ЭРХ МЭДЭЛ ДЭЭР СУУСАН ЭЛБЭГЭЭ МӨНӨӨСӨӨ МӨН ХҮН ГЭМЭЭ ТЭМЭЭ ГЭДГЭРЭЭ МЭДДЭГГҮЙ ГЭЖ ЮУУТАЙ ҮНЭН МУУ БАЛ ДАРГЫГ ЯАЖ ШҮҮМЖЛЭЖ ХЭЛМЭГДҮҮЛЛЭЭДЭЭ ОДОО ТЭР ҮЕЭЭС Ч ИЛҮҮ БУЗАР НИЙГЭМ НЭГЭНТ БИЙ БОЛЖЭЭ666 ЭРГЭЖ ТУНГАА ХҮМҮҮСЭЭЭ

  • Салхич шувуу (October 07, 2016 2:54:02 pm )

    Элбэгдорж бол Монголыг балласан хүмүүсийн нэг шүү дээ

    • Зочин (October 07, 2016 3:04:54 pm )

      Нэг нь бш бүр жинхэнэ номер нэг нь байхгүй юу. Хэдхэн сар үлдэж байна. дараа нь бөөрийг нь авах болно. Түүнтэй хариуцлаг тооцох хэрэгтэй.

  • Мягмарын Бүрэнбаяр (October 07, 2016 4:11:35 pm )

    Уянгаа та мөнгөгүй хоцорсоны таны зөв. Иймдээ та ерөнхийлөгч рүү

  • Улс тор судлаач. (October 07, 2016 4:39:05 pm )

    Хувийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлуулийн талаар ийм сайн ойлголттой байгаа ганц нэг судлаач, сэтгуулчид Монголд байгаад унэхээр баяртай байна. Энэ нийтлэлийг уншаад цаашид Монгол орон маань энэ удаад “тэсэж улдэх” ч юм бодогдоод явчихлаа. Ер нь Элбэгдорж нь Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг хамтрагчидтайгаа нийлж хувьдаа авч, Монголыг дампууруулах зам руу нь тулхсэн хун юм байна л гэж ойлголттой боллоо. Тэгээд баригдах болохоороо “эх оронч” хун болж бултаж байгааг нь ярилцлагаас нь харагдлаа даа. Энэ хун одоо яг Н.Энхбаярын араас орж байгаа юм шиг санагдлаа. Одоо эд нараас хурдан салахаас оор арга байхгуй болжээ. Ер нь Зоригийн амь насыг Батуул энэ нар ч бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Эсвэл Батуур руугээ чихээд ч байгаа юм уу, хэн мэдэх билээ. Ер нь л асуудалтай хумуус шуу, болгоомжилж л байгаарай. Дэлхий даяар парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаанд огцрох нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулсандаа. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь манай Ернохийлогч л доо. Еронхийлогч маань улс орны эдийн хундэрч, зарлага санхуужилт тасарсан тэр уед, хагас цэргийн зохион байгуулалттайгаар маш сайн ажиллаж байсан, АН-ын дарга Н.Алтанхуягийгээ дэмжиж ажиллахын оронд, сорог хучин МАН-тай нийлж, оорийн АН-ын эрх мэдэл албан тушаалд дуртай хэсэг нохдуудтэй хамтарч “огцруулаад”, одоо АН нь ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар харж л байна. Элбэгдорж нь нэгэнт АН-ын нохдууд ээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалж, одоо эрх мэдэлээ ашиглан зорчилдуулж байгаа болохоор АН ч мод доо сэхэл авахгуй богоод Элбэгдрожийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага гарна байх даа. Та бухэн энэ тухай ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараа болон АН-ын их хурлын уеэр авах болно доо. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа тат нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Энэ нь улс орны эрх ашигт хортой зуйл болно. Уг нь болдогсон бол МАН нь АН-ынхан дотроос Н.Алтанхуяг, тууний талынхантай л ойртож ажиллавал ирээдуйд улс орноо авч явах улс торийн хучнуудийн эрх ашигт нийцэх юмсан даа. Гэх дээ одоохондоо уунийг МАН-ын олонх нь ойлгохгуй байхаадаа.

  • TУЯАШКА (October 07, 2016 4:54:01 pm )

    УЯНГА ҮНЭН ҮГ ХЭЛСЭН БАЙНА ШҮҮ, ОДОО АН ЭНЭ САЙХАН ЦҮНХ БАРЬДАГГҮЙ ЗАЛУУЧУУДДАА БОЛОЛЦОО ОЛГОХГҮЙ БОЛ СӨНӨЛӨӨ ШҮҮ,

  • nergui (October 07, 2016 5:44:50 pm )

    ymarch baisan mongold hymdorj shig hun heregtei l bnadaa

  • Anonymous (October 07, 2016 7:01:46 pm )

    уйлаад гүйж байх үед чинь уянга хэрэг болж магадшүй юм

  • Баяр. (October 07, 2016 9:40:51 pm )

    Хэн дор эрх буй бөгөөс түүнд хилэнц буй
    Хэн дор эд буй бөгөөс түүнд харам буй
    Хэн дор эрдэм буй бөгөөс түүнд тус буй… гэж эртний уран зохиолд өгүүлснээр 26 жил болсон улс төрчдөд юм юм л бий буй заа.. Монголоо гэсэн олигархиуд маш олон болох болтугай. Уянга мэтийн гудамжны улс төрч сайн дурын уран сайханчид “гүйх нохойд саад болоод байна” биш үү. үүнийг сонгогчид ялгаж салгадаг болсон нь их дэвшил…

  • ярдаг (October 07, 2016 9:47:37 pm )

    Элбэгдоржоо одоо уран донгодхоо зогсоо Ард түмнээ доромжилхоо зогсоо ардчилал гэж анархизмыг хөгжүүлсэн луйварчдыг алаад устгаад өгөөч

  • Gombo (October 08, 2016 8:37:06 am )

    Elbegdorj hulgaichaa,hulgaichaa, hulgaich

  • 2016 (October 08, 2016 10:54:30 am )

    мэнгэт ээ … танай намын дээрэмчид авсан бна. тэдэнтэйгээ тэмцээч. олон жил хзя сайд хийхдээ хариуцлагагүй бсаны чинь гай лай энэ.

  • Anonymous (October 08, 2016 4:01:23 pm )

    Хеерхий хэдэн ард тумнээ олигархи еерее хэлвэл монголын бух баялаг емчее гар хеделгелгуй еерийн болгож луйвардаж аваад гадаадад офшор болгоод бай гэж хэсэг хумуус хэлээд Байна л даа

  • Иргэн (October 08, 2016 10:31:37 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор нарт эрүүгийн хатуу хариуцлага тооцох

  • Иргэн (October 08, 2016 10:32:26 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор нарт эрүүгийн хатуу хариуцлага тооцох!!!

  • Anonymous (October 09, 2016 8:30:02 am )

    49 хувийнхан Эрднэтэд ирээд олон тушаал гаргасан. Тэдгээрийг цуцлах

  • Anonymous (October 09, 2016 8:32:05 am )

    Мафи, олигархиудын бууны нохой Болсон Эрэнэтийн удирдлагуудыг яаралтай солих

  • irgeu (October 09, 2016 1:32:47 pm )

    Mongolchuudaa 3saj hurehmei ugui bidniig ortei gej zarlaad bn 76 gishuuih tuunii offsner dansig eh orondoo awchirah zorigtoi udirdagch bh uu

  • zochin (October 09, 2016 5:32:04 pm )

    elbegdorjiig xugtsaanaas ni umnu tatan buulgax xeregtei

  • Anonymous (October 09, 2016 7:56:51 pm )

    уг нэг загалмайлсан эцэг нь элбэгдорж болох ёстой ш дээ, түрүүлээд олны анхааралыг өөрөөсөө холдуулчихсан

  • Gombo (October 09, 2016 8:00:51 pm )

    90-onoos hoish hogiin urgamliig tarij urguulj nuraaj baigaa HUNHOG -doo.

  • Улс тор судлаач. (October 09, 2016 10:49:12 pm )

    АН-ын дарга болгохоор Элбэгдоржийн зутгуулээд байгаа П.Цагаан гэгч нь бас ч тийм сайн хун биш бололтой. П.Цагаан нь Баян-олгий аймгийн Булган сумын урайнхай иргэн юм. МАХН-ын Тов Хорооны нарийн бичгийн дарга н.Зардыхан гуай П.Цагааныг нутгийн хун гэдгээр нь туслахаараа авч анх Торийн Ордонд оруулсан юм. Гэтэл 1996 онд найз М.Энхсайхан нь Еронхий сайд болж туунийг Сангийн сайд болгосноор дарга болох гараа нь эхлэсэн юм. Ингэж П.Цагаан нь АН-ын бодлогоор биш найз нохдийн дэмжлэгтэйгээр Сангийн сайд болоод жил гаруйхан болж байтал тэр уеийн АН-ын дарга Элбэгдорж нь намын дурэмдээ “намын дарга нь Еронхий сайд байна” гэсэн заалтыг оруулж намын хурлаараа батлуулснаар М.Энхсайхан огцруулж, Ц.Элбэгдрож оороо Еронхий сайд болсон ч гуравхан сарын дараа Еронхий сайдаасаа огцорсон. Гэвч ажил аа шууд хулээлгээд огчихгуй луу унжсаар Еронхий сайдын уурэг гуйцэтгэгчээр 6 сар ажилласан болж тор засгийн ажлыг саатуулж байлаа. П.Цагаан нь тухайн уеийн Еронхий сайд М.Энхсайханыгаа дагаж Сангийн сайдаасаа огцорч, Ц.Элбэгдоржийг тэр уед нэг нудээр узэхгуй узэн яддаг байсан ч, энэ бух хугацаанд М.Энхсайханаасаа урваж Ц.Элбэгдоржийн хун болсон нь сонирхолтой. Энэ нь бас л сонин урвалт шуу. 2000 оны УИХ-ын сонгуульд АН бутэн ялагдаж ганцхан Ж.Наранцацралт гэдэг УИХ-ын гишуунтэй болсон явдлыг Ц.Элбэгдоржийн намын дурэмдээ “намын дарга нь Еронхий сайд байна” гэсэн заалтыг оруулж оороо Еронхий сайд болсноос эхлэлтэй гэж олон журмын ноход нь уздэг юм билээ. Оороор хэлбэл тэр уед Ц.Элбэгдорж нь АН-аа дотроос нь бужигнуулснаас болж 2000 оны УИХ-ын сонгуульд АН-аа ялагдалд хургэж байжээ гэж ойлгож болох л юм л даа. 2004 оны УИХ-ын сонгуульд АН нь “Эх орон-Ардчилал эвсэл” нэртэйгээр сонгуульд оролцож УИХ-д 25 гишуунтэй болж цоонх болсон ч П.Цагаан нь гэнэтхэн хаанаас гараад ирсэн юм буу мэд МАН-ын урилгаар Боловсролын сайд болж, М.Энхсайханыгаа АН-аас хооход нь гол уурэг гуйцэтгэж байгааг олон хун хараад цэл хохорч, мэл гайхширч байлаа. Энэ 2004 оны УИХ-ын сонгуульд Ховсголчууд “Эх орон-Ардчилал эвсэл”-ээс нэр дэвшсэн М.Энхсайхан, О.Энхсайхан, Л.Гундалай, Б.Эрдэнэбат гэсэн бух нэр дэвшигчийг УИХ-ын гишуунээр сонгож “цэнхэр аймаг” гэдгээ харуулсан ч АНУ-д сурч ирээд шууд Еронхий сайд болсон Ц.Элбэгдорж болон АН-ын тухайн уеийн лидеруудэд таалагдаагуй тул туунээс хойш Ховсголчууд маань сонголтоо бурэн оорчилж МАН-д санаа огдог болсон юм даа. Гэвч эх орон, нутаг усандаа сэтгэл муутай MCS компанийн дэд Еронхийлогч Л.Энх Амгалан гэдэг нохор энэ орон зайг одоо болтол ашигласаар л байгаа юм. 2008 оны УИХ-ын сонгуульд АН-ын дарга Ц.Элбэгдорж нь намаа сонгуульд удирдан орсон ч сонгуульд ялагдаж, улмаар 7-р сарын 1-ний олон нийтийг хамарсан уймээ гаргаж, дараа нь МАН-ын дарга С.Баярын санаачлагаар стандарт бус засгийн газрыг байгуулж, МАНАН-г уусгэж, олон нийтийг хамарсан уймээн самууныг зогсоож байлаа. Энэ уед олон хуний амь нас урэгдсэн ч “уймээн самууныг уусгэсэн гол хумуус нь хариуцлага хулээхгуй улдсэн нь одоо Монголын иргэд гомдолтой байдаг юм. 2009 оны Монгол Улсын Еронхийлогчийн сонгуульд Ц.Элбэгдорж нь нэр дэвшиж, энэ уеийн ард тумний сэтгэлзуйн байдлын ашигласан АН-ын дарга Н.Алтанхуягийн менежментийн ач буянаар, МАН-ын дарга С.Баярын дэмжлэгтэйгээр Монгол улсын Еронхийлогч болж байсан. Гэвч Ц.Элбэгдорж нь Н.Алтанхуягийн энэ ач буяныг аль хэдий нь мартаж туунийг “Еронхий сайдаас огцруулсан шуу дээ”. 2012 оны УИХ-ын сонгуульд Н.Алтанхуяг нь АН-аа удирдан орж олонх болгож, Монгол улсын Еронхий сайд болж, улс орны эдийн засаг хундэрсэн тэр цаг уед, олон олон бутээн байгуулалтын ажлуудыг хийж, АН-ын торийн эрхийг барих бух туухэе хугацаанд байгаагуй САЙН АЖИЛЛАСАН хэдий ч тэр нь Ц.Элбэгдоржид таалагдахгуй байсан тул тууний таалалаар Н.Алтанхуяг нь Еронхий сайдаас аа огцорч, энэ цаг уеийн хамгийн чадваргуй, хамгийн хун муутай Ч.Сайханбилэг гэдэг нохор Еронхий сайд болж байлаа. Ч.Сайханбилэг гэдэг нохор, улс орны эдийн засаг хундэрсэн энэ цаг уед 1 жил 7 сар гаруй хугацаанд парламентэд суудалтай бух намуудтай хамтарсан засаг байгуулж, тор засгаар тоголсоор “юу ч хийж чадалгуй хамаг цаг хугацаагаа алдсаар АН-аа УИХ-ын сонгуульд бурэн ялагдалд ороход хургэсэн. Ц.Элбэгдоржийн энэ бух буруу уйлдэлууд, Ч.Сайханбилэгийн мэдлэггуй, чадваргуй сэтгэлгуй, шуналтай байдал, АН-аар дамжиж торийн ондор албан тушаалд орсон нохдуудийн зарчимгуй, дурэмгуй байдал, намын удирдлагын намын унэт зуйл ээ хамгаалдаггуй байдлууд зэрэг нь АН-аа УИХ-ын сонгуульд бурэн ялагдуулж, намаа суйруулэхэд хургэсэн дээ. Харин АН-ын энэ ялагдал нь АН-ын жирийн гишуудийн хувьд, намын удирдлагад байгаа худалч, хулгайч, зарчимгуй, дурэм журамгуй, намын гишууд дэмжигчид ээ “нэг нудээр уздэггуй” нохдуудээсээ салах давуу тал ч болж болох юм. Иймд одоо АН-ын жирийн гишууд нь “Намаа ялагдалд хургэсэн бух нохдуудээсээ салах” ажлыг л нам дотроо хийх хэрэгтэй байна даа. Мон Ц.Элбэгдорж ч гэсэн одоо АН-ын даргыг оорийн хун болох П.Цагааныг тавихаар “Улайран зутгэдэг”-ээ болих хэрэгтэй юм. Оороор хэлбэл АН-аар дамжиж нам, торийн ондор албан тушаал хашиж байгаад “алдаа гаргаж” намаа ялагдалд хургэсэн бух нохдууд одоо АН-аас холдож, намдаа унэнчээр ажиллаж чадах журмын ноход доо ЗАЙГАА ТАВЬЖ ОГОХООС Ардчилсан намын ирээдуй шалтгаалах болно доо. Та бухэнд амжилт хусье.

  • зочинзочин (October 29, 2016 8:12:29 pm )

    чиний авчирсан ардчлал нэртэй зүйл чинь анархизм боллоо. өөрийгөө аврая гэвэл шууд шуналтнуудаа төрөөс зайлуулж эхлэ тэгвэл ард түмэн чамайг дагаж болзошгүй ингээд өлбийгөөд гоншигоноод хошгоруулаад байвал унах цаг холгүй боллоо шүү. сөнөл мөхөл чинь үүдийг чинь тогшоод эхлэснийг ойлгоосой

  • зочин (December 01, 2016 7:41:30 pm )

    монголчууд эрх чөлөө тусаар тогтнолынхоо төлөө сүүлийн 100 гаруй жилд хоёр удаа хувьсгал хийв ардын хувьсгалын эхний үед элбэгдорж ренчино гэдэг хүн хувьсалыг яргалал болгож баллах төхсөн гэтэл ардчилсан хувьсгалын эхний үед элбэгдорж цахиа гэдэг хүн ардчлалыг анархизм болгож улс орон сүйрүүлж эхлээд байна. үүнээс яаж салдаг юм болдоо монголчуудаа хувь заяаныхаа төлөө нэгдэх болоогүй юм уу???

  • ззочин (January 20, 2017 8:57:02 pm )

    ардын хувьсгалыг коментерний гарт атгуулахад элбэгдорж ренчино гэдэг хүн лут гавьяа байгуулсан юм гэдэг. тэгвэл ардчилсан хувьсгалыг элбэгдорж цахиа гэдэг хүн дэлхийн эдийн засгийн алуурчдын гарт атуулахад онцгой гавьяа байгуулсан үүнийг нь дэлхийн хүчирхэг гүрний томчууд, эдийн засгийн алуурчид тун ч өндрөөр үнэлж байгаа.

antalya rent a car