antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2016 21 comments

  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авсан санхүүжилтийг шалгахаар болжээ

нийтлэсэн Admin

erdenet

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад  төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг Засгийн газраас өгч байна. Өнгөрсөн саруудад хариулт нэхэж ирсэн нэг асуудал бол Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсны ард чухам яг ямар асуудал нуугдаад байна вэ гэдэг асуудал байсан билээ. Тэгвэл Засгийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий  ажлын хэсгийн дүгнэлтийг сонсчээ. Дүгнэлтийг хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргасан гэх мэдээллийг өгч байна.

  1. Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
  2. 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс 29-ний хооронд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгов.
  3. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болов.
  4. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжилсан байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Иргэн (October 06, 2016 1:11:35 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

    • Lodoi (October 06, 2016 8:02:41 pm )

      Mash zov ter ved V.Putin garch ireegui bol orsiin oligarhyyd toriin der gartsan Hodorkovskiin UKOS kompaniig ylsad bytsaj avaj odoogiin ROSNEFTI kompaniig baigyylsan.Tiim ychraas Erdenetiig bytsah heregtei.Ene oligarhyyd toriin der garsan bn

  • Иргэн (October 06, 2016 1:12:00 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна.

    • uurhaichin (October 06, 2016 10:45:58 pm )

      100 хувь монголчууд авсан ч татварт маш бага мөнгө өгнө. Луйварчид Эрдэнэт үйлдвэрийг ажиллуулна гэхэд эргэлзээтэй боловсролгүй маш олон хувалзууд албан тушаалд очно.

  • Иргэн (October 06, 2016 1:12:15 pm )

    Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 06, 2016 1:12:39 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувь буюу 147 тэрбум төгрөгийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг буюу 153 тэрбум төгрөгийг Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө, луйварчдаа!

  • Иргэн (October 06, 2016 1:12:56 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж, луйвардаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө, луйварчдаа!

  • Иргэн (October 06, 2016 1:13:12 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм.

  • Иргэн (October 06, 2016 1:13:30 pm )

    Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • irgen (October 06, 2016 2:52:05 pm )

    Uls hamgiin muu menejer gej changa hashigarch baigaa ulsuud bol shuud utgaaraa mongoliin toriin daisnuud tednees tegvel urd ni huvichalsan buh uildveruudees hed ni ajillj buig ni asuuhad l hangalttai shuudee ulsiin uildveruudees ideh yamarch bolomjgui sain bie daasan shalgalt hiihed l il garna gedgiig humuus oilgoh heregtei shahaanii biznesiig ch zogsooj bolno

  • irgen (October 06, 2016 2:59:20 pm )

    gehdee odoo baigaa udirdlaguudiig solih heregtei yagaad gevel moriitei toglodog zaluuhan huuhen erguuldeg tcairchihsan garuud ulsiin tom uildveriin tolgoid baij yavch tohirohguiee. Uunii hamgiin tod jishee bol Dabaasambuu nohor baina shuudee

  • orosoo (October 06, 2016 3:08:20 pm )

    Putinaas guival tuslaj haragdana d dee

  • бат (October 06, 2016 4:48:22 pm )

    Хэн гэгч авчихаад байгаа юм бэ

  • zochin (October 06, 2016 5:03:38 pm )

    MANAI MONGOLIIN EZEMSHIL BOLJ BAIHAD BUTSAAGAD TULHENE GEJ YU YARIAD BAIGAA ULS VE PUTIND HELIE CH GEH SHIG TAMIIN TOGOONII ULGEREE GEJ …

  • zochin (October 06, 2016 8:04:49 pm )

    Өнгөрсөн ЗГХЭГ энэ талаар мэдмээр юм, ЗГХЭГ-аас Солонго дарга одоо байгаа биз дэ

  • zochin (October 06, 2016 8:05:18 pm )

    shalgah ni zov do

  • Anonymous (October 06, 2016 9:26:49 pm )

    Shalgah ni zuv butsaaj av

  • irgediin tuluulul (October 07, 2016 8:40:12 am )

    Daruihan ene tom uildveree luivarchdaas salgaj avaad ene hugatsaanii tusuvt oroh mungiig tedneer tuluuleh heregtei.Erunhiilugch ali ert ugee helsen dhuu dee.Bi dahiad songogfoh erhgui ee gej.Ene hund het naidaj,ugend ni orvol ulam huntruulne shuu dee tumen min.Buzgai zalitsi etgeed.

  • zocnin (October 07, 2016 9:58:53 am )

    ganbold tuz iin darga bolson bol erdenet uuliin uildver maani mongoliin ard tumeniih bish boljee ganboldoos uur hun tuz iin darga bolgoj bhgui yu

  • зочин (October 07, 2016 11:38:17 am )

    торийн омчийн хороо гэж байна уу буцаад ямар уурэг функтэй болсон бол

  • иргэн (October 07, 2016 12:20:04 pm )

    энэ үйлдвэр монголдоо буцааж ирсэн л сайн явдал биш гэж үү. яагаад тодорхой хувь нь хүнийх байсаар байх ёстой гэж?

antalya rent a car