antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2016 2 comments

Ирэх жилийн төсвөөс ямар ч зээл бондын өр төлөгдөхгүй гэв

нийтлэсэн Admin

312

УИХ дахь АН-ын бүлэг  өргөтгөсөн хуралдаан хийж, ирэх оны төсөв болон орон нутгийн сонгуулийн талаар хэлэлцээд байгаа. Түүнчлэн хуралдааны дараа бүлгийн гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. С.Эрдэнэ гишүүн хэлэхдээ  “Чингис” бондыг төлөх хугацаа болоогүй байгаа. Өнөөдөр энэ бондыг төлөх хугацаа тулаад ирсэн юм шиг яриад байна. 2017 оны төсвийн төсөлд АН-ын үед авсан ямар ч зээл, бондын өр төлөгдөхгүй. Өмнөх С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеийн бий болгосон өрийг төлнө. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Австралийн нэг тонн коксжих нүүрсний үнэ 220 ам.долларт хүрсэн. Гэтэл манайх өнөөдөр 30 орчим ам.доллараар гадагшаа гаргаж байна. Үүний эх сурвалжийг судлахаар Чалко-гоос 2011 онд 350 сая ам.долларын зээл аваад нийгмийн халамжид зарцуулсан. Энэ нь эргэж төлөгдөх эх үүсвэр байхгүй. Одоо энэ зээлийн үлдэгдэл нь 100 орчим сая ам.доллар байна. Анх байгуулахдаа нэг тонн нүүрсний үнэ тарифыг Хятадын зах зээлийн үнэ ханштай уялдуулж тогтоосон. Зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд уг дүнгээрээ явах юм гэлээ.

За харин  З.Нарантуяа гишүүн хэлэхдээ  “Төсвийн зардлыг бууруулах тал дээр нэлээд судалсан зүйлүүдийг оруулж ирэх байх гэж найдаж байсан. Харамсалтай нь оруулж ирсэнгүй. Зардлыг танахдаа дарга нарын өрөөний засвар, төрийн албаны зохистой шинэчлэл зэргийг хийсэнгүй. Хамгийн хялбархан аргаар буюу төсвийн зарлагыг бууруулна гэж оруулж ирж байна. Тухайлбал, 152 тэрбум төгрөгөөс төсвийн урсгал зардыг бууруулна гэсэн. Түүн дотор хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгосноос 61 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. Хүүхдээ ялгаварлаж төсвөө хэмнэх гэж байна. Их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгдөг байсныг болиулж 52 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж байна. Энэ бол Монгол Улсын ирээдүй болсон оюутнуудаа дэмжих төрийн бодлогын ухралт. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийг 2021 он болгож хойшлуулснаар 2017 онд 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. 5.6-хан тэрбум төгрөгийг хэмнэхийн тулд 1200 орчим хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байсан иргэд болон 6700 орчим хүүхдийг хохироож байна” гэж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • иргэн (October 07, 2016 9:34:48 am )

    мангар минь та нарын авсан зээлийн хүүг төлнө биз дээ

  • монгол (October 07, 2016 10:32:55 am )

    тэр гэрээ мэрээндээ өөрчлөлт оруулаад коксжих нүүрсээ ядаж 220 юм биш гэхэд 100 ам доллараар өгч болдоггүй л юм байхдаа манайхаан

antalya rent a car