“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал сонгуулийн өмнөх өдрөөс өнөөдрийг хүртэл олны анхааралд байгаа. УИХ-ын Дэд дарга Ц.Нямдорж тус үйлдвэртэй холбоотой асуудлаар хэдэн өдрийн өмнө байр сууриа илэрхийлсэн бол, Эрдэнэтийн захирал Ц.Даваацэрэн мөн байр сууриа илэрхийллээ. Хэн нь юу гэснийг харьцуулан хүргэж байна.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: “Эрдэнэт” үйлдвэр 20 тэрбум төгрөгийн татвар төлөөд байгаа
“Эрдэнэт “үйлдвэр компанийн талаар шийдвэр гарч зургаан сарын хугацаа өнгөрч байна. Байдал учир битүүлэг хэвээрээ байна. Хамгийн гол нь 49 хувийг худалдаж авсан эх үүсвэр, худалдсаны дараа Монголд явагдсан хуйвалдаан дээд зэргээр анхаарал татаж байна. ТУЗ-ийн хурал болоод зургаадугаар сарын 27-ны өдөр дүрэм батлагдсан. Дүрэм батлагдахдаа ТУЗ-ийн даргыг томилсон, ТУЗ-ийн зургаан гишүүнийг сольвол даргын саналыг авна гэсэн. Дээрээс нь нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга байна. ТУЗ-ийн дарга нь бүх томилгоог мэднэ гэсэн байгаа. Үүнээс болоод “Эрдэнэт” үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл байхгүй болсон. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан. Энэ жилийн байдлаар 20 тэрбум төгрөгийн татвар төлөөд байгаа юм байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн: Битгий улстөржүүлээч ээ гэж хүсмээр байна
-“Манай үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. 2016 оны эхний есөн сарын байдлаар өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлж ажиллаж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гуай “Эрдэнэт” үйлдвэрээс улсын төсөвт оруулах ёстой татвар бага байна гэсэн агуулгатай мэдээлэл хийсэнтэй холбогдуулан үнэн зөв бодит мэдээлэл өгөхөөр болсон нь энэ. Тодруулбал, оны эхний найман сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт 60 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийтдээ 134 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн. Орон нутагтаа бид найман төрлийн татвар төлдөг. Угтаа бол бид оны эхний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төлчихсөн байгаа. Улсын төсөвт жилд 64 тэрбум төгрөг оруулах ёстой байдаг. Үүний 40 тэрбумыг нь 2015 онд урьдчилаад төлчихсөн байсан. Энэ онд 20 тэрбумыг төлөөд байгааг Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж буруу ойлгосон байх. 2016 оны эхний долоон сарын байдлаар бид улсын төсвөөс авлагатай явж ирсэн. Улс орон эдийн засгийн хүнд нөхцөлд байхад манай үйлдвэр байнга хамтарч ажиллаж ирсэн. 2015 оны сүүлээр Засгийн газраас боломжтой бол татвараа урьдчилж төлөөч ээ гэж хүссэн. Бид дотоодын банкнаас зээл авч төсөвт төвлөрүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд, ажилчдынхаа цалинг цагт нь тавиад явж байгаа. Энэхүү мэдээллээс болж “Эрдэнэт” үйлдвэр дампуурч байгаа тухай яригдах боллоо. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байхад та бүхэн битгий улстөржүүлээч ээ гэж хүсмээр байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Бака (October 06, 2016 12:20:34 pm )
Ц Даваацэрэн та улсын үйлдвэрт ажилаж байж өөрийнхөө хөрөнгөөс улсад өгсөн юм шиг ярихаа боль .
-
zochin (October 06, 2016 6:04:37 pm )
yag ynen ooroo ogson um shig,,,,tegeed ch dendyy baga tatvar baina,,,shalgah l heregtei,,,
-
-
zochin (October 06, 2016 12:43:37 pm )
DAVAATCEREN BOSS OO 1 D TORIIN OMCHIN DEER BITGII BAASAR .HOERT HYMKAGAAS OORIINHOO TOLGOIG ILUU GEJ SURTALCHLAHIIN HARII CHINII TOLGOI YMRIIG…..
-
Иргэн (October 06, 2016 1:07:25 pm )
Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Иргэн (October 06, 2016 1:07:50 pm )
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна.
-
Иргэн (October 06, 2016 1:08:39 pm )
Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм!!
-
Иргэн (October 06, 2016 1:09:03 pm )
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
-
Иргэн (October 06, 2016 1:09:25 pm )
Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувь буюу 147 тэрбум төгрөгийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг буюу 153 тэрбум төгрөгийг Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө, луйварчдаа!
-
Иргэн (October 06, 2016 1:09:46 pm )
Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж, луйвардаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө, луйварчдаа!
-
Иргэн (October 06, 2016 1:10:08 pm )
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм.
-
Иргэн (October 06, 2016 1:10:30 pm )
Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Хярс (October 07, 2016 12:56:37 am )
Зөв саналыг дэмжиж байна.Бүгдээрээ нэгдэж тэмцэхгүй бол Монгол минь хэцүү,хүнд байдалд орчихоод байна.
-
-
zochin (October 06, 2016 1:27:55 pm )
ter purebsuren geed gajig abgai odoo hagartlaa idlee odoo bolioch
-
duugii (October 06, 2016 1:28:42 pm )
ter purebsuren geed gajig abgai odoo hagartlaa idlee odoo bolioch
-
Eegii (October 06, 2016 2:43:06 pm )
Hymdorjoo bitgii hudlaa medeelel hiigeed ard tumeniig alalzuulaad baildaa uuruu medeelelgui baij amniihaa zorgoor buu bur nambatai turshlagatai baildaa hudlaa medeelel tugeesen chinii umnuus ichij bn
-
Gombo (October 06, 2016 5:48:49 pm )
Elbegdorjiig buulgaad shuuh tsag ni bolson.mal shig heden ih hurliin helgui daadaa nar bainaa songuulid zartsuulsan mongoo yaj oloh ve l geed bodood suutsagaah ym.eh oron mongol tumnee bodoochee!!!! Ard tumniig tejeedeg gants saaliin uneegii chini alaad idchihlee,naad huvalznuud chini.
-
Anonymous (October 06, 2016 7:22:47 pm )
albin chutgur nym dorj bol chuugii udahgui tugs chuugii bolnoo.
-
зочин (October 06, 2016 7:46:20 pm )
Монголын иргэд хувьд Эрдэнэтийг зарсанг буруу гэсэн болохоос оноодор дампуурсан гээгуй ирээдуйгээ хараач оноодрийн шавхруунд шунаад байхаар захирал гуай
-
иргэн (October 06, 2016 7:55:01 pm )
Нямдорж 20,0 сая гэж худлаа цацаж байсан байна. 134,0 саяыг төлсөн байна шүү дээ. Хүмүүсийн хөдөлмөрийг яагаад үнэлэхгүй худлаа хэлээд байна.Төрийн түшээ гэхэд хэцүү болжээ энэ Нямдорж.
-
оршин суугчид (October 06, 2016 8:08:52 pm )
Бузар луйварчид,буудаж ал
-
мн (October 06, 2016 8:32:27 pm )
МАНАНг ДЭЛБЭЛ
-
Zochin (October 06, 2016 8:48:29 pm )
Eh oron ch bhiig ta buhnees husei. Shudarga unen buhen ard tumend chuahal. Hen negniig helmegduulj bolohgui .
-
Иргэн (October 07, 2016 9:52:29 am )
Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
-
Зочин (October 07, 2016 10:19:37 am )
Үйлдвэрээ хариуцсан даргын үг үнэн бодитой тэгээд ч илүү үнэмшилтэй.Түшээдэд өгсөн мэдээлэл гарцаагүй үнэн байх ёстой! харин аливаа өгсөн мэдээллийн ач холбогдолын талаар бодолцон байж ишлэл болгож байгаа нь хариуцлага хүлээж чадахын “БАТАЛГАА”. нэгэнт л ам ангайсан бол түүнийгээ нотлох нь Нямдорж гишүүний үүрэг. харин буруутвал соёлтойгоор байраа чөлөөлөх хэрэгтэй!Ардчилалг авчирсан залуусын ачаар “АМНЫХАА ХИРЭЭР БУРАХ” болсон зарим улсууд зөвхөн нэр төрөө эсвэл нэр төрийг гутаах,өөрийн-НАМ-ын байр сууринаас хандвал буруу болно!!Түшээд минт түмэн олон чинь ухаантай шүү?? дараа нь та нарыг худлаа ярьсаны төлөө шүүх болно шүү???!!!
-
Баньдхүү самдан (October 09, 2016 11:21:43 am )
Эрдэнэтийн асуудлыг шалгах эрх ашиг Монголчуудад биш зөвхөн МАН-ынханд байна. Тиймээс Эрдэнэтийн 49%-ийг хаанаас эх үүсвэртэй нь үл мэдэгдэх Монголын бүх банк нийлээд ч гаргахгүй их хөрөнгөөр авчихаж хэмээн МАН-ынхан болон АН-ын нэг улаан, хөх хувьсгалч хийрхээд унав. МАН нь “Төрд авч ард түмэнд…” гэж залахад Ж. Батзандан “гэмт хэрэгтэн аль намынх нь хамаагүй тэмцэнэ” гэж донгодно. С. Баяр Таван толгойг яг ингэж хэлээд АН-ынхнаас хурааж аваад тодорхой %-ийг нь хэдхэн хүнд үлдээсэн нууц шийдвэрийн ачаар Төр хувийн хоёр таван толгой хоорондоо өрсөлдөж төрийнх Чалкод барьцаалагдаж 200 $ хүрч буй нүүрсээ 20-иор борлуулж, хувийнх нь цэцэглэн хөгжиж 20-иод айл баяжуулаад дампуурч буйг бид бүхэн мэднэ. Гэтэл МАН-ынхан Эрдэнтийн хувьчлалд шалгалт хийж ямар нэгэн шалтаг олж тус 49%-ийг авахаа, ЗГ нь давшгүй их өр тавих болсоноо зарлах ялдамд. “бид хувийн ААН-ийг дээрэмдэхгүй” гэж зоригтойгоор амлав. Үүний үр дүнд юу болохов гээ ард түмэн хожихгүй Таван толгойн хувийн хэвшил л өрнөөсөө салж мэднэ. З.Энхболд инг,эж үзээд М.Энхсайханы 5-н толгойн анхны гэрээг зогсоосон байдаг Үүний хариуг л МАН-ын баячууд авах гэж байна. “Төр” гэж сүлдэнд мөргөдөг мулгуу иргэдээ хуурч тархи угааж байгаагийн үнэн төрх ердөө энэ. МАН-ынхан өөрсдийн эрх ашиг хөндөгдөхөөр л “ашигт малтмал төрийн мэдэлд, ард түмний өмч” гэж солирдог. Үнэндээ энэ нь дураараа ганц шүдэнзний толгой алт авах эрх танд үгүй, харин Төр лецинзээр хайж, хайлгаж, ашиглаж, хулалдаж болдог хөрөнгө. Мөн ЗГ өөдтэй ажил өрнүүлж чадахгүй болохоор иргэдийн анхаарлыг татах элдэв юм зохиодгийн нэг энэ Эрдэнтийн 49%. Уг нь Монголд ирсэн нь чухлаас биш хэнд, МАН-д, АН-д, Миеэгомбо, Зандаахүүгийн аль нэг хүүд очсон нь иргэдэд хамаагүй л дээ. Тэр ч бүү хэл шинэ эзэд төрийн мөнгөөр авчихаагүй, хуучин ажилчдаа халчихаагүй, хэн нэг хохирогч Оросоос ч юм уу гарч ирээд нэхэмжлээд унаагүй бол Эрдэнэтийнхэнд ч падлийгүй. Тэд хаанахын ямар хөрөнгөөр, сайн эрчүүд гадаадаас хусаад ирсэн, Оффшордсон байлаа ч эрх мэдэл нь хөндөгдсөн эрхмүүдээс өөр МАН-йнхан, энэ ЗГ ч шээс гоожуулах гээд байх хэрэггүйсэн. Тэд ямар МАН-ыг, Монголчуудыг, Ц. Нямдоржыг, Ж. Батзанданг хуурч хулхидсан биш болохоор ийм сүртэй шалгалт ч огт хэрэггүй.1076-аасаа ганцыг олж хараагүй ард түмэн л лав ширхэг хувьцаа горьдоогүй тул авсан ААН ажлаа хийг. Тэд нартай Эрдэнэтийн зохих ажилчин, ажилтнууд хэлцэл гэрээ ч хийх биз. МАН, ЗГ үүнд бухимдах ичгүүртэй байна. Яаж мэдэхэв Орост хулгайн мөнгө атгуулчихсан бол та нар зүгээр авах юм уу? Үгүй энэ ЗГ ард түмнээ өрөнд оруулаад л Орост өгнө. Эцэст нь хэлэхэд МАН-ынхан, энэ ЗГ төсвөөс гадуур хийгдэж байсан бүх ажил, төслийг хумьж төсвийн алдагдал болгон өр зээлээ зориуд ихэсгэж ард түмэндээ харагдуулаад асар их зээл авах гэж байна. Бас зарим хуулиа цагаан сар, наадмын өмнө батлалаа гэдэг шиг хэн нэгэн Эрдэнэтийн 49% дээр 51%-ийг нэмээд луйвраар авчихсан мэт асуудалд бүгдийн анхаарлыг хандуулаад хударгаар нь энэ шийдвэрээ хэрэгжүүлэх нь. Үнэхээр ч сүүлийн үед ярьдаг юм нь, Эрдэнэтийн луйвар, дэлхийн хүн амын тодорхой хувь, Монголчуудын олонхи сэтгэцийн гажигтай ч юм шиг тоо баримт дурьдах болов. Ингэж л хөөрхий тэнэг ардуудынхаа уураг тархи ухаан бодлыг угаахгүй бол өлгийтэй үрс нь юун 15 сая биш харин ч 150 саяын өртэй болохыг мэдчих гээд байгаа бололтой юм.
Би “Эрдэнэт”-ийг эхлээд жаран хэдэн онд вагон сууцтай хэдхэн Оросууд байхыг нэг удаа харж, дараа нь “Эрдэнэтийн овоо сайхаан..” гэж хэсэг дуулж, бас “Эрдэнэт” биднийг тэжээдэг гэж магтсаар нэг мэдэхнээ 1990-ээд онд нэг гавъяат том эдийн засагчийн гарт золтой л орчихоогүйг мэдэх юм. Гэтэл Оросын 49% Монголд ирэв гэснээ гайхал Эрдэнэт бүхлээрээ очиж очиж нэг удаа аварсан Зандаахүүгийн Хэцүүнэрт(УИХ-ын даргатай ижил нэртэйд цээрлэв)-ийн халаасанаас цухуйхтай үгүйтэй байгааг алдарт үнэнч зоригт гавъяат Ц. Нямка хуульчгаасаа сонсоод мэл гайхаж цэл хөхрөв. “МАХН(МАН)-ын дарга Намбарын Энхбаяр их өр тэглэхдээ Орост ногдох 20 гаруйхан %-ийг 49 болтол өсгөж далд буулт хийсэн, харин энэ З.Хэцүүнэрт тэр 49%-ийг нь 100% болтол ил залгив” гэж бодохоос итэж ядна. Яагаад гэвэл З,Энхболд Ц.Нямкагийн бах тавыг хангах тийм гэнэн тэнэг бмш, Ч.Сайханбилэг муухай луйларчин биш, АН ч МАН биш болохоор…!!! -
Баньдхүү самдан (October 09, 2016 11:22:59 am )
Ц .Нямдорж цаг ямагт нэг иймэрхүү юм ярьдаг, энэ нийгмийн чөлөөт зах зээлийнх нь амтанд нугасгүй ч өөрийн биш бусдын эрх ,эрх чөлөөнд ясны дургүй бүдүүлэг дээрэнгүй, дарангуйлагч нийгмийн аймшигт эрх мэдэлтэй харгис шүүгчдийн хэв маягаас салахаас толгой тасдуулахаа илүүд үздэг хоцрогдсон нэгэн. Тэрээр нэгэнтээ генирал Ж.Баатарын шүүх хуралд нэхэмжлэгчээр ороод яллагчын үүрэг гүйцэтгэснийг мэдэх шүүгчид одоо ч толгой сэгсэрдэг. Одоо энэ Эрдэнэтийн асуудлаас бас юу ч олж долоохгүй. Харин Эрдэнэтийн 49% хувьд очиход эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүстэй өөрөө буюу түнш нь холбоотой гэх хар төрүүлнэ. -
Баньдхүү самдан (October 09, 2016 11:23:18 am )
Ц .Нямдорж ер нь сонин хүн. Өөрөө өмч хөрөнгөнд дурттай ч хувийн хэвшлийнхнийг хулгайч дээрэмчид гэж үздэг, эрх мэдэлд нугасгүй атлаа өөрөөсөө дээших өөд өрвөлзөх хоббитой, намынхан болон хэн хүний нууц уруу далдхан өнгийж ядмаг тархиндаа яс боловсруулаад аятай мөчийг аалз шиг хүлээн суудг юм. Тиймээс УИХ-д суулгасан ч ямар нэгэн эрх мэдэл давхар эс өгвөл намынхнаа ч намначих хар үйлийн арвин архивтай этгээд. Нэг хэсэг ҮХЦ-ийн даргыг АН-тай хуйвалдаж машины хахууль авсан гэж хийрхээд сүүлд нь халлаа хэмээн баахан өмөөрч дөвчигнөсөн. Тиймээс одоо энэ Эрдэнэтийн асуудлаас юу ч олж долоохгүй. Харин Эрдэнэтийн 49% хувьд очиход эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүст өөрөө буюу түнш нь холбоотой гэх хар төрүүлнэ.
27 Comments