Улаанбаатар хотоос 60 гаруй км зайд байрлах 22-ын товчооны нэвтрэх постны уулзварт ачааны автомашин “Ланд круйзер-100” болон “Тоёота Приус” маркийн дөрвөн автомашиныг мөргөж, машинд сууж явсан нэг эмэгтэй гэмтсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Осол гаргасан “Ниссан Кондор” ачааны машин нь 10 тонн ачаатай явсан байна. Уг машин нь хурд хэтрүүлсэн, бүрэн бус техник хэрэгсэлтэй, даац хэтрүүлсэн ачаатай явсан гэх мэдээллийг зарим гэрчүүд хэлж байгаа аж. Осол гаргасан машиныг “Хурд” группийн тээврийн машин байсан гэх мэдээлэл байгаа юм. За мөн зарим мэдээллээс харахад ослын газарт Нийслэлийн замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн болон түргэний эмч нар очсон ч “Хурд” группийг төлөөлж эрэгтэй эмэгтэй хоёр дарга нь зэрэгцэж ирээд, осолд өртсөн жолооч зорчигч нартай уулзалт хийснээр цагдаагийнхан асуудал үүсгэлгүй явсан гэх мэдээлэл гарч байна. За мөн мөргүүлсэн машинд зорчиж явсан нэг эмэгтэй бэртэж, түргэний эмч нар яаралтай авч явахаар болсон хэдий ч эмчийн утсанд дуудлага ирснээр гэмтсэн бүсгүйг зүгээр байна хэмээгээд орхиод явсан гэх мэдээлэл medee.mn сайтад гарсан байна. Ер нь бол мэдээллээс үзэхэд талууд хоорондоо зохицоод өнгөрсөн бололтой байна. Тэгвэл “Хурд” группын эзэн нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн эрхэм гэдгийг Монголчууд бүгдээрээ мэдэх билээ.Тэгэхээр Монгол төрийн сангийн авдар дахь хөрөнгө зоорийг бодлогын дагуу зарцуулах эрх мэдлийг гартаа атгаад удаагүй сайд маань бас л ээлжит нэг асуудалдаа ийн нэр холбогдлоо. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний зангарагийг уг асуудал дээр ч бас харуулаад авсан бололтой байна.
Учир нь ослын газарт “Хурд”-ыг төлөөлөн ирсэн нэгэн эмэгтэй хамт ирсэн хүндээ “Наад хүмүүсийнхээ бүх машиныг шинээр сольж өг гэж Чойжоо дарга хэллээ” хэмээн хэлж байсныг тухайн газарт байсан хүмүүс сонсчээ. Тэгэхээр яах аргагүй л мөнгө эрх мэдэлтэй хүн гэдгээ, асуудлыг дор нь зохицуулдаг нэгэн гэдгээ харуулаад авчээ.
Ер нь тэгээд УИХ-д суугаа гишүүдээс хөрөнгө орлогын хэмжээгээрээ тэргүүн шугаманд бичигдэж байдаг Б.Чойжилсүрэнгийн тухайд өнгөрсөн жилүүдэд олон ч асуудалд нэр холбогдож ирсэн юм.
“Хурд” групп, “Хурд-Хүнс”, “АпартментКейЭйч”, “Хурд ложистик”, “Хурд-Автомотив”, “Хурд-Интернэшнл” Хурд-Авто”, “Хаусинвест”, “Талын шонхор”, “Саудгобикоэлтранс”, “Саудгобиблейкгоул” зэрэг арваад компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг түүний компанийн барьсан барилга дээр осол гарч хүний амь үрэгдсэн харамсалтай явдлууд ч гарч байсан. Гэвч “Хурд” ерөөсөө хариуцлага хүлээдэггүй өдийг хүрснийг мэдээллүүдээс эргэн харж болно.
Гэхдээ түүний компанид ажиллаж байгаад амиа алдсан хүмүүсийн талаар дараагийн цувралд мэдээлэх болно. Харин энэ удаа түүнтэй холбоотой өөр мэдээллүүдээс хэд хэдийг дурдая.
-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороололд газрын маргааны асуудал дэгдэж байв. Тус газар 2005 онд “Суруга Монгол” компанийн мэдэлд байсан юм. Анх 2004-2008 онд Нийс¬лэлийн удирдлагууд “Суруга Монгол” гэх Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид цэвэр усны нөөцтэй Зайсангийн онгон дагшин газрыг ихээхэн хэмжээний мөнгөөр өгсөн байдаг. Тэнд Монголд байхгүй, орчин сайтай С1, С2, С3 хорооллууд баригдаж байсан юм. Үүний дараа “Суруга Монгол” компани гоёмсог хийцтэй “Гарден” гэх рестораныг барьж өөрсдийн оффис болгон ашиглаж байсан. Улмаар дээрх ресторан ашиглалтад орсны дараахан Япон захирлыг нь хар тамхины хилс хэрэгт гүтгэсэн ч “Хар тамхи хэрэглээгүй” хэмээн суллаж байсан юм. Япон захирлыг суллагдсаны дараа тун удалгүй “Моннис” группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар уг барилгыг худалдан авч байсныг олон хүн гэрчилдэг. Ингээд улстөр бизнесийн бүлэглэлийн дарамт шахалтад орсон Япон захирал аргагүй эрхэнд уг барилгаа худалдаж ялгүй мултарсныг олон хүн гэрчилнэ гэдгийг оршин суугчид ч нотлоод байгаа юм. Гэвч өнөөдөр энэ газар “Хурд” компанийн эзэмшил болон хувирчээ. Тус компани 15-22 давхар орон сууц барихаар барилгын ажлаа эхлүүлж, оршин суугчид нь хичнээн эсэргүүцсэн ч дийлэхгүй аргаа барцгааж байсныг эргэн сануулъя.
-Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компани хүүхдийн урлан бүтээх төвийн урд талын том талбайг мөн л дээрэмдэж авсан гэгддэг. Тус төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхтуяа энэ тухай гомдлоо Нийслэлийн засаг даргад хүргүүлж байсан. Тэрбээр “Хурд интернэшнл” компани нь Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд орших 3724 метр квадрат талбайд гадна тохижилт, цэцэрлэгжилт, автомашины зогсоол хийх ажлыг 2009 онд Нийслэлийн Барилга Хот байгуулалтын төлөвлөлтийн газрын баталсан зураг төслийн дагуу гүйцэтгэж байна. Энэ газар нь Хүүхдийн урлан бүтээх төвийн эзэмшилд багтах бөгөөд 2012 оноос өдийг хүртэл хугацаанд манай байгууллагын эзэмшил газарт тохижилт, цэцэрлэгжилтийн ажил, автомашины зогсоол байгуулах талаар мэдэгдэл, албан хүсэлт огт ирүүлээгүй” гэжээ.. Тэр бүү хэл “Хурд”-ынхан урлан бүтээх төвтэй бараг залгаа шахуу томоос том зочид буудал бариад дуусч байгаа аж. Тэд тийнхүү “тохижилт” нэрийн дор Хүүхдийн урлан бүтээх төвийн хуучин 5 940 400 төгрөгийн үнэтэй хашаа, хайсыг нь нурааж хаяжээ.
-Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Дунд голын эрэг дагуух дулааны шугам, хар замын хажууд булан булангаа дэрлэн боссон том хороолол бий. Энэ бол өнөөх л эрхэм гишүүн Чойжилсүрэнгийн “Рапид харш” гэдэг сүржин нэртэй хороолол. Хууль номоороо бол дулааны шугам хоолойн район бүхий газар нь нийтийн эзэмшилд хамаарах учиртай. Нийслэлийн ИТХ-ын 2009 оны 119 тоот тогтоолд “Нийтийн эзэмшил гэдэг нь инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, авто зам, замын байгууламж, зам гүүр, ус зайлуулах суваг, үерийн хамгаалалтын барилга байгууламж, ногоон байгууламж… зэрэг орно” гэсэн заалт бий. Гэвч энэ заалт Чойжилсүрэнгийн “Хурд” группт үйлчилсэнгүй. Тус компанийнхан Төв цэнгэлдэх хүрээлэнг тойруулан олон арван байр барьж, асар өндөр үнээр зараад дууссан байдаг.
-Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар зүтгүүрийн депогийн хашаан дотор шахам “Хурд групп” ХХК орон сууцны барилга барьсан. “Улаанбаатар зүтгүүрийн депо”-гийн эзэмшлийн галын аюултай бүсэд “Нарны хотхон” хэмээх орон сууцны хороолол хүч түрэн баригдсан. Төмөр замын депог нүүлгэж, 3600 айлын орон сууцны хороолол барьж эндээс асар их хэмжээний ашиг олохоор эрхэм гишүүн Чойжилсүрэн улайрч байна хэмээн хэвлэлүүд бичиж байсныг онцлоё. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус барилга нь 600,000 литр шатахуун нөөцлөх агуулахтай ойр байна гэж тогтоосон боловч тус компанийн барилга барих зөвшөөрлийг хэн ч цуцлаж чадаагүй. Өнөөдөр Монголын хууль зөвхөн эрх баригчдад үйлчилдэг учраас Чойжилсүрэн энд барилгаа барьж, харин “Улаанбаатар зүтгүүрийн депог л нүүлгэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа тасалаар хэвлэлүүд бичиж байсан ч, асуудал тэрчигтээ үлдсэн юм.
– “Төв цэнгэлдэх” хүрээлэнгийн зүүн талд нь Ц.Батбаяр хотын мээр байхдаа авсан нэлээн том газарт өндрөөс өндөр хотхон сүндэрлүүлжээ. Үүнийг залгаад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Рапид харш” гэх гоёмсог нэртэй 20 орон сууцнаас бүрдсэн том хорооллоо сүндэрлүүлээд байна. Эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Хурд” компанийн захиалгаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын “Бэдү” компани гүйцэтгэлийг нь хийсэн гэх мэдээлэл бий.
Тэгэхээр эдгээр мэдээллээс үзэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн бизнесмэнийхээ хувиар ч, улстөрчийнхөө хувиар ч нэлээд урт гартай нэгэн юм. Одоо тэгээд яалтай билээ. Хувь бизнесээ гялалзуулдаг шигээ төрийн ажлыг ч сайн хийгээсэй л гэж хүсье дээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
turd biznesiin humuus bh hereggui Mongol tur yalzarsanii naad jishee ene (October 05, 2016 10:17:04 am )
Tur bol tur shig hatuu bj uls oron emh zambaraatai hugjinu Manai turd ajillaj bgaa humuus bugd erh ashigiin sonirholtoi gedeg n todorhoi bdag Iim bhad uls oron hugjinu gej bhgui Biznesiin buh humuusiig turuus zailuulj tsewer uls tur ediin zasagiin undur mergejliin humuus turd ajillah yostoi
-
zochin (October 05, 2016 11:50:14 am )
MONGOTEI ERHMUUD IRGEDIIG HOHIROOCHIHOOD , ORHIDOG N OLON, HARIN TER IRGEDIIG HOHIROLGUI BOLGOJ BAIGAA N SAIN BAINA. GOL N HUNII AMI ,BERTEL GEMTEL YM. GEHDEE ENE ZARTCUULSAN ALDAGDLAA L TORIIN KARMAANIAS L BITGII UHAARAIDAA…..
-
Зочин (October 05, 2016 12:49:16 pm )
Хурдын Чойжилсурэн гэх хендлен кэелтэй “АЛЛАХ АКБАР” царайлсан энэ кунээс болгоомчлок керегтей! Яакаад кевел наад некер чинь кезееч ямарч карийцлак кулээхгуй бурен ерктей том дарга байкуйюу?!
-
ZOCHIN (October 05, 2016 1:07:38 pm )
Mongol uls yaanadaa yaana hetsuu yumdaa luiwarchid ih bn
-
оршин суугчид (October 05, 2016 1:48:06 pm )
Хурдын 29 байрны дээврээс ус гоожоод байна,засаачээ
-
Anonymous (October 05, 2016 1:52:58 pm )
Tanar yuch gej hutsaad chalchaad nemergui shuu …yajch chdahgui uher mongolchuudaa …
-
ZOCHIN (October 05, 2016 2:18:09 pm )
deedeh uher mongolchuud gej bichsen pizda chi mongoliin nutgaas zailaach uhsen uheeriin segee
-
zochin (October 05, 2016 2:55:15 pm )
YHER mongol gej hutsaad bgaa Osmoni yldegdel baigaa bol CHOITOIGOO dald orooroi Ene sejgiin tsaraitai yum yasan ih hyn aldag yum be Barilgaas ch uh hyn burhan bolson doo huur hii
-
ИргэнИиргэнргэгазаргүй гэр бүлнhinО (October 05, 2016 3:07:51 pm )
ХУРДЫН ЧОЙЖИЛСҮРЭН ХҮН МУУТАЙ НӨХӨР ХЭЗЭЭЧ ГАР СУНГАДАГ ХҮН БИШ ӨӨРӨӨ АСУУДАЛТАЙ ГАА МЭДЭЭД ХОХИРОЛЫГ БАРАГДУУЛЖ БАЙГАА ХҮҮР Л ДЭЭ
-
bayra (October 05, 2016 6:26:45 pm )
Hoer namiin oligarhuudiig eeljilj songod l baival uy ch uurchlugdukhgui mongoliin ard tumen ukhaan muutai bolovsrolgui tul ed nar iim bolchod diildehee bolilo odoo ungursuun hohino
-
Noxoijaw (October 05, 2016 7:44:59 pm )
Ardiin namd sangiin.saidaar tomilchixoor uxaalag xvn daanch baidgvi yum baixdaa. Ene nowsh xeden terbumiig ugch said bolson bol doo. Manaid yakuza nar turon garax tsag boloogvi yum baixgaa?? Ug n uls ornoo zarj idegsed, turoos turson luiwarchdiig tolgoi daraalan ustgamaar bga yum. Ene talaar sanal asuulga yawuulwal zoxiltoi. Gurwan sayaas tsuon xeden shunal n l ustana biz.
-
nowsh gej (October 06, 2016 8:55:40 am )
ene lalar udaxgui uxne bi mederch bna
-
ХЭ ХЭ ГЭНЭН МОНГОЛЧУУДАА (October 06, 2016 9:12:24 am )
ЭНЭ НӨХӨР БАРИЛГАДАА ДЭЭД ЗЭРГЭЭР ХЭМНЭЛТ ХИЙЖ ХАСАЖ ТАНАДАГ ЗАНГАА САЙД БОЛГООД ГАРГАЖ БАЙНА . ӨӨРӨӨР СЭТГЭЖ ЧАДАХГҮЙ Л ДЭНЭ
-
jakii (October 06, 2016 10:19:40 am )
choijoo andaa mongiig vhehdee abch ybj boldoggvi yum sh de busad hvmvvst bas hamaatai shvv horboogiin gants vnen ene
-
зочин (October 06, 2016 3:29:38 pm )
энэ нөхөр чинь бөх нэртэй боовон чихтэй хэдэн тэнэгүүдээ гар хөлийн үзүүртээ зарж хогийн ажлаа хиййлгэдэг гэсэн
-
Зочин (October 06, 2016 3:43:38 pm )
Их мөнгө төлсөн бол өндөр тушаал худалдан авсантай ижил болжээ кк
-
зочин (October 06, 2016 6:17:16 pm )
зарим нь бүр засварын мөнгийг ч өгөхгүй унжаад байхад машиныг нь шинэ болгоод өгч байгаан биш үү
-
Зочин (October 06, 2016 6:23:36 pm )
Ажлаа жаахан ард түмэн рүүгээ хандуулсан шийдвэрүүдийг гаргаж ажилламаар юмдаа,Одоо 100 хоночихлоо дүнгээ тавилах болсондоо.Амлалтаа эхлүүлээч.
-
zochin (October 06, 2016 9:43:01 pm )
bizneseen l khii. sangiin said khiij chsdahgui bnaa
-
мн (October 07, 2016 4:02:15 pm )
НАМЫН НЭРЭЭР 76 КОМПАНИ ЗАХИРАЛУУДЫН ЗАСАГЛАЛ ТОГТСОН ӨНӨӨ ҮЕД МОНГОЛ ТӨР ГЭЖ БАИХГҮИ БОЛСОН ШҮҮ ММ
-
Гана (October 08, 2016 10:27:02 am )
Монгол оронд хэн муу нэр луу данстай вэ? Баялгийг бүтээж,улсад татвар төлж, олон олон ажлын байр гаргаж улс орноо чирж яваа хувийн хэвшлийнхэн. Харин хэн сайн нэртэй, за мөн жаргалтай вэ? Улс төрчид гэж өөрсдийгөө нэрлэсэн-урваач шарваачид, бөх нэртэй өөхөн бөмбөгүүд, уяачид нэртэй гэдсээ чирсэн эрхэмүүд, дуучид нэртэй будмал хүүхэн харчуул, Эцэст хэлэхэд “жижигхэн нь ярьж, жинтэй нь яригддаг юм да”
-
зочин (October 08, 2016 12:28:57 pm )
Энэ тэнэг дөрвөд чадахгүй мэдлэг нь яагаад ч хүрэхгүй байж чаддагаар нь хийлгээж ,Сангийн сайд байсан гэж нэрээ үлдээх гээд байгаан бол 100 хоногтоо бичүүлсэн,Түмэн олон ардаа бодоод Зайгаа тавиад зайлбал яасын бэ,
-
buudan horoo (October 08, 2016 1:21:26 pm )
CHOIJIL SURENG BUUDAN HOROO 500.000.000 UGII
-
zochin (October 10, 2016 10:53:28 am )
сайдаас огцруулаая
-
зочин (October 10, 2016 11:18:39 pm )
энэ нөхрийг сангийн сайд болгочихдог нь мөнгөний л ид шид гээч нь байх даа.
-
Жагаа (October 11, 2016 5:24:20 am )
Энэ мэдээллийг уншсангүй ээ. “Улаанбаатараас 60 гаруй км зайд байрлах 22-ын товчооны …” гэснийг хараад л дургүй хүрлээ. 22-ын товчоо бол хотын төвөөс 22 км зайтай байдгийг энэ сэтгүүлч ядаж баримжаалдаггүй юм байх даа.
-
Зочин (October 13, 2016 1:28:01 pm )
Энэ осол 61ийн гарам гэж нэрлэгддэг газар авто замын мөнгө хураадаг хаалтанд дугаарлаад зогсож байсан машиныг дээрх Хурд компаний том оврын машин урсгал сөрж орж ирээд урдаас нь ирсэн машинаас зайлах гэж хажуу тийш дарахдаа машинаа зогсоож чадалгүй дөрвөн машиныг мөргөсөн юм. Хамгийн арын Ланд 100 машин үнэхээр авах юмгүй болсон байсан ба урд нь байсан жижиг машинуудыг харин ч хамгаалж, өөрөө будаа болсон. Ландын яг урд нь байсан машин дотор дөрөв таван жоохон хүүхдүүд байсан. Хэрэв Ланд байгаагүй бол илүү аймаар осол болох байсан шүү. Чойжилсүрэн даргаа та бусадтай харьцуулахад дэндүү баян юм. Юм үзэж нүд тайлсан хүн шиг хохирлыг нь барагдуулаад өгчихөөч. Ганц ланд төдий машин юу ч биш биз дээ. Танай жолооч хулгайгаар эхэндээ компаний ажлаар явж байсан, даргадаа хэлье гэж байсан чинь яахаараа дарга нар нь ирэхээрээ хулгайгаар явж байсан болдог байнаа. Энэ их сонирхолтой гэдгийг хэрэг хариуцаж байгаа Тамир байцаагч анхаарахгүй байгаа юм болоо. Осол болсон газар дарга нар нь ирээд бүх юм 100 хувь эргээд явчихсан, одоо хир хохирлыг нь төлж өгөхгүй жолооч нь өвчтэй хүн болоод уйлаад сууж байна гэсэн. Одоо тэгээд Чойжилсүрэн сайдтай л үзэлцэх хэрэгтэй болж дээ. үзнэ дээ үзнэ.
-
Зочин (October 13, 2016 1:35:38 pm )
Тэнд чинь маш их аваар гардаг. Том ачаа ихтэй машин зогсож чаддаггүй. Ер нь мөнгө хураах ажлаа наана барьсан өргөн товчоон дээр хурааж болдоггүй юм уу. Ядаж газар тэгш, зайтай. 5,6 өдрүүдэд маш их машин зорчдог болохоор 61 гарам дээр урт дугаар үүсч машинууд удаан дугаарладаг. үүнийг хариуцсан газрууд анхааралдаа авч зохицуулалт хиймээр юм. замын цагдаа ч гайхуулаад “тэгдэг юм” гээд яриад байхаар санаа оноогоо өгч арга хэмжээ авмаар юм даа. Олон хүн эд хөрөнгө, амь насаараа хохирох нь дарга та нарт хамаагүй юм уу.
-
bataa (October 19, 2016 12:26:59 pm )
hurdiin barisan olon arban sayiin vnetei bairuud mongoliin horgilson gazar bvrt l barigdaad l baih ym vne ni ulam nemegdeed l yasan shunal ni baragddaggvi ym be ene hvnd horig tabih erh medelten mongold baihgvi yu ene olon bairaa tord ymar neg bulihai argaar shahah gej sanaarhaj baigaa ym bishvv
-
mgl (October 19, 2016 8:35:44 pm )
Hurd sangiin huvd mash muu hursnii ustai holboson gedeg unen bh mash muuhai shar us hun usand oroh uneheer bolomjgui baas sheestei shar us goojdog zasah bolov uu gej orshin suugchid huleedeg
30 Comments