-Томоохон төрийн өмчит компаниуд бараг хувийн корпораци хэлбэртэй болж эхэллээ. Ялангуяа хойд ба урд хөрш ОХУ, БНХАУ энэ үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Харин Монголд улстөрчдийнх нь сэтгэлгээ хуучнаараа байгаа учраас үр дагавар нь хуучнаараа. Хамгийн сүүлийн жишээ гэвэл уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон маргаан юм-
Монгол Улс чөлөөт эдийн засгийн нийгэмд шилжээд хорь илүү жил өнгөрсөн ч хувийн хэвшлийнхний бизнестэй төр нь өрсөлдсөөр өнөөдрийг хүрсэн юм. Хувийн өмч гэх ойлголт дөрвөн тал хашааны банз, шөлний хониноор хязгаарлагдсан социалист Монголд нийгэмд бүх өмч, үйлдвэрлэл зөвхөн улсынх байв. Үнэндээ социалист дээвэр дор төлөвлөгөөт эдийн засгаар замнаж явсан бүхий л улс орнуудад байдал биднийхтэй адил байсан ч өнөөдөр бол өөрчлөгджээ. Тэр тусмаа сүүлийн хэдхэн жилд тэрхүү өөрчлөлт эрс эрчимтэй өрнөсөн. Ямар өөрчлөлт вэ гэж үү? Товчхондоо бол төрийн өмчийн компаниудыг хувьчлах үйл явц эрс хурдасч, бүр хоёр дахь үе шатандаа орсон явдал юм. Сүүлийн хэдхэн жилд төрийн өмчөөс хувьчлагдсан компаниудын тоо хэдэн мянгаар яригдах болжээ. Ялангуяа хойд ба урд хөрш ОХУ, БНХАУ энэ үзүүлэлтээрээ тэргүүлж байна.
Төрийн бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчдынх нь сэтгэлгээ, хандлагын өөрчлөлт дээрх үйл явцад ихээхэн нөлөөлсөн гэж хэлж болох байх. Үнэндээ төрийн өмчит компани гэхээр төрөөс хараат байдлаар үр ашиг муутай үйл ажиллагаа явуулдаг компани гэсэн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон хэрэг. Хувийн хэвшлийн компаниТУЗ-тэй ба хувьцаа эзэмшигчдийн өмнө үйл ажиллагаа, санхүүгээ тайлагнан үр ашигттай ажиллаж, зах зээлд өрсөлдөнө гэж үздэг барууны үзэлтэй хөл нийлүүлэхийн тулд үүнээс өөр гарцгүй байх.
Хөгжиж буй орнуудад төрийн өмчийн компаниудыг хувьчлах явц хурдассантай зэрэгцээд өндөр хөгжилтэй улсууд болох Австрали, Канад, Япон, Их Британи, Франц зэрэгт зуун хувь төрийн мэдлийн болон төрийн хагас хяналттай компанийн тоо 100 гаруй байснаас өнөөдөр 10 хүртэл цөөрчээ. Цөөрсөндөө асуудлын гол нь бас биш. Гол нь бүтэц өөрчлөгдсөн нь бүр ч анхаарал татахаар байгаа аж. Юу гэхээр томоохон төрийн өмчит компаниуд нь бараг хувийн корпораци хэлбэртэй болсон явдал. Тэдгээр компаниуд хувьцаагаа хөрөнгийн зах дээр арилжиж, улмаар Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, бүр цаашилбал хөрөнгө оруулалтын удирдлагыг нь гадны гуравдагч байгууллага гүйцэтгэх нь ердийн хэлбэр болж буйг судлаачид онцолж байна. Харин Монголд улстөрчдийнх нь сэтгэлгээ хуучнаараа байгаа учраас үр дагавар нь хуучнаараа байгаа жишээг бишгүй олж харна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын төрийн мэдлийн 49 хувийг дотоодын компани худалдаж авсныг эрс буруутгаж буй байдал. Уг нь хувьчлалаар биш худалдааны арга замаар хоёр талын хооронд шийдэгдсэн үйл явц дундуур улстөрчид нь дайран орж ирэх нь ёстой л улс төр байх даа. Зорилго нь аргаа зөвтгөнө гэдэг шиг. Хувийн өмчийг хувалзтай адил ойлгож ирсэн хуучин цагийн хүмүүст “Эрдэнэт” үйлдвэр хувийн компанийн гарт орчихлоо. Хулгайгаар бидний юмыг авчихлаа” гэх тайлбар туйлын зөв сонсогдож байж мэднэ. Оросынх байсан өмчийг монголчууд авсан, гэхдээ хулгайлаагүй, худалдаж авсан гэдгийг уг нь бүгд мэдэж байгаа. Төрийн өмч нэртэй ч төрд гарсан улстөрчдийн өмч болчихдог үйлдвэр, уурхай Монголд өдий төдий. Мөн улстөрчид нь булаалдах битгий хэл тоож ч шиншлэхгүй үр ашиггүй өмч зөндөө.
Хэдийгээр хувьчлалаар биш хоёр талын худалдаа, наймааны хэлэлцээрээр шийдэгдсэн ч гэлээ “Эрдэнэт”-д бий болсон бүтцийн өөрчлөлт эрүүл үр дагавар авчирна гэдгийг эдийн засаг гадарлах хэн ч ойлгоно. Хувийн өмчийн оролцоотой компани үр ашгийн төлөө явна, санхүүгийн үйл ажиллагаа нээлттэй, зарчимтай болно. Хэн ч өөрийнхөө өмчөөс хулгай хийдэггүй. Үр ашиг, үйл ажиллагаа нь сайжрахын хэрээр улсад төлөх татвар нь нэмэгдэнэ. Үүнийг улстөрчид мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ төрийн өмчийн нэр дор “Эрдэнэт” дээр монополь нөлөөгөө тогтоож, элдэв шахааны бизнесээ зохицуулж ирсэн улстөр-бизнесийн бүлэглэлүүд л эс мэдэгч царайлж буй байх. Эс бөгөөс “би биш бол чи ч биш” гэсэн дүрэм энд үйлчилж байгаа байх. Худалдаа хөгжлийн банкны томоохон хувь эзэмшигч Д.Эрдэнэбилэгийг энэ наймааны эзэн хэмээн илчлэн зарлаж байгаагийн цаана “Энэ авч болсон юмыг би ч бас авч болох байсан” гэх санаа цухалзах мэт. Үнэн л дээ. Хэн ч байсан хэрэв эзэн нь юмаа зарья гээд ирэхэд сачий нь хүрвэл худалдаад авах л байсан байх. Харин үнэн нь гэвэл хэн байхаас эс хамаараад хэн нэгэн “олигархи” нь л авах байсан. Яагаад гэхээр түрээсийн байранд амьдардаг шударга улстөрч Ц.Нямдорж шиг, эсвэл элс ч хутгах хүрзгүй бидэн шиг хүмүүс энэ наймаанд оролцож чадахгүй нь л үнэн юм.
Нэгэнт үнэн ийм хойно хувийн өмчийн компанитай хамтран эзэмших “Эрдэнэт-ийнхээ ил тод байдал, илүү үр ашгийг нь л өнөөдөр улстөрчид нь, УИХ-ын дарга нь ярих ёстой баймаар. Энэ яриа илүү өөдрөг байх болно гэдэгт итгэлтэй байна. Баярламаар нь эрдэнэсийн уурхай “Эрдэнэт” үйлдвэр хувийн өмчийн оролцоотой боллоо. “Эрдэнэт” дэх төрийн оролцоог хянах эзэн олдлоо. Яагаад үүнд баярлах ёстой вэ гэвэл тус үйлдвэр дэх төрийн оролцоо нь нийтийн эрх ашиг гэхээс илүүтэй хувийн ашиг сонирхлоо эрхэмлэдэг хэсэг бүлэг хүний л оролцоо болоод байсан юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
иргэн (October 05, 2016 10:02:00 am )
ГАДНААС БИД МАШ ИХ ДОЛЛАР ЗЭЭЛСЭН. ТҮҮНТЭЙ ЭНЭ ТЭНЦЭХҮЙЦ МӨНГИЙГ ЭРДЭНЭТ БИДЭНД ӨГСӨН. ШАХААНЫ Л ГЭНЭ МУУ МЕНЕЖМЕНТТЭЙ Л ГЭНЭ ТЭГЭЭД ЭРДЭНЭТИЙГ ГҮЦЭХ ТЭР ХУВИЙН САЙН ҮЙЛДВЭР БАЙГАА ЮМ УУ. ОРОС ХЯТАДТ ХОЁР ХУВЬЧЛАЛ ТОМ ААН БИШ ЖИЖИГ ЭСВЭЛ УЛС ОРОНД СТРАТЕГИ Д ТИЙМ ИХ НӨЛӨӨЛӨХ ААН-ГААГҮЙ. ХЯТАД БОЛ Ч ЮУ Ч БИШ
-
иргэн (October 05, 2016 10:06:24 am )
ГАДНААС БИД МАШ ИХ ДОЛЛАР ЗЭЭЛСЭН. ТҮҮНТЭЙ ЭНЭ ТЭНЦЭХҮЙЦ МӨНГИЙГ ЭРДЭНЭТ БИДЭНД ӨГСӨН. ШАХААНЫ Л ГЭНЭ МУУ МЕНЕЖМЕНТТЭЙ Л ГЭНЭ ТЭГЭЭД ЭРДЭНЭТИЙГ ГҮЦЭХ ТЭР ХУВИЙН САЙН ҮЙЛДВЭР БАЙГАА ЮМ УУ. ОРОС ХЯТАДТ ХОЁР ХУВЬЧЛАЛ ТОМ ААН БИШ ЖИЖИГ ЭСВЭЛ УЛС ОРОНД СТРАТЕГИ Д ТИЙМ ИХ НӨЛӨӨЛӨХ ААН-ГААГҮЙ. ХЯТАД БОЛ Ч ЮУ Ч БИШ
-
-
0000 (October 05, 2016 11:31:09 am )
Эрдэнт бол ард түмний өмч 100 хувь төрийн хамгаалалианд ард түмний мэдэлд байх ёстой
-
Anonymous (October 05, 2016 11:33:35 am )
Төрийн өмчөд одоо ард түмний хатуу хаяналт хариуцлагын хариуцлагтай хатуу тогтолцоо хэрэгтэй
-
содном (October 05, 2016 1:32:12 pm )
Энэ газрын баялаг,төрийн өмч ард түмнийх хатуу зөөлөн хяналт тавина энэ тэр гэж яриад байдаг яаж,ямар маягаар хамгаалдаг юм болдоо. ОТ,ТТ,Гацуурт,Цагаан суварга,гэх мэт баялагуудыг хэрхэн яаж хяналт тавиад хамгаалаад байгаа юм бол. Худлаа ард түмний өмч,ард түмэн бүхнийг мэднэ энэ тэр гэж яриад хэдхэн олигархид идүүлж байхаар бүгдийг хувьчилах хэрэгтэй. Тэр цагт л жинхэнэ олон түмэнд өгөөжөө өгөх байхдаа.
-
Иргэн (October 05, 2016 3:15:52 pm )
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
-
Иргэн (October 05, 2016 3:16:12 pm )
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
-
Иргэн (October 05, 2016 3:17:05 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна!
-
Иргэн (October 05, 2016 3:17:37 pm )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
-
Иргэн (October 05, 2016 3:18:03 pm )
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
Иргэн (October 05, 2016 3:18:25 pm )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
-
Иргэн (October 05, 2016 3:18:44 pm )
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
-
Иргэн (October 05, 2016 3:19:07 pm )
Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Иргэн (October 05, 2016 3:19:33 pm )
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
-
Иргэн (October 05, 2016 3:19:55 pm )
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
-
Иргэн (October 05, 2016 3:20:14 pm )
Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
-
Иргэн (October 05, 2016 3:20:34 pm )
Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувь буюу 147 тэрбум төгрөгийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг буюу 153 тэрбум төгрөгийг Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө, луйварчдаа!
-
Иргэн (October 05, 2016 3:20:50 pm )
Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж, луйвардаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө, луйварчдаа!
-
Zochin (October 05, 2016 7:56:39 pm )
Bitgii dongos. 100 huvi Zasgiin gazar ezemshih yostoi.
-
Монгол (October 05, 2016 8:54:30 pm )
шудрага илтод ойлгомтой байхыг ард тумэн шаардах эрхтэй гэнэн байх нь их буруу юм бна
20 Comments