Оюу Толгой төслийн гэрээ, үйл ажиллагаа тогтвортой байдал чухал. Гэхдээ аливаа үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, тодорхой байх ёстой. Монголын газар нутаг, ард иргэд, Монголын талд юу үлдэж байна гэдгийг ил тод тайлагнаж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ян Дү Плесси, гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак, Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арну Суара, Зэс, очир эрдэнийн группийн Бизнес хөгжлийн захирал Крег Киннелл, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Зэс, очир эрдэнийн группийн удирдах ажилтан Х.Амаржаргал,Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх нарыг хүлээн авч уулзах үеэрээ хэлжээ.
“Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак Монгол Улсад “Рио тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд анх удаа айлчилж байгааг тодотгоод энэхүү айлчлал нь гаднын хөрөнгө оруулагчдад Монгол Улс хөрөнгө оруулахад итгэлтэй улс гэдгийг нотлох үйл явдал болж байна гэв. Мөн Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт ид явагдаж байна. Шинээр 2000 гаруй ажилтан авсан, нийт 5000 орчим ажилтан Оюу Толгойн уурхайд ажиллаж байна гээд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, монгол ажилчдыг илүү олноор ажиллуулахаа илэрхийллээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил таван жил үргэлжилнэ. Тиймээс монгол ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд бэлтгэхэд анхаарч ажиллаж байна гэж хэлсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хувьд томоохон төслүүдийг хөдөлгөх, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Оюу толгой бол манай улсад хэрэгжиж буй том төсөл. Төслийн үр дүн хэдий чинээ сайн байна, ард иргэд, улс оронд ирэх үр ашиг төдий чинээ их байх чиглэлийг баримталж ажиллах болно гэлээ. Түүнчлэн монгол ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх, туслан гүйцэтгэгч компаниудаар аль болох Монгол компаниудаас сонгон ажиллахыг санал болголоо. Ерөнхий сайдын энэ саналыг дэмжиж ажиллахаа захирал Жан Себястьян Жак илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Монгол (October 05, 2016 12:08:28 pm )
Монголын талаас амаар санал болгох биш, цаасан дээр хараар гэрээ хэлцэл болгож буулгаад баталгаатай болгох хэрэгтэй.Эд нартай гэрээ хэлцэл хийх хүнийг мөнгөнд худалдагдахгүй, эх орон ард түмний талд бат зогсож чаддаг, шатраар бол 5 нүүдлийн цаадахыг харах чадвартай, зоригтой шийдэмгий хүмүүсийг тавих хэрэгтэй. монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүс олон бий гэдэгт итгэдэг
-
Anonymous (October 05, 2016 2:06:59 pm )
oron nutgiinhaa humuusiig avaachee
-
намжаа (October 05, 2016 4:25:35 pm )
монгол орнии төлөө чүтгэх энд ажлах хэрэгтэи мөнгнии төлөө ажалдаг дарага нар хэрэггүи
-
Anonymous (October 05, 2016 6:43:56 pm )
энэхүү айлчлал нь гаднын хөрөнгө оруулагчдад Монгол Улс хөрөнгө оруулахад итгэлтэй улс гэдгийг нотлох үйл явдал болж байна гэв ИХ ЮМААР ТУС БОЛЖ БАЙГАА ЮМ БН
-
Anonymous (October 07, 2016 4:29:22 pm )
Tocgon buj hot baugyylah hereg baucauum maj doroi gereeg ajuluun heceguun ahlash badamcyren huucen
5 Comments