antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2016 16 comments

Г.Дэнзэнг шинэ зүйл ангиар буруутгаж байна

нийтлэсэн Admin

ad5dd7e499970b28original

Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан “хүргэн”  гэх тодотголтой Г.Дэнзэнг  хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, оргон зайлахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар мэдээлсэн билээ.

Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн   албан тушаалтан эрх мэдлээ урвуулах

 265.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх

150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш  арван жил  хүртэл хугацаагаар  хорих ял шийтгэнэ гэсэн заалттай зүйл ангиудаар буруутгаж байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл түүнийг буруутгаж байгаа зүйл анги нэмэгджээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 263-аар бас буруутгаж байгаа юм байна.

 Г.Дэнзэнг эхнэрийнхээ “Говь повер” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Харин тэрбээр өөрийг нь буруутгаад байгаа үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлдэг юм.

Өнгөрсөн жил түүнийг хуулийн байгууллагаас баривчлан саатуулсныхаа дараа мэдээлэл өгөхдөө “Эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Галсангийн Дэнзэнг албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцож, түүнийг хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн” гэж байсан юм.

Тэгэхээр одоо түүнийг нэмж буруутгаад байгаа зүйл анги нь 263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу   албан тушаалын байдлаа урвуулах

   263.1.Төрийн албан тушаалтан  албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах  эрхийг  гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,  эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал  эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай байна.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (October 04, 2016 2:34:24 pm )

    Zaluu hunii amidraliig urj hilsduulj l orhih vii de

  • Anonymous (October 04, 2016 2:38:29 pm )

    uls buh munguu erguulj avah yostoi daraa ni yalaa ugnuu yanuu uursduu med

  • Zochin (October 04, 2016 4:48:14 pm )

    Дэнзэн минь дээ. Хар залуугаасаа юунд ингэж шунасан юм бэ дээ.

  • zochin (October 04, 2016 5:01:40 pm )

    Denzen shynaagui bhaa hadam tal ni gej aihtar shynaltai yls shuu dee

  • irgen (October 04, 2016 8:26:06 pm )

    Denzen buruu ailiin hurgen bolsnoor zolios bolson. Altanhuyag bolon ger buliin busad gishuud ni ene huuhdiig buruu zamd oruulsan.

  • Иргэн (October 05, 2016 12:13:59 am )

    Үхэл нь ойртсон шаар. шоронд залархад гэмгүй.

  • Зочин (October 05, 2016 1:07:55 am )

    Хүний юм битгий ав улсын бүү хумсал гэдгийг Норов гуйагаас хүү Алтантуяа буруу талаас ойлгожээ.Хүү биш хүргэн хамаагүй хусаж болно гэсэн юм болов уу.

  • зочин (October 05, 2016 9:34:38 am )

    сайн хүргэн хөтөлбөр…

  • Баньдхүү самдан (October 05, 2016 12:38:08 pm )

    АТГ-ын Л.Гансүхийг хилсээр яллаж эхлэсэн АН-ынхантай холбоотой энэ хэргүүд хэзээ нэгэн цагт үнэнээ олох нь мэдээж.

  • Баньдхүү самдан (October 05, 2016 12:38:30 pm )

    Эрдэнэт. Би “Эрдэнэт”-ийг эхлээд жаран хэдэн онд вагон сууцтай хэдхэн Оросууд байхыг нэг удаа харж, дараа нь “Эрдэнэтийн овоо сайхан..” гэж хэсэг дуулаад түүнээс хойш “Эрдэнэт” Монголчуудыг тэжээдэг гэж сонссон ба нэг мэдэхнээ 1990-ээд онд нэг гавъяат эдийн засагчийн гарт золтой л орчихоогүйг мэднэ. Гэтэл Оросын 49% Монголд ирэв гэснээ гайхал Эрдэнэт бүхлээрээ очиж очиж нэг удаа аварсан Зандаахүүгийн Хэцүүнэрт(УИХ-ын даргатай ижилд цээрлэв) халаасанаас цухуйхтай үгүйтэй байгааг алдарт үнэнч зоригт гавъяат Ц. Нямка хуульчгаас сонсоод мэл гайхав. МАХН(МАН)-ын дарга Намбарын Энхбаяр их өр тэглэхдээ Орост ногдох 20 гаруйхан %-ийг 49 болтол өсгөж далд буулт хийсэн бол З.Хэцүүнэрт тэр 49%-ийг нь 100% болтол ил залгив гэж бодохоос итэж ядна. Яагаад гэвэл энэ Хэцүүнэрт Ц.Нямкагийн бахыг хангах тэнэг биш, Ч.Сайханбилэг ч муухай бэлэг биш, АН ч МАН биш…!!!

  • Баньдхүү самдан (October 05, 2016 12:39:03 pm )

    Та Ж.Батзандан хэн бэ гэвээс шилжилтийн үеийн нийгмийн бохир хөрсөнд соёолсон шарилж, Ардчиллын түүчээ АН-ын алганд шаасан өргөс бөлгөө. Хувьсгалын дөл уугих халуухан үед хошуу нь цавинаасаа сугараагүй шаалттай өнжсөн этгээд нийгэм жаахан илааршмагц амь орж,ухаан тэлж гудамжнаас баахан гуагалаад “Ганц худаг”-ийн модон наарнаас гүйж, гуйж АН-ын улс төрийн өмгөөлөлд багтсан түүхтэй. Иргэдийн зарим хэсэгт аль нэг нам гэж туйлширдаггүй үнэнч, зоригтон гэгдэвч үнэндээ үзэл баримтлал тогтоогүй хаана боломж харагдана түүнд давхиж шаах эрх мэдлийн хорхойтон. Тэрээр өнөөдөр АН-д маргааш МАН-нд байхад гайхах зүйл өчүүхэн ч үгүй. Өчигдөр ханилж явсан нөхөр өнөөдөр цөмийн физикч. урьд шөнө архидаж хоносон анд өглөө нь аль нэг академийн доктор профессор болчихдог энэ нийгэмд хаана ямар сургууль төгссөн чөтгөр юм хэн мэдлээ. Шүүхээр тогтоогдох бүү хэл дуудагсан дуулдаагүй хүмүүсийг улс төрийн гэмт хэрэгтнээр зарлахөөс нь харвал ҮХ-иа үсэглэж амжаагүй, хуулийн боловсрол 00-ийг илтгэнэ. Товчхондоо: уяаг нь жаахан уртасгаад угаадсыг нь жаахан өтөрүүлбэл аль ч улс төрийн хүчинд байсан тархи өөд асахаас өөр гийгүүлэх зүйлгүй, тийм ч үнэнч шуларга нэгэн биш, бас далд муу санаатан ч биш, эхлэж буудчихаад эцэст нь уучлал гуйдаг овлигогүй, итгэлгүй, барьцгүй этгээд. Ингэв гээд намайг үнсэж ч, зодож ч эсвэл нэр төрөө сэргээлгэхээр шүүхдэж ч мэдэх нэгэн.

  • Баньдхүү самдан (October 05, 2016 12:39:53 pm )

    Бибээр сая “ЭХ-ийн 28-р бүлэг,ерөнхий ангийн 61”-ийг МАН өөрсдөдөө зориулсан талаар дурьдсан, харин “дангаар хаанчилсан МАХН(МАН), түүний УТТ-ны эрх мэдэл, хэмжээ хязгааргүй хангамжыг хязгаарлах” зорилготой Ардчилсан Хувьсгалын шуурганд амь наана там цаана мэнд үлдсэн МАХН(МАН) шинэ нийгэм, шинэ парламентад хэт олонхиороо санаачилж батласан бүх хуулийг эргэн харах цаг болжээ. Соц нийгмийн эрх, тусгай хангамжаас одоогийн УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтных ямар ялгаатайг би олж харахгүй, харин ч одоогийнх нь илүү мэт. Гэвч үүнээс би “гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй” утгатай ганц заалтыг онцлов. Манайх шиг төлөвшөөгүй, энгийн иргэдээсээ дор ухамсартай бүдүүлэг, иргэдийнхээ эмзэг сэдэв дээр эцээхэн “цор” “цор” хуцсан нохой сонгогдож, гэмт хэрэгтний хоргодох үүр болчихдог парламентын гишүүдэд энэ заалт илүүджээ. Тэгээд ч гишүүд ард олноос сонгогддог хэлсэн үг бүү хэл амнаас гарах хий бүрт хариуцлага хүлээхээр тухайн нийгмийн сор болсон хүмүүс байх учиртай. Энэ заалтаас болж гишүүд олон түмний тархь угааж ҮХ-иа өдөр бүр зөрчсөөр сөрөг нам хүчин, хүмүүсээ намнасаар байна. Ж\нь: Хэдэн жилийн өмнө Н. Ганбямба “5 хүн алсан Ц.Элбэгдорж Еранхийлөгч болчихлоо…” гэсэн бол саяхан Ж. Батзандан: “С. Баярцогт Ч. Сайханбилэг нар МАН-тай нийлж Төрөө хорин жил мөлжсөн” гэв. Тэгвэл Ц. Элбэгдорж яагаад ял эдлэлгүй харин ч 8 жил ерөнхийлөгч хийгээд АН-ын хоёр этгээдтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн МАН Төр барьж байдаг юм. Энэ бол наад захын жишээ. Яахав гадаадын зарим улс оронд ийм заалт байдаг тэгэхэдээ хурал чуулган дээрээ, хэлэлцэж буй асуудалтай нягт холбоотой мэтгэлцээнд халуурч алдсан амыг тооцсоноос бус манайхан шиг бие биесээ гутаах, гүтгэх, хариу өс авахад зориулагдаж амаа урдаггүй ажээ. Тиймээс Ерөнхийлөгч бүх хуулиудад давхардсан, үйлчлэхээ больсон, болон эрх мэдэлтэнд хэт үйлчилсэн заалт хэр байгааг шалгаж тогтоох ажлын хэсэг байгуулж, АН хэдийгээр парламентад нөлөө багатай ч амаа олохгүй бурахад хариуцлага хүлээхгүй заалтаа устгах, тусгай хангамжын талаар шинэ хуулийн төсөл өргөн бариваас улс орны эдийн засаг хямарсан энэ үед олон түмэнд ихэд таалагдахсан.

  • Anonymous (October 05, 2016 2:24:19 pm )

    komunizm baiguulhaa shahaj

  • bayra (October 05, 2016 6:36:52 pm )

    ER ni Altan huyag haritsangui hun chanar saitai ajil ch hicheengui hun shuu MANangiin novshnuudaas ; jaakhan shunaltai l baikh

  • Улс тор судлаач. (October 05, 2016 10:28:58 pm )

    АН-аас нэр дэвшиж Еронхийлогч болсон Ц.Элбэгдорж нь оорийнхоо АН-ын дарга Н.Алтанхуяг болон АН-аар дамжиж торийн ондор албан тушаал хашиж байгаа бусад олон нохдийгоо “дуулгавартай зарц” мэтээр тосоолж, тэд нартаа янз бурийн даалгавар огсон ч тэр бур биелуулэхгуй болохоор нь сорог хучин болох МАН-тай нийлж, албан тушаалд дуртай оорийн намын хэсэг ноходтэйгээ хамтарч, оорийн засгийн газраа огцруулж “хашраах арга хэмжээ” авсан ч энэ уйл явцын ур дунд АН-ын олон арван мянган журмын ноход нь ажлаасаа халагдаж, ур дунд нь тэднийхээ дургуйцлыг хургэж, эцэстээ ард иргэдээс “АН нь засгийн эрхийг барих хэмжээнд хурээгуй юм байна” гэсэн дугнэлтийг авах болсон. Мон “тос дээр ус хийх”-ийн улгэрээр шинээр байгуулсан засгийн газрын Еронхий сайдаар “олон нийтэд бол огцорсон Н.Алтанхуягийн хун ч юм шиг харагдаар, унэн чанартаа ямар ч мэдлэг, чадвар, туршлагагуй Ч.Сайханбилэг гэдэг “утсан хуухэлдэйг” томилчихоод “цаашид юу ч хийж чадахгуй нь тодорхой байхад хамгаалсаар байгаад” эцэст нь АН-ынхаа нэр хундийг олон тумний омно бутэн унагаасан. Энэ 2016 оны УИХ-ын сонгуульд МАН нь энэ бухнийг овжиноор ашиглаж, дээр нь сонгуулийн санал хураалтын дунг гаргадаг “хар машин” дээр сонгогчдийн нэрс бусад мэдээлэлийг суулгадаг УБЕГ болон ТЕГ-ын мэдээлэлийн сангийн мэргэжилтэнуудийг ашиглаж сонгогчдийн нэрс болон мэдээлэлийг суулгах явцад нь “нас барсан болон гадаадад амьдардаг эсвэл сонгуульд санал огох ач холбогдлыг бурэн сайн ойлгодоггуйгээсээ сонгуульд оролцдоггуй иргэдийг МАН-аас нэр дэвшсэн хунд санал аа огсон мэт худал мэдээлэлуудийг давхар суулгуулж “лацдаад хар машин”-ийг сонгуулийн хэсгийн хороод руу тараасан байж болох юм. Нэг есонд оо сонгууль болохоос омно ямар намыг сонгуульд ялуулахыг нь омно нь хийсэн л гэсэн уг л дээ. Одоо орон нутгийн сонгуульд ялахын тулд бас л ТЕГ ба Оюуны омч, Улсын Буртгэлийн Газрийн ажилтангуудаар хийлгэж байх шиг байна л даа. Гэтэл манай сонгогчид яасан гэнэн юм бэ дээ, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, элдэв юм яриад л.

  • Ard (October 06, 2016 1:12:46 am )

    Yag vnen nvdiighi olj shudraga bichjee

antalya rent a car