antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2016 47 comments

Х.Баттулгын эрэн сурвалжилж буй Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ?

нийтлэсэн Admin

anhaaral

 УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллийнхээ үеэр Эрдэнэт үйлдвэрийн оросын талын 49 хувийн хувьчлал хийгээд тус үйлдвэрийн улсад төлдөг байсан татвар 284 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг болтлоо буураад байгаа учир битүүлэг, анхаарал татсан хуйвалдааны цаана Д.Эрдэнэбилэг гэж хүн байна гэдгийг зарласан.
Тэрбээр хэлэхдээ, “Энэ бүх ажиллагааны цаана ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч. Эрдэнэт үйлдвэр тойрсон бүх юм энэ хүнээр дамжсан дүр зураг харагдаж байна. Худалдаа Хөгжлийн Банк нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байна.
Арилжааны банк нь ийм үйл ажиллагаа явуулах нь хориотой. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан гэх компаниас хууль ёсны мөнгөөр нь авсан бол улс буцааж авах арга байна. Улсын мэдэлд үлдээсэн нь зөв гэсэн байр суурьтай байна. Манай улсыг 30, 40 жил тэжээсэн компанийг цөөн хэдэн хүмүүсийн хуйвалдаанд алдаж болохгүй” гэсэн бол VTV телевизийн Болдко ток шоу ярилцлагад орох үеэрээ мөн “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хувьдаа авахад дан ганц Эрдэнэбилэг гэдэг хүн жижигдэнэ. Эрдэнэбилэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтдаг гурван томын дэмжлэгийг авахгүйгээр үүнийг ганцаараа хийж чадахгүй” гэдгийг тодотгосон юм.
Үүнээс улбаалаад цахим сүлжээнд  нийтийн эзэмшлийн томоохон хөрөнгүүдийг хуйвилдааны аргаар хувьдаа шилжүүлж байгаа Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ гэдэг асуулт иргэдийн сонирхлыг ихээр татаж байна.
Д.Эрдэнэбилэг хэмээх эрхмийн нэр хэвлэлээр бичигдэхдээ УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын нэртэй давхар бичигддэг. Учир нь энэ хоёр хүнийг олон нийт Худалдаа хөгжлийн банк, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр болон Хөтлийн цементийн үйлдвэрийг хамтран хувьчилж авсан байж болзошгүй хэмээн харддаг. Хэвлэлээр ч ингэж бичигддэг.
Тэгвэл уншигч танд Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын холбогдсон түүх буюу Д.Эрдэнэбилэг хэрхэн хөрөнгөжсөн тухай олны төдийлөн мэддэгүй нэгэн нууцаас хуваалъя.
УИХ-ын гишүүн асан Бадамжунайгийн хүргэн  гэгддэг Д.Эрдэнэбилэг нь Х.Баттулгатай 1990-ээд оноос ойрын хүрээнд ажиллаж эхэлсэн нэгэн аж. Тодруулбал, Х.Баттулга 1990 оны дунд үеэс өөрийн бизнесээ өргөжүүлж, Баянгол зочид буудал, Худалдаа хөгжлийн банкны дийлэнх хувийг  худалдаж аваад байсан тэр бүх цаг үед Д.Эрдэнэбилэг түүний дэргэд жолоочоор нь ажилладаг, нэг үгээр хамгийн итгэлт хүн нь байжээ.
Гэтэл 1997 онд 17 чингилэг спиртийн гэх хэрэг нийгэмд дуулиан тарьж Х.Баттулга хуулийн байгууллагад шалгагдан, аргагүйн эрхэнд тодорхойгүй хугацаагаар гадаад улс руу явахдаа өөрийн хөрөнгөө жолооч байсан Д.Эрдэнэбилэгт (Тухайн үеийн Улаанбаатар хотын банкны захирал) найдан үлдээгээд онгоцонд сууж байсан түүхтэй гэнэ.
Улмаар хэсэг хугацааны дараа асуудал намжиж Х.Баттулга эх орондоо эргэн ирэхэд итгэлт хүн гэгдэж байсан Д.Эрдэнбилэг нь аль хэдийнээ Х.Баттулгын мэдлийн ХХБ-ийн 60 гаруй хувийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад ТУЗ-ын даргын суудал дээр тухлаад авсан байсанд Х.Баттулгын дургүй хүрсэн талаар ойрын хүрээллийнхэн нь одоог хүртэл ярилцдаг байна. Товчхондоо, энэ цаг үеэс Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын нөхөрлөлийн түүх өндөрлөж, хөрөнгийнхөө тэн хагасыг жолоочдоо булаалгасан Х.Баттулга өнгөрсөн хугацаанд Д.Эрдэнэбилэгийг хаа явсан газраас нь олж газрын хөрснөөс арчина хэмээн эрэн сурвалжилж, хорхойтой арааныхаа мухарт шүд зуун заналхийлсээр ирсэн байна.
Интернэтийн google хайлтад зураг болон тодорхой мэдээлэлгүй нууц ноёнтон Д.Эрдэнбилэгийг Х.Баттулгаас зугтаж явах үедээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлийг хүртэж, дотных нь хүн болсон тухай мэдээлэл байдаг. Тэгвэл үүний учир шалтгааныг уншигч та доорх өгүүллийн хэсгээс тодруулан сонирхоно уу.
* * *
АН Засгийн эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жилд Монголын хамгийн хүчирхэг банк бол ХХБ байсан юм. Дотоод активууд нь багассан ч гадна талдаа зүйрлэшгүй хүчирхэгжсэн, дээр нь ХХБ өөрийн гүйцэтгэх захирлыг Төвбанкны Ерөнхийлөгчийн сэнтийд залсан байв. Энэ хоёрын утасны үзүүр нэг гарт тодорхой хэлбэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарт атгагдаж байсан юм. Энэ нууцыг Ерөнхий сайд болоод Н.Алтанхуяг мэдсэн ч яаж ч чадахгүй байсаар унасан билээ. Үнэндээ Н.Алтанхуягийн унасан, Х.Тэмүүжингийн түүнтэй сүжирсэн шалтгаан нь ХХБ-ны нэг тэрбум ам.долларын бондод Засгийн газраас баталгаа гаргахгүй гэж их зан гаргасантай холбоотой юм.
Одоо бол “Голомт” өрийн асуудлаас болоод сүйрлийн байдалд орсон бол ХХБ сэргэн мандаж байна. Гэхдээ “Голомт” М.Энхболдыг байхад алзахгүй, ХХБ ч М.Энхболдыг байхад алзахгүй. Сахал Эрдэнэбилэг бол Т.Бадамжунайн хүргэн бөгөөд “Улаанбаатар банк”, “Улаанбаатар даатгал”-ыг босгоод өөрийн болгосон. Харин М.Энхболдын “Голомт”-той холбоотой нь аль эртний газрын наймааны эхтэй.
“Голомт”-ын гол эзэд нь хөөгдсөн Лу.Болдоос гадна Баабар, Батж.Батбаяр, Э.Бат-Үүл, Р.Бадамдамдин, Ц.Элбэгдорж, П.Цагаан нар юм. Харин ХХБ бол Эрдэнэбилэгийнх. ХХБ одоо “Хөтөл”-ийн цементийн үйлдвэр, “Эрдэнэт” УБҮ-ийн 49 хувийг эзэгнэсэн том картель болж өргөжсөн ба хамтрагчид нь өнөөх “Голомт” банкны далд эзэд, улстөрийн дээд хүрээнийхэн тодорхой хэлбэл Ц.Элбэгдорж, П.Цагаан, Э.Бат-Үүл нар юм. Чухам ийм учраас Т.Бадамжунайг “Эрдэнэт”-ийн захирлаар очиж болзошгүй гэх таамаг удтал явсан боловч өөрийн юманд өөрөө очоод ч яах юм билээ? Хүргэнийхээ боол болж болохгүй байлгүй дээ.

Судлаач Д.Ганхуяг, “Хоёр дахь дууны үг” нийтлэлийн хэсгээс
Х.Онон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

47 Comments

  • зочин (October 04, 2016 2:43:53 pm )

    манай 4-х засаглал болох хэвлэлийнхэн үнэхээр тааруу юм.Түүнээс өдийд энэ Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг хэн болох,яагаад Эрдэнэт үйлдвэрийг авав гэдгийг эд эсээр нь гаргаж тавьсан байх хугацаа өнгөрөөд байна.Монгол улс бол ардчилсан улс биш гэдгийг дэлхий дахинд зарлая.

  • зочин (October 04, 2016 3:01:57 pm )

    намуун байгаль дууг дуулдаг талийгаач дуучин эрдэнэцэгийн дүү шүү дээ.

  • Anonymous (October 04, 2016 4:13:48 pm )

    Түй чоорт…….. Эрдэнэтийн 49 хувийг хурааж аваад бүх Монголчуудад тэгш хүртээх ёстой. Дараа нь баячууд нь ядуучуудаасаа хувьцааг нь худалдаж авах нь шударга болой. Бас энэ том аж ахуйн нэгжүүдийнхээ хувьчлалыг ХБиржээр нийтэд нээлттэй хувьчлах хэрэгтэй. Эхлээд жирийн иргэд хүссэн хэмжээгээрээ авсаны дараа томчуул нь тэднээсээ цуглуулж авах нь шударга юм . Яг л Шуудан ХК -ийг хувьчилсантай адилаар…..

    • Зочин (October 05, 2016 8:29:15 am )

      Тэнэгт. Харин бүр үнэгүйдүүлээд луйвар зохиогоод авчихана. Гэнэн баас вэ.

  • Аагий (October 04, 2016 4:19:58 pm )

    Баттулгыг даруй шоронд хийж, шонд дүүжлэе

  • Anonymous (October 04, 2016 5:22:24 pm )

    badamjunai gej yasan uhdeggui gar vee huuliinhan iim doijoogui ym uuu yunaas n aidag baina huuliig heregjuuleh gol humuus baij alban tushaalaasaa buuh wii gej aigaad baigaa ym uu

  • зочин (October 04, 2016 5:30:17 pm )

    Бид уг нь капитализмыг дэндүү сайн судалсан иргэдтэй улс. Капиталыг мөн ч их уншуулсан даа. Хөрөнгөтний нийгэм байгуулж байж юундаа бухимдана вэ. Хөрөнгөгүй, өмчгүй мөнгөгүй бол чи пролетари, хөл нүцгэн гуйлагчин байдаг энэ нийгмийн мөн чанарыг юундаа гайхана вэ. Энэ нийгэм чинь хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүсийн нийгмийн тогтолцоо, төр нь зөвхөн тэдэнд үйлчилж, тэднийг хамгаална. Тэд мөнгийг нь төлдөг ,мөнгө төлсөн хүн , хөгжмөө захиалдаг гэдэг. энэ бол баячуудын нийгэм , Гуйлагчид буюу пролетарийн нийгмийг Коммунизм гэнэ. Үүнээ бид нураасан.

    • Зочин (October 10, 2016 2:19:22 pm )

      Гадны өндөр хөгжилтэй орнуудад хуулийн дарангуйлал гэх зүйл байвч цөөнх нь баялаг эзэмшигч бусад нь боол. Социйн үед улс нь баялаг эзэмшигч иргэд нь үнэгүй боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ нэхэгч

  • nergui (October 04, 2016 5:57:48 pm )

    manai setguulchid eren surwaljlah setguuli zui gej yu baidgiig medehgui shuudee dandaa l belen hiisen hewleliin huraliig damjuulj medeelj baidag setguulch nar shuudee huurhii arai gaigui ni munhbaysaglan l bnadaa

  • Burmaa guai (October 04, 2016 7:30:08 pm )

    Bat Uul oligarhuudtai hatuu temtsene gej uchigdurhun C1 TV eer yarilaa. Erdenetiig luivardsan hudaldaa hugjliin banknii oligarhuudtai yaaj temtsehiig ni hartsgaaya. Shudarga yos, ardchilal uneheer baigaa esehiig ch hartsgaaya.

  • Монгол хүн (October 04, 2016 8:23:07 pm )

    Эрдэнэбилэг бол Элбэгдоржийн хүн гээд аль эрт хэлээд байхад одоо л ойлгов уу???Нэгэнтээ Элбэгдорж ЭНхбаярыг Монголоосоо баян ерөнхийлөгч гээд л түүнийг унагах шалтгаан олж байсан. Гэтэл тэр өөрөө Монголоосоо баян ерөнхийлөгч болчихоод өнөөдөр явж байна шүү дээ. Элбэгдоржийг нэн даруй огцоруулах хэрэгтэй.

  • Anonymous (October 04, 2016 8:49:20 pm )

    Монголын баялгаа ард тумнээсээ нууж хулгайлаад байдаг еренхийлегчтэй болж Байна бид чинь

  • Zochin (October 04, 2016 9:13:56 pm )

    Zaushisan horongiin yagaad tolvvlj ulsig hohirolgvi bolgohgvi bgm bvgd luiuarchid ymaa ard tvmni horongo hulgailchaad tom amitad mongolin ard tvmen oorsdiin toloo oorsdoo duugarahgvi omnoos ni hen neg hvn duugarhig hvleegeed suudag

  • үнэнҮнэнХалтар (October 04, 2016 9:54:18 pm )

    Энэ зурган дээр байгаа хүн Эрдэнэбилэг бишшдээ өөр хүний зураг байна. Баттулгын жолооч биш, Бадамжунайн ч хүргэн биш шал өөр хүн байгаа. Эдийн засгийн маш өндөр мэдлэгтэй хүн. Яагаад шал худлаа юм бичээд байна.

    • ЗОЧИН (October 07, 2016 2:51:15 pm )

      Энэ сэдэв өөрийх нь байна дээрхи сэдэв бүгд үнэн шүүдээ

  • zochin (October 04, 2016 10:18:09 pm )

    Shineer bank oruulj irj huanaltaa changa bolgoochee

  • Ганаа (October 04, 2016 11:13:22 pm )

    Х.Баттулга нээрээ эх оронч юм бол одоо л Нямдоржийг дэмжих хэрэгтэй. Нямдорж Баттулга хоёр таардаггүй боловч эх орныхоо үйлдвэрийг цөлмүүлэх дээр тулбал нэгдэх нь зөв дөө.

  • Anonymous (October 05, 2016 5:38:45 am )

    Nyamdorj 1 aaraa temtseed diilekh ch Battulga heregtei.Gol n deerh medeelel unen bol Battulga zugeer suuhgyu baihoo

  • Anonymous (October 05, 2016 9:04:59 am )

    Эрдэнэбилэг гэгч Баттулгын бутээл бна ш дээ.Энэ явдлыг Женко мэдэхгуй бус тууний оролцоогуй явагдаж буйд шатах шахаж бнгаа?! Гагцхуу Эрдэнэбилэгтэй МАНАнгийн томчууд холбогдсон бгаад л Орос Монголын тор засгийн шийдвэрууд гарч бгаад асуудал дийлдэхгуйд хурсэн бололтой. Цаашид хэрхэх ньЗГ ,УИх-с ямар шийд гарахаас цагхугацаанаас хамаарах болждээ?!

  • Anonymous (October 05, 2016 9:11:48 am )

    НЭГ МУУ ЖОЛООЧ МУ-ААР ТОГЛОЖ ,НУЛИМЖ БАЙНА.

  • зочин (October 05, 2016 9:12:19 am )

    мэх мэхэндээ унаж сүүлдээ бие биеэ алж л дуусах байх даа буруу идсэн зүйлүүд нь хоол болохгүй дээ

  • zochinzochinzochin (October 05, 2016 9:38:38 am )

    mapiin tolgoilogch nar elbegdorj badamjynai tegeed ih olon hvn baigaa bvgdiig egnvvlj baigaad byyd

  • tur. (October 05, 2016 11:36:14 am )

    Mongoliin hamgiin sain ediin zasagch. Battulga guai anduursan baina. Ene hun chini tanii haij baigaa jolooch chini bish .ta noirnoosoo serehk tun !

  • Баньдхүү самдан (October 05, 2016 12:31:35 pm )

    Та Ж.Батзандан хэн бэ гэвээс шилжилтийн үеийн нийгмийн бохир хөрсөнд соёолсон шарилж, Ардчиллын түүчээ АН-ын алганд шаасан өргөс бөлгөө. Хувьсгалын дөл уугих халуухан үед хошуу нь цавинаасаа сугараагүй шаалттай өнжсөн этгээд нийгэм жаахан илааршмагц амь орж,ухаан тэлж гудамжнаас баахан гуагалаад “Ганц худаг”-ийн модон наарнаас гүйж, гуйж АН-ын улс төрийн өмгөөлөлд багтсан түүхтэй. Иргэдийн зарим хэсэгт аль нэг нам гэж туйлширдаггүй үнэнч, зоригтон гэгдэвч үнэндээ үзэл баримтлал тогтоогүй хаана боломж харагдана түүнд давхиж шаах эрх мэдлийн хорхойтон. Тэрээр өнөөдөр АН-д маргааш МАН-нд байхад гайхах зүйл өчүүхэн ч үгүй. Өчигдөр ханилж явсан нөхөр өнөөдөр цөмийн физикч. урьд шөнө архидаж хоносон анд өглөө нь аль нэг академийн доктор профессор болчихдог энэ нийгэмд хаана ямар сургууль төгссөн чөтгөр юм хэн мэдлээ. Шүүхээр тогтоогдох бүү хэл дуудагсан дуулдаагүй хүмүүсийг улс төрийн гэмт хэрэгтнээр зарлахөөс нь харвал ҮХ-иа үсэглэж амжаагүй, хуулийн боловсрол 00-ийг илтгэнэ. Товчхондоо: уяаг нь жаахан уртасгаад угаадсыг нь жаахан өтөрүүлбэл аль ч улс төрийн хүчинд байсан тархи өөд асахаас өөр гийгүүлэх зүйлгүй, тийм ч үнэнч шуларга нэгэн биш, бас далд муу санаатан ч биш, эхлэж буудчихаад эцэст нь уучлал гуйдаг овлигогүй, итгэлгүй, барьцгүй этгээд. Ингэв гээд намайг үнсэж ч, зодож ч эсвэл нэр төрөө сэргээлгэхээр шүүхдэж ч мэдэх нэгэн.

  • Баньдхүү самдан (October 05, 2016 12:32:49 pm )

    Эрдэнэт. Би “Эрдэнэт”-ийг эхлээд жаран хэдэн онд вагон сууцтай хэдхэн Оросууд байхыг нэг удаа харж, дараа нь “Эрдэнэтийн овоо сайхан..” гэж хэсэг дуулаад түүнээс хойш “Эрдэнэт” Монголчуудыг тэжээдэг гэж сонссон ба нэг мэдэхнээ 1990-ээд онд нэг гавъяат эдийн засагчийн гарт золтой л орчихоогүйг мэднэ. Гэтэл Оросын 49% Монголд ирэв гэснээ гайхал Эрдэнэт бүхлээрээ очиж очиж нэг удаа аварсан Зандаахүүгийн Хэцүүнэрт(УИХ-ын даргатай ижилд цээрлэв) халаасанаас цухуйхтай үгүйтэй байгааг алдарт үнэнч зоригт гавъяат Ц. Нямка хуульчгаас сонсоод мэл гайхав. МАХН(МАН)-ын дарга Намбарын Энхбаяр их өр тэглэхдээ Орост ногдох 20 гаруйхан %-ийг 49 болтол өсгөж далд буулт хийсэн бол З.Хэцүүнэрт тэр 49%-ийг нь 100% болтол ил залгив гэж бодохоос итэж ядна. Яагаад гэвэл энэ Хэцүүнэрт Ц.Нямкагийн бахыг хангах тэнэг биш, Ч.Сайханбилэг ч муухай бэлэг биш, АН ч МАН биш…!!!

  • зочин (October 05, 2016 12:46:21 pm )

    Элбэгдорж Бадамжунай нарыг төрөөс зайлуулж байх ёстой газарт илгээж байж л төр жаахан цэвэрших байхдаа…

  • ijkkknbnnn (October 05, 2016 3:04:15 pm )

    nbnnnmnmnnn

  • ЗОЧИН (October 05, 2016 4:14:07 pm )

    1 аймаар юм болох нь дөхөөл бна .

  • зочин (October 05, 2016 7:59:46 pm )

    түүхээс харахад шударга хүмүүсийг элдвээр хавчин доромжилж гадны гар хөл бологчдыг өргөмжлөн дээшлүүлдэг технологи удаа дараа давтагдсан байх юм. Тиймээс нам гэдэг худлаа юм биш үү, түүний оронд Нямдорж, Хүрэлсүх. Мөнхбаясгалан мэтийн шударга иргэдээ ард түмэн өмгөөлж хамгаалж байх хэрэгтэй юм шигээ.

  • b. (October 05, 2016 8:56:09 pm )

    Uuchilaarai noyon Battulga tanaa: mongol ulsad huuli tsagdaagiin baiguulga baidag yum shuu dee. Ta heden ond amidraad bainaa.eren surbaljlaad baihkdaa yahkab dee.

  • herlen bars (October 06, 2016 9:39:54 am )

    ер нь Нямдоржийг ыи дэмжиж байгаа. наад хүн чинь нэг юмэы үзүүрээс барих нь ч барьсан арин алдчихгүй л байгаасай мөн ч их дарамт шахалт сүрдүүлэг ирэх л байх даа хайран хүн нөгөө дүүлийн арасс “пүн” хийчихгүй байгаа.

  • ЗОЧИН (October 07, 2016 2:46:32 pm )

    УЛААНБААТАР ХОТЫН БАНКИЙГ 2005 ОНД М.ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ НАР ХҮРГЭН ГЭХ ЭРДЭНЭБИЛЭГТ ЛУЙВАРДАЖ АВЧ ӨГСӨН ШҮҮДЭЭ ХЭРЭГ ХУУЧАРДАГГҮЙ ТУЛ ТЭР ҮЕД ТУС БАНКНЫ ДҮРМИЙН САНД ОРУУЛСАН 3000 0000 АМ ДОЛЛАРЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ҮҮНИЙГ ЖЕНКО БАТТУЛГА ГАРДАН ЗОХИОН БАЙГУУЛСАН БОЛНО

  • Anonymous (October 07, 2016 3:16:49 pm )

    Ard tymen. zalyychyyd cereh. bosoh tsag in bolj dee

  • bold (October 10, 2016 2:42:29 pm )

    MAN -AN I-IIN LUIWARCHDAAS SALAH UMSAN

  • zochin (October 10, 2016 5:19:50 pm )

    yaj saldag yum be uursduu eeljilj songood baij songoltoo l zuv hiigeech buh yum bidnees bolj bna hudlaa amlaltand ni itgeed daraa ni muugii ni gaihaad baih yum

  • зочин (October 11, 2016 8:45:48 am )

    Харицлага тооцох ёстой хүмүүс

  • uloldoh (October 11, 2016 4:45:02 pm )

    Ard tumnii neriin umnuus geed l buudaad bdag yum bna lee shuu dee gadaadad bol Manaihan ih duuraih durtai aygui bol ene Z. Enhbold Saihanbileg uur hen hen bdag yum nuhduudiig tegj magadgui l yum

  • ЗОЧИНЗОЧИН (October 11, 2016 9:11:15 pm )

    Идсэн уусан гээд п шүу хийж байхаар шалгаачээ. Болдоггүй юм уу. Хэрэггүй юмнуудыг шууд зайлуулах хэрэгтэй. ЭМЯ- НЯ САЙД АВГАЙ БАЙНА. Юу ч хийж чадахгүй гөлгийгөөд л хуралд суудаг. ЭНЭ ӨВЧИН ИХЭССЭН ХАНИАДТТАЙ ХҮҮХДҮҮДЭЭ ЭМНЭЛГИЙН КОРИДОРТ ШАЛАН ДЭЭР ХЭВТҮҮЛЭХЭЭС ИЧЭЭЧЭЭ. Хэддүгээр зуунд амьдарч байгаагаа болооч. 7-р төвийн хурлын заалыг сулаад ч болов энэ нялх хүүхдээ хэвтүүлнэ үү.

  • shal hudalch (October 13, 2016 9:06:17 pm )

    ene hun erdene bileg bish medeelel n tas hudlaa.yamar yumnih n jolooch bolgocvoo.eh oronch shiidemgii tsahiur tumur shig hun .

  • зочин (October 14, 2016 11:08:25 am )

    Энэ нийгэм ерөөсөө баячуудын нийгэм Бид өмднийхөө тэлээнд шинэ нүх гаргаад л Баячууд язартал таргалаад явна даа Шудрага ёс яриад ч лөөлөө дөө Чи шудрага ёсны төлөө тэмцвэл хууль, хүчнийхэнээр эрх ашигаа хамгаалуулсан Баян олгархиуд төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдэг зүйл ангиар чамайг шоронд хатаана Хэзээ хувьсгал хийх тохироо бүрдэнэ тэр цагийг хүлээх л үлдсэн болов уу Гэхдээ Монгол хүний заяа их Нэг өдөр цаг нь ирэх жамтай юм Тэр цагт нүгэлтнийг үхүүлэх Шудрага хүмүүнийг дээрээ залах нь Тэнгэрийн зарлиг юм

  • зочин (October 14, 2016 11:19:32 am )

    Ардчилал бол жижиг орныг идэх Америк технологи Өнөөдөр Дэлхийд заль ухаанаараа тэргүүлэгч еврей нар яагаад миний Монголын түүх ,Чулууны хуулийг судалаад байна Бид Мөнх тэнгэрийн зараалтай Дэлхий устаж үгүй болоход бидний газар нутаг үлдэх учиртай гайхамшигт хувь заяатай нэгэн билээ Гадныханыг шүтэгсэд үр удамаараа үүрд сөнөн зайлах болно Тэр цагт бид дахин Хүчирхэг Монголыг цогцлоох болно

  • daimaa (October 14, 2016 5:18:14 pm )

    Badamjunai MAN iin maf-iin tolgoilogch. M.Enhbold ene 2 ulsiig mini erhsheeldee byren avch dee hoorhii.Ene hyrgen bol zygeer gar hol ni baih.Odoo il cagaandaa garch ehelj baina daa.Miye hyyhdee Mongol. banknii mongon deer ulaan caim taviad l.

  • Anonymous (October 16, 2016 5:04:40 pm )

    Нөгөөл ТБадамжунай нууц том хулгайч

  • ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР (October 16, 2016 5:19:22 pm )

    ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХУВЬД ОЧООД ХЯНАЛТТАЙ ИЛҮҮ САЙН АЖИЛЛАХ БАЙХ ШҮҮ ХАРИН Ч ТӨРИЙН ӨМЧИЙН ХЭСГЭЭ ОРОСУУДТАЙ ХУЙВАЛДДАЖ ДАМПУУРУУЛААД БАЙХГҮЙ ИЛҮҮ ЗӨВ ХЯНАЛТТАЙ АЖИЛЛАЖ ЧАДНА МОНГОЛ ХҮНД ХУВЬД ОЧИХОД НЬ ШАХААНЫ БИЗНЕСИЙНХЭН САНДРАЛДАЖ МУУЛЖ БАЙГАА БАЙХ ДАА МОНГОЛЧУУД АВСАН НЬ ТЭР ТУСМАА ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ АВСАН НЬ МАШ ЗӨВ АЛХАМ БОЛСОН ШҮҮ

    • Иргэн (October 22, 2016 9:42:25 am )

      АН ЯЛААД МОНГОЛД ХЯМРАЛ ХЯМРАЛ ДАМПУУРАЛ ДАМПУУРАЛ БҮРЭН НҮҮРЛЭВ.

  • lorduud (October 22, 2016 7:07:16 am )

    yduural xeterwel boslogo degdene vnexeer ard tvmnee xuurch xulgai xiij xanaxgvi um oo chimeegvi baij baigaad buudax bolno yasan dawarsan gulugnvvd we mongoloo tsewerlex bolno

  • Иргэн (October 22, 2016 9:39:15 am )

    Элбэгдорж тугаа тойрч дэвээд л, АРД ТҮМЭН ЗҮГЭЭР Л ХАРААД СУУХ НЬ ДЭЭ. ЭЛБЭГДОРЖ ЯАГААД ТУГ ТОЙРЧ ДЭВЭН ТЭНЭГТСЭН БОЛ. ИХ Л БАЯРЛАСАН БАЙЖ ДЭЭ.

antalya rent a car