antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2016 2 comments

Монголбанк интервенци хийхээс татгалзлаа

нийтлэсэн Admin

15151

Банкууд 2282.50-2293.10 төгрөгийн ханшаар 4.7 сая ам.доллар худалдан авах, 342.05-342.55 төгрөгийн ханшаар 4.0 сая юань худалдан авах саналыг Монголбанкинд ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй байна.

Мөн банкууд 8.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк мөн энэ саналыг хүлээж аваагүй байна.

Тэгэхээр төв банк интервенци хийх замаар ханш тогтворжуулах боломж хомсдоод байгаа талаар мэдээлэл хийгээд байсны араас гадаад валютын дуудлага худалдаатай холбоотой ийм мэдээлэл ирж байна. Монголбанкийг валютын ханшийн өөрчлөлтөд ямар нэгэн оролцоогүй байгаа мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр ташаа мэдээлэл цацагдаж байгаад тайлбар хийж байгаагаа Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Спикер М.Энхболдтой уулзахдаа хэлжээ. Тэрбээр  “Төв банк /МонголБанк/-ны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь тус банкны нэг үндсэн чиг үүрэг болохыг заасан байдаг. Үүнд ханшийн тогтвортой байдал ч тодорхой хэмжээгээр багтдаг. Тиймээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар вальютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” хэмээн мэдэгдсэн. Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 10.5-аас 15 хувь болгож өсгөж, валютын нөөцөө хамгаалах, хурдтай өсөж байгаа валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах зарчмыг баримталсан байна. Түүнчлэн цаашид их хэмжээний валют гаргаж интервенци хийх замаар ханшийг тогтворжуулах боломж манай улсын хувьд хомсдож байгаа аж. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Өнгөрсөн жилүүдэд ихэвчлэн интервенци хийснээр гадаад валютын нөөц багассан. Бид цаашид интервенци хийх ч гэсэн гол зарчим болгон ажиллахгүй. Үүний хажуугаар мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх уламжлалт аргаа хэрэглэсэн. Энэ нь цаанаа хүмүүст хүнд тусах хэдий ч эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, экспорт, импортын урсгал нэмэгдэх тусам Монголбанк бодлогын хүүгээ бууруулах арга замыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Аагий (October 04, 2016 4:00:03 pm )

    Валютын ханш тогтвортой байгаа нөхцөлд Монгол банк мөнгө гаргасан нь Золжаргалын зөв. Харамсалтай нь Баярсайхан үүнийг ойлгохгүй

  • Шаарийбуу (October 06, 2016 9:36:28 am )

    Талх авахдаа шуудай мөнгө үүрч очдог Африкийн улсын араас арай тавиад туучихгүй биз?Хоосон түрийвчтэй газрын хэвлийгээр дүүрэн баялагтай 55 сая малтай улсыг ухаалаг шунал багатай эх оронч улсууд удирдмаар байна?Бидэнд шударга үнэнч өөрөөсөө илүү эх орноо боддог удирдагч нар хэрэгтэй болжээ.

antalya rent a car