antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2016 Comments are off

Хорвоо дээр чам шиг амьдрахын тулд үхэхэд ч бэлэн хүн олон бий…

нийтлэсэн Admin

14563518_343542892650323_3791703248097831159_n

“Лестер”-ийн англи довтлогч Жейми Варди хөнгөн амьдралтай залуусын нэгэн адилаар наргичихдаг, уучихдаг нэгэн явж. Бас ч болоогүй гэр бүлээсээ салчихсан. Охин Эллагаа хагас өнчрүүлчихсэн. Тэгээд л наргиж явдаг. Гэрлэхийг хүсдэггүй нэгэн. Гэтэл тэр санаандгүйгээр Беккитэй таарчээ. Өөрөөс нь тав эгч, бас хоёр хүүхэдтэй бүсгүйтэй таарч. Энэ тухайгаа Варди өөрөө юу гэж өгүүлсэнийг хүргэж байна.

“Бид Антверпений Ла Рокке шөнийн клубт байлаа. Хөл дор шар айрагны хагархай шилнүүд чихарна. Шөнийн хоёр цаг болж байлаа. Бид хэтрүүлээд уучихсан нь тодорхой болж байв.

Тэр үед тархинд нэг бодол орж ирлээ. Үүний тулд илүү романтик орчин хэрэгтэй шүү дээ гэж өөртөө хэлсэн ч гол нь цаг болжээ гэж бодсон юм. Би ширээний араас арай гэж босоод, нөгөө өрөө рүү орж нэг хөл дээрээ сөгдөн суулаа. “Би ийм үг хэлнэ гэж огт бодоогүй явсан юм. Гэхдээ чи надтай гэрлэнэ биз дээ?” гэж би хэлсэн.

Энэ бол 2014 оны тавдугаар сарын 15. Үүнээс таван сарын өмнө Бекки миний төрсөн өдрийн үдэшлэгийг зохион байгуулсан юм. Надад тэгж түүнтэй уулзах аз таарсан.

Миний төрсөн өдөр болох газрын зохион байгуулагчаар Бекки Николсон ажиллаж байсан юм л даа. Бид хоёр төрсөн өдрийн үдэшлэг ямар байвал гоё байх тухай зурвасууд хоорондоо бичиж байлаа. Нэг л зүйл дээр найзуудын санал нийлсэн нь “аль болох ахиухан архи, шар айраг”. Мөн бөмбөлөг олон байлгахыг хүссэн. Бекки бөмбөлгийг хийе гэсэн. Гэвч удалгүй харамссан байх. Учир нь тэр олон бөмбөлгийг хийгээр дүүргэхдээ хуруу гар нь өвдөөд, бүр хавдчихаж билээ. Бараг бүх хуруу нь зүсэгдсэн байсан.

Ингээд бид төрсөн өдрийн үдэшлэгт ирэх замдаа л баахан шар айраг уучихсан, морио эмээллэчихсэн орж очсон. Ердөө цагийн дотор би гахай шиг гударч орхиж. Стаканд ч хийлгүй шилээр нь гудраад байсан болохоор арга ч үгүй биз. Беккид энэ бүхэн огт таалагдаагүй.

Намайг 00-ийн өрөөний хана түшээд гуйвж явааг харсан найз минь харьсан нь дээр гэдгийг мэджээ. Ингээд намайг таксинд чихэж өгөөд, зочид буудал руу явуулчихсан юм. Уг нь хоёрхон минут алхаад хүрэх газар л даа. Зочид буудлын өрөөнд ормогцоо л би Беккиг зурвасуудаар булж эхэллээ. Гэхдээ тэр зурвасуудыг уншаагүйд нь гайхах зүйл байхгүй л дээ.

Элла охин минь мэндэлж, Эмматай салснаасаа хойш би өөр найз бүсгүйтэй болоогүй байлаа. Дахиад гэрлэнэ гэдэг миний тархинд байгаагүй зүйл. Учир нь эрх чөлөө, хараат бус байдалдаа дурлачихсан байсан хэрэг.

Гэхдээ л Беккиг тархинаасаа аваад хаячихаж чаддаггүй ээ. Бас хурдан буугаад өгчихмөөргүй байдаг. Тэр надаас тав эгч. Өмнөх гэрлэлтээсээ найман найман настай Меган, дөрвөн настай Тейлор гээд хоёр хүүхэдтэй үлдсэн. Барнслид амьдардаг байлаа.

Бид хоёр хэд хэдэн удаа болзоод, харьцангуй нэг нэгнээ таньж эхэлсэн. Гэхдээ тэглээ гээд би хувийн амьдралдаа хүссэнээ л хийдэг хэвээрээ байв. Найз нартайгаа наргиад л… Тиймээс ч хааяа Беккиг утасдахад хариулахгүй байх, хариу зурвас бичихгүй байхыг нүгэл гэж огт боддоггүй байж.

Нэг удаа бид болзсон ч би очсонгүй. Тэр залгаад л байлаа. Би утсаа авдаггүй ээ. Тэгсэн тэр хүрээд ирсэн. Гэрт ирмэгцээ өмнөөс шууд ном аваад шидсэн. Над руу бараг 100 удаа залгаж, ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэн гэнэ. Тэр жирэмсэн болчихжээ.

Би юу хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Хэдхэн сар л уулзаж байгаа шүү дээ гэхээс өөр зүйл бодогдсонгүй. Гэрлээ ч үгүй.

Ингээд би хэсэг хугацааны дараа сэхээ авахтайгаа болж, хоёулаа жирэмслэлт болон бусад зүйлсийн талаар ярилцлаа. Бекки намайг амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой гэж үзэж буйгаа хэлсэн. Үүнийг зөвхөн надад өөрт минь л хэрэгтэй гэсэн. Намайг хэд хэдэн сайн найзтай ч гэсэн зарим найз гэсэн хүмүүс зүгээр миний мөнгийг ашиглах гэж ойр байдаг гэж боддогоо ч нуулгүй хэлсэн. Би түүнтэй санал нийлээгүй ээ. Гэтэл Бекки уулзалт, үдэшлэг бүр дээр намайг ганцаараа бүх мөнгийг гаргадаг, дандаа бусдыг даадгийг санууллаа. Тэгээд хэрвээ чиний түрийвч байгаагүй бол тэдгээр найз нар чинь байх уу гэх утгатай үг хэлсэн.

Найз нараа даалаа гээд болохгүй юм юу байхав? гэж би бодож байлаа. Тэгээд ч тэр мөнгөний төлөө харамсаад байх юу байхав дээ. Яахав, би өөрийнхөө олсон мөнгийг л найз нартаа үрдэг хүн биз гэж бодлоо. Заримдаа хэтрүүлдэг л байх.

Гэхдээ ингэж бодлоо ч гэсэн Беккигийн үгэнд бас үнэний хувь байгааг ойлгож байлаа. Гэвч хэдхэн хормын дотор би үзэл бодлоо өөрчилчихгүй шүү дээ.

Тайландаас ирсэний дараагаар Беккигийнд бид хоноход л бүх зүйл шийдэгдсэн. Өглөө Шеффилд рүү явж хэдэн найзтайгаа шар айраг ууж, наргих төлөвлөгөөтэй байсан тул эртлэн бослоо.

Тэгтэл Бекки надад “Хэрвээ чи энэ чигээрээ байх юм бол би энэ хүүхдийг гаргахгүй” гэж хэлсэн. Ингэж хэлээд гэрээс явчихсан.

Би түүнтэй ярилцах гэж хичнээн хичээсэн ч хэд хоног харилцаж чадсангүй. Ингээд Барнсли дахь гэр рүү нь очихоос өөр арга надад үлдсэнгүй. Бид хоёр гал тогооны өрөөнд ярилцлаа. Тэгэхэд Бекки надад ингэж хэлсэн юм.

“Хорвоо дээр чам шиг амьдрахын тулд үхэхэд ч бэлэн хүн олон бий. Дэлхий чиний хөл дор байна. Тэгтэл чи энэ амьдралаа ямар ч утгагүй зугаа цэнгэлээр дүүргэх юм уу. Ядаж нэг ч гэсэн өөдтэй, сайн юм хий л дээ. Би биш юм гэхэд өөр нэг эмэгтэйг жаргалтай амьдруулаач” гэж.

Энэ бол бидний амьдралын шийдвэрлэх үе байсныг одоо би мэдэрдэг. Беккитэй гэрлэсэн нь миний амьдралын хамгийн зөв шийдвэр.

Тэр намайг хий хоосон орон зай байсныг амьдруулсан. Түүний ачаар л би эрс өөрчлөгдсөн. Түүний дэмжлэгээр л би хөлбөмбөгт урьд нь огт байгаагүйгээрээ анхаарал хандуулах болсон.

Гэхдээ ганц л хоногт би ариун гэгээн болчихоогүй гэдгийг ойлгоорой. Одоо ч гэсэн би найз нартайгаа шар айраг уучихдаг хэвээрээ. Гэхдээ харьцангуй тайван болсон.

Пекфортонд бид гэрлэсэн нь миний амьдралын хамгийн сайхан өдөр. Бяцхан Софи охин минь Беккигийн өмнө харагдахад хөлс чийхрах шиг болж билээ.

Миний хувьд гэр бүл минь хамгийн чухал. Софигоо тэвэрч эрхлүүлж, охин минь аав шигээ бөмбөг өшиглөх гэж хичээж байх тэр үед дэлхий тэнхлэгээ эргэхээ больчих шиг л санагддаг. Тейлор бид хоёр байсхийгээд л хамт тоглодог. Тэр намайг заримдаа Вардс гэдэг. Меган ч гэсэн надтай байх бас хэрэгтэй байж болохыг аяндаа ойлгосон. Ялангуяа математикийн гэрийн даалгавраа хийх дээр.

Элла минь Шеффилдэд ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Санхүүгийн хувьд охиноо дутаахгүйг хичээдэг, анхаардаг. Охинтойгоо аль болох ойрхон уулзахыг хүсдэг ч гэсэн амралтын өдөр хэцүү байдгийг та нар надаар хэлүүлтгүй ойлгож байгаа биз. Бекки л Элла охиныг минь хааяа авч, бид хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлдэг. Элла манай гэр бүлийн л хүн болохоор бусад шигээ л байлгахыг хичээдэг. Бид хамтдаа цуглаад байж байхдаа жигтэйхэн хөгжилтэй сайхан байдаг…” хэмээн Варди өгүүлжээ.

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car