antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2016 7 comments

  ”Цаст”-ын эзэн Н.Баярсайхан та цус, нулимсны үнэ цэнийг мэддэг болсон уу?

нийтлэсэн Admin

zurag

“Чи өөртөө юу олж авав гэдэгт бус харин чи бусдад юу өгөв” гэдгээр аливаа бизнес оршин тогтнох эсэх хэмжигддэг хэмээн хэлдэг ч, хэрэг дээрээ өөрийг хийдэг  эрхэм бол “Цаст” группын эзэн Н.Баярсайхан. Зөвхөн ашиг, орлогыг урьтал болгосон бизнес явуургүй бөгөөд аливаа компани оршин тогтнохуйн гол нөхцөл нь бусдын хэрэгцээ шаардлагыг хамгаас чухалчлан үзэх гэж хэлж ярьдаг тэрбээр хэрэг дээрээ тэс эсрэг нэгэн үү гэдгийг түүнтэй холбоотой мэдээллүүд харуулдаг.

Цэвэр ариун бүхний төлөөлөл цагаан хийгээд шударга хөдөлмөрч үйлсийг билигдэн компаниа “Цаст” хэмээн нэрийдсэн гээд байдаг атал  хэд хэдэн хүний эрдэнэт амь “Цаст”-тай холбоотойгоор сүйдсэн талаарх мэдээлэл бий. Н.Баярсайхан цагтаа Монголын үндэсний телевиз, радиод ажиллаж явсан. Тэрбээр бизнест хөл тавиад хориод жил болж буй. Хэт их ашгийн араас хөөдөггүй хэмээн ярьдаг хэрнээ өөрийг хийдэг түүний компани хэрхэн хариуцлага алддаг талаар хүргэе.

Ер нь хүний амь нас гэдэг юм ер нь ямар үнэ цэнэтэй юм бэ? Үхэж үрэгдсэн хүний цаана нүд дүүрэн нулимс, сэтгэл дүүрэн шархтай үлдэж байгаа үр хүүхдүүдийнх нь бараан ирээдүй ер нь юу болж хувирдаг юм бэ? Ийм асуултуудын хариултыг барилгын салбар дахь ослоос болж өөд болсон талийгаачдын ар гэрийнхэн асуумаар л санагддаг биз. Гэвч олонх нь “дээш тэнгэр хол, доош газар хатуу” гэдгийн үлгэрээр харамсалтай бүхэнтэй эвлэрсээр. Тэгвэл барилгын салбар дахь  хөдөлмөр, аюулгүй ажиллагааны  шаардлага  хангаагүйгээс хүний амь нас эрсэдсэн асуудлуудад холбогддог ч, цэвэр чигээрээ үлддэг нэг том компани бол  “Цаст констракшн” юм.

Авто зам, барилга угсралтын чиглэлээр арван жил үйл ажиллагаа явуулж байгаа “Цаст Констракшн” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой баримтууд олон. Хаа дуртай газраа очоод хууль бусаар барилга барьчихдаг энэ компанид тендерийг гартаа оруулахад асуудал бэрхшээл гэж үгүй юм байна гэдэг нь өнгөрсөн жилүүдэд тодорхой болсон. Улайм цайм хууль зөрчсөн байтал нь өнөөх хяналт тавих учиртай төрийн байгууллагууд нь нүд чих нь боолттой юм шиг “Цаст”-ын өмнө мэхийдэг нь тун хачирхалтай. Гэхдээ тэдний өмнө бөхийлөө гэхэд дэндүү болчимгүй асуудал байгааг хэлье. Учир нь тус компанийн хариуцлагатай шууд холбогдох ослын улмаас бүхэл бүтэн эрдэнэт хүний амь үрэгдэж, шороонд булагдсан байхад хариуцлага гэж юм хаана байна вэ?  “Цаст”-ынхан үүнийг ор үндэсгүй мэдээлэл гэх тайлбар тавьдаг ч, баримт өөрийг хэлдэг.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн VII  хороо, хуучин “Номин хапермаркет”  байсан газар “Номин зэрэглээ” компанийн захиалгаар “Цаст Констракшн” 16 давхар барилга барихаар хашаа хатгасан байсан байдаг. Тэгвэл тэр хашаан дотор барилгын ажил гүйцэтгэж байсан хоёр залуу осолд орж, 31 настай Б гэх залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Эх сурвалжийн хэлж ярьдгаар барилгын карказ төмөр нурж, осол гарсны улмаас хүний амь эрсэджээ. Бас албаны гэх тодотголтой мэдээллээр  зургаан метр өндөр багана төмрөөс иргэн Б унаж амиа алдсан гэх мэдээлэл ч хэвлэлээр гарсныг дурдах нь зөв биз. Тэгэхээр ослын шалтгаан нь карказ төмөр нурсантай холбоотой юу, эсвэл барилгын ажилтан өндөр баганаас унасан уу гэдгийг хуулийн байгууллагынхан эцэслэн тогтоох учиртай. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст иргэн Б-гийн амиа алдсан хэрэгт холбогдуулан, хөдөлмөр, аюулгүй байдлын нөхцлийг хангаагүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Ослын шалтгааныг үнэн мөнөөр нь тогтоох болов уу гэсэн найдлага байсан. Гэхдээ хэрхэн нь шийдсэн нь тодорхой бус. Учир нь “Цаст Констракшн” ХХК-ийн хувьд хуулиас давж гишгиж ирсэн олон баримт бий гэдгийг эхэнд өгүүлсэн.

Ийм осол гарсны дараа “Цаст констракшн” барилгын ажил гүйцэтгэгдэж байсан газрын хашаан дээрх өөрсдийн танилцуулга самбараа буулгаад зогсохгүй,  “манай ямар ч ажилтан осолд өртөж, амь насаа алдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас нь хийсэн зэргээс үзэхэд тэд энэ ослыг өөрсдөөсөө зайлуулах гэж ихээхэн зүтгэл гаргасан. Уг нь өөрсдийнхөө үйл ажиллагааг өөрсдөө өндрөөр үнэлдэг, “Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, олон улсын чанар стандартад нийцсэн тоног төхөөрөмж, материал, технологийг бүтээн босголтын ажилдаа цаг алдалгүй нэвтрүүлэн  ажиллаж богино хугацаанд салбартаа  бүрэн танигдсан” гэж өөрсдийгөө магтдаг энэ компани ийм хандлагаар ийм асуудалд хандах нь дэндүү зохисгүй баймаар.

Ер нь “Цаст Констракшн” ХХК-тай холбоотой хуулиас гадуурх үйлдлүүдийнх нь талаарх баримтуудыг харж байхад, тэдний хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотойгоор дахин эрдэнэт хүний амь нас сүйдэхгүйн баталгаа алга байна. Учир нь,  “Цаст констракшн” компани Баянгол дүүргийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчийн тендерийг авчихаад барилга угсралтын гүйцэтгэлийн ажлыг нь өөрсдөө биш тусгай зөвшөөрлийн хугацаа нь  дууссан компаниар хийлгүүлсэн байдаг. Мөн барилга угсралтын тусгай зөвшөөрөл нь дууссан “Хасу цамхаг” компаниар ч бусад барилгуудын өрлөгийн ажлыг гүйцэтгүүлж байжээ.

Гол нь “Цаст Констракшн” ХХК-ийн энэ үйлдэл нь Барилгын тухай хуулийн 16.8 дахь “Сонгон шалгаруулалтад орж барилгын ажлын гүйцэтгэгчийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн үндсэн ажлыг бие даан гүйцэтгэнэ” гэсэн, 16.9 дэх “Үндсэн хийцийн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, ханын өрлөг орно” заалтуудыг тус тус зөрчсөн байгаа ч, “Цаст Констракшн” ХХК-д хууль үйлчилдэггүй жишгээр өнөөдрийг хүрчээ. Өнгөрсөн жилүүдэд тус компани олон арван тендерийг гартаа оруулчихаад, ийм маягаар хууль зөрчсөн байгаа юм. Гэтэл өөрсдийнхөө талаар албан мэдээлэл өгөхдөө “Бүтээн босголтын ажилдаа Монгол Улсын зөвлөх инженерүүдийг тогтмол ажиллуулж, инженерүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, хамтын ажиллагааны хүрээндээ гадаад, дотоодын их дээд сургуулиудыг амжилттай төгсөгчдийг оюутны шэрээнээс нь ажлын талбар дээр хүлээн авч, мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэж байна.Компанийхаа менежментийг дэлхийн жишигт нийцүүлэхээр ЕСБХБанктай хамтран “ТАМ”, “BAS” зэрэг шат дараалласан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.” гэхчлэн дандаа магтаалын үгс урсгаж байдаг нь харамсалтай. Барилгын салбарт тааруухан нэрээр тодорсон “Цаст Констракшн” ХХК-д холбогдох олон хэргийг, тэрдундаа хүн амины хэрэгтэй холбоотой асуудлыг хуулийнхан үнэн мөнөөр нь тогтоох учиртай ч өнөөдрийн өдрийг хүртэл таг чиг л байна.

Эх сурвалж: Шуурхай.мн, Б.Билэгт

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • irgen (October 04, 2016 1:23:24 pm )

    Цаст бол ёстой хогын компани. Маш олон хүмүүсийн аж амьдралаар тоглож байгаа.
    Замын-Үүлийн гаалийн ажилчдаас хямд байр барьж өгнө гэж баахан мөнгийг нь авчаад байраа ч бариагүй, мөнгийг нь ч өгөхгүй одоо бүр зугтаагаад, нэг ч хүн нь албан ёсоор уулзаж хариулт өгөхгүй байгаа.
    Дампуурч байгаа бол тэрийгээ албан ёсоор зарлаад иргэдийг хохиролгүй болгох хэрэгтэй ш дэ.

  • Дук (October 04, 2016 7:04:50 pm )

    Нэг ч төгрөгний цалин олгож үзээгүй юмнууд хүнийг ингэж гүтгэхээс өөр юм хийж чадахгүй юм даа. Бизнесийн нэр хүндэд хувийн сонирхолоор ингэж халддаг хүмүүсийг шүүхэд өгвөл таарна…

  • zochin (October 04, 2016 10:33:21 pm )

    technikiin ayulgui baidlaa hangaj barilgaa barihad yadag um be, mergejliin hyn baih estoi shdee, mongonii dontoi umnuud hynii ami nasiig eroosoo bodohgui zagaandaa garsan,,,

  • Anonymous (October 05, 2016 1:50:49 pm )

    chadaj baigaa yumand arga baihgui …ta nar 100 yum bicheed yugch olj doloohgui shuu …

  • мн (October 06, 2016 8:14:36 am )

    МАН ӨРӨӨ ТӨЛЖ ТОМ АЛБАН ТУШААЛ ГАРАХЫН ТУЛД ИИМЭРХҮҮ ЦАГААН ПР ХИИДДЭГ АРД ХАР ХЭРЭЭ Л БАИДАГ Ш ДЭЭ

  • 18 сая доллар байлгүй дээ (October 12, 2016 9:06:23 pm )

    yanaa 1 r turuhiin barilgiig barisan geluu ymar aimaar muu ym baridag ym be,hunuu ami nasiig boddoggui ym bna daa

  • Пүрэвсүрэн (October 15, 2016 1:03:38 pm )

    эмнэлгийн тааз нурж хүн алах шахсан нь ямар пр вэ нурсан нь худлаа юм уу

antalya rent a car