antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 30, 2016 7 comments

Интервенци хийх замаар ханш тогтворжуулах боломж хомсджээ

нийтлэсэн Admin

us_dollar_notes2_800x533_l_1411908754

Монголбанкийг валютын ханшийн өөрчлөлтөд ямар нэгэн оролцоогүй байгаа мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр ташаа мэдээлэл цацагдаж байгаад тайлбар хийж байгаагаа Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Спикер М.Энхболдтой уулзахдаа хэлжээ. Тэрбээр  “Төв банк /МонголБанк/-ны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь тус банкны нэг үндсэн чиг үүрэг болохыг заасан байдаг. Үүнд ханшийн тогтвортой байдал ч тодорхой хэмжээгээр багтдаг. Тиймээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар вальютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” хэмээн мэдэгдэв.

Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 10.5-аас 15 хувь болгож өсгөж, валютын нөөцөө хамгаалах, хурдтай өсөж байгаа валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах зарчмыг баримталсан байна. Түүнчлэн цаашид их хэмжээний валют гаргаж интервенци хийх замаар ханшийг тогтворжуулах боломж манай улсын хувьд хомсдож байгаа аж. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Өнгөрсөн жилүүдэд ихэвчлэн интервенци хийснээр гадаад валютын нөөц багассан. Бид цаашид интервенци хийх ч гэсэн гол зарчим болгон ажиллахгүй. Үүний хажуугаар мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх уламжлалт аргаа хэрэглэсэн. Энэ нь цаанаа хүмүүст хүнд тусах хэдий ч эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, экспорт, импортын урсгал нэмэгдэх тусам Монголбанк бодлогын хүүгээ бууруулах арга замыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зочин (September 30, 2016 4:27:56 pm )

    Банк санхүүгийн мэргэжилтэй хүнийг Монгол банкны ерөнхийлөгчөөр томилбол яасан юм бэ?

    • Munkh (October 01, 2016 7:01:54 am )

      Ajlaa hiij l baina shuu dee.

  • zochin (October 01, 2016 11:57:39 am )

    mongol uls olon uildvertei bolmoor bna tegvel gadagsha ursaj bga munguni ergelt zogsoj tugrug tugtvortoi bna

  • zochin (October 01, 2016 3:27:24 pm )

    Gadnii dollart tolgoigoo mefuulsen maluud. Tugrugiin hanshaa changaruul 1 tug 1 dollartai tentslee gehed yu ni bolohgui gej.

  • Anonymous (October 01, 2016 7:13:50 pm )

    Төсвийн хөөсөрсөн зардлуудаа багасгахгүй шинээр тултал нь баталгаагүй цаасан мөнгө гаргаад байхаар төгрөгийн ханш ихээр унана. Төсвийн бодит зардалтай нүүр тулахаас өөр аргагүй. Өмнөх 4 жилд төсвийн алдагдлыг нөхөх гэж 3-4 тербум долларын зээл гаднаас авсан гэсэн. Энэ хэмжээний зардлыг үе шаттайгаар төсвөөс хасмаар

  • Зочин (October 02, 2016 12:51:51 am )

    Нөгөө том амлалтууд яасан вэ,долларын талийлаа, ард түмний амьдрал хэцүүдлээ,ажлаачээ.

  • Anonymous (October 03, 2016 11:07:16 am )

    dollariin khadgalamjiig bhgui bolgo tegeed bolno

antalya rent a car