antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 30, 2016 7 comments

Зарим яамны ТНБД нар болон агентлагийн дарга нар тодорлоо

нийтлэсэн Admin

147520388157edd329d5553

Төрийн албаны зөвлөлөөс энэ сарын 27-28-нд зохион байгуулсан 11 удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг танилцууллаа.

Тодруулбал, Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редакторын албыг хашиж байсан Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын, Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын туслах асан З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын, УИХ-ын гишүүн асан Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын, Г. Золжаргалыг Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилуулах саналаа хүргүүлэхээр болсон байна. Харин Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн, Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С. Батжаргалыг Увс аймгийн, Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус томилуулахаар нэр дэвшүүлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • gerlee (October 01, 2016 7:28:54 pm )

    Tord ajillaj uzeegui mergejliin bus toriin nariin blj bldog tsag irjuu de.

  • Anonymous (October 02, 2016 7:02:24 am )

    MAH-IINXAN XURDAN ZAILJ ALGA BOLOOSOI.TED SONGUULIIN OMNO YU GEJ XUCLAA BIDNIIG ZIN ABAAD SXN AMIDRUULNA GEED BN BUGD XUDLAA BN.ENE NOVSHIIN XUDALZ KOMMUNISTUUDAD ODOO XEZZZ ITGEJ BGUI SHUU MONGOLZUUDAA TEDNIIG UTER TURGEN XOOJ YBYYLYA BOLOXGUI BOL TEDNIIG XUVSGAL XIIZ ENE TOROOS ZAILUULCGAAYA.MONGOLZUUDAA TEMCIE.MAH-IIG ZAILUULYA.TEDNII GAZRIIN AVILGACH MELXII ENXBOLD MONGOLIIN ERONXIILOGCH BNO GENE BITGII XUC GEJ MONGOLZUUDAA BUGD XELJ TEMCLEE EXELIE

  • zochin (October 02, 2016 12:22:02 pm )

    ER. SAIDAA ARAI DENDEJ BNA. TER ERCHIMHKUCHNII SALBARIIN AJILLAGAAG TA EEREE STANTSAAR OROOD UZ. DARAA NI TER ERCHIMHKUCHNII SALBAR YMAR ENDER, NARIIN MEREGJLIIN INJENERUUD BAIHK ESTOI BE GEDGIIG NUDEEREE HKALIT CH BOLOB HKAR. ENE UNASAN SALBARIIN SAID, DED SAID , ODOO TERIIN NARIIN BICHIG NI MEREGJLIIN BUS. ENE SALBARIINHKAN ODOO BOSOJ TEMTSEECHEE ARAI CH DEE,,, ENE TER ZASAGIIG ESTOI SOLIE…..

  • Anonymous (October 02, 2016 4:58:11 pm )

    Man g bvv songo

  • БошготЗочиночин (October 02, 2016 6:05:10 pm )

    АН,МАН хоёр чинь нэг тэрэгний хоёр дугуй байна шүү. Аль алинаас нь залхаж байна. Одоогийн томилгоонууд цөм өөрсдийн хүнээ томилж байна. Үүгээрээ АН-аас ялгарах юм алга.

  • Тэнэгүүдийг тэнэгүүд урдирддаг (October 02, 2016 9:12:13 pm )

    МОНГОЛЫН ТӨРД ИЙМ ЮМНУУД ШУРГАЖ ОРДОГ НҮХ СҮВИЙГ ХААГААГҮЙ ЦАГТ УЛС ОРОН МААНЬ ӨӨДЛӨХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО.

  • ахмад багш дуламсүрэн (October 03, 2016 8:39:04 am )

    боловсрол арай өөр шүү хэн нэгний шахааны хүн ороод байдаг арын хаалга боловсролд уг нь байх ёсгүй шүү АН МАН хоёрт ялгарах юмгүй л томилгоо яявагдаж байнаа энэ Амраа гэдэг залуу сурталчилгааныхаа мөнгийг ман аас авчихгүй дээ эгч чинь боловсролд үнэхээр жолдоноо ийм төрийн нарийнтай боловсрол бүр дампуурна өөр мэргэжлийн хүн байхгүй юмуу БАТСУУРЬ САЙД МИНЬ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭ Л СОНГООРОЙ ДОО

antalya rent a car