antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 1, 2016 13 comments

2017 онд цалин, тэтгэврийг нэмэх  бодит боломж байхгүй гэв

нийтлэсэн Admin

 

147510961857ec62f2ea070

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МҮЭ-ийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, эдийн засгийн хүндрэлийг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүйгээр давж болох ямар гарц, боломж байгааг хамтдаа эрэлхийлж, Засгийн газартай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн МҮЭ-ийн  гишүүн 36 байгууллагаас гаргасан саналын дагуу  нийгмийн түншлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд хийж болох долоон багц саналыг Ерөнхий сайдад гардууллаа.

Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, эдийн засгаа сэргээх, хүндрэлийг давах нь иргэдээ ажилтай байлгахаас эхэлнэ гэдгийг онцлов. Иймд  ажлын байраар хангах, ажлын байрыг нь хадгалах замаар иргэдийнхээ мөнгөн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар тодорхой бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухайгаа танилцуулав.  Түүнчлэн уулзалтад ирсэн МҮЭ-ийн холбоодын төлөөлөл тус бүрийн саналыг сонсч тодорхой хариулт өгөв.  Тухайлбал:

-Цалин нэмэх эсэх тухайд:

-2017 онд цалин, тэтгэврийг нэмэх  бодит боломж байхгүй. Өнөөдөр Монгол Улс цалинд 1.7 их наяд, тэтгэвэрт 2 их наяд төгрөг зарцуулдаг. Гэтэл өр, зээлийн зөвхөн хүүгийн төлбөртөө 1.4 их наяд төгрөг төлдөг. Өөрөөр хэлбэл, бид бодлого, тооцоогүй авсан өр, зээлийнхээ зөвхөн хүүнд  бараг цалингийн сантайгаа тэнцэх мөнгө төлж байна. Тийм учраас Засгийн газар эхний ээлжинд өр, зээлийн өндөр хүүгийн дарамтаас гарах арга замыг эрэлхийлж байна. Удахгүй тодорхой шийдвэрүүд гаргана. Ажилчдынхаа орлогыг нэмэгдүүлэхэд нь туслах зорилгоор төрийн болон төсвийн байгууллагуудад нэг боломж олгож байгаа. 2017 онд хэмнэгдсэн зардлыг нь, бас давсан орлогыг нь тухайн байгууллагад үлдээж байгаа. Үүнийгээ зөвхөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, орлогыг нэмэгдүүлэхэд зориулах хатуу болзолтой. Ингэхдээ  ажилчдын цалин хасах, орон тооо цомхотгох байдлаар орлогоо хэмнэхийг  хориглож байгаа.  Харин эдийн засгийг тогворжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлснээр 2018 оноос цалин, тэтгэврийг нэмэх бололцоо гарч ирнэ гэж Засгийн газар тооцож байгаа.

-Тэтгэвэрт гарахад олгодог нэмэгдлийн тухайд:

-Хамгийн товчоор хэлэхэд он гараад, 2017 оноос тэтгэвэрт гарвал нэмэгдлийг урьдын адил 36 сараар тоцож өгнө. Тийм учраас байгууллагууд он гартал аль болох тэтгэвэрт гаргахгүй байх хэрэгтэй.

-Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын тухайд:

-Үйлдвэрийн 49 хувь нь Монголдоо, монголчуудын мэдэлд ирсэн нь сайн хэрэг. Харин хувьчлалын явцад  хуулийн зөрчил байгаа эсэхийг Ажлын хэсэг шалгаж байгаа. Удахгүй олон нийтэд танилцуулж, шат шатандаа яригдах байх. Гэхдээ 49 хувь бол компанийн удирдлага биш. Тийм учраас төр 51 хувийн эрх мэдэлдээ эзэн болж удахгүй ТУЗ-өө томилж, удирдлагын эрхээ хэрэгжүүлнэ. Тэгэхээр жирийн ажилчдын эрх ашгийг хохироосон үйлдэл гарахгүй.  Үйлдвэрийн 15 хувийг тус үйлдвэрийн ажилчид давуу эрхээр эзэмшинэ гэдэгтэй би санал нийлэхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн ашгийг монгол хүн бүр хүртэх ёстой. Тийм учраас цаашдаа “Эрдэнэс Монгол” компани төрийг төлөөлж стратегийн орд бүхий компаниудын хувьцааг эзэмшинэ, харин монгол хүн бүр “Эрдэнэс Монгол” компанийн хувьцаанаас эзэмших байдлаар явна.

-Цагийн тооллыг ухраах, урагшлуулах тухайд:

-Цагийн тооллыг хөдөлгөснөөр хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц төвшинд дээшилнэ гэдэгтэй би санал нийлдэггүй. Цаг урагшлууллаа гээд өглөө эрт босоод явж байгаа нь голдуу сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, төрийн албаныхан, тэгээд үйлдвэрийн ээлжийн ажилчид л байх. Жилд хоёр удаа хүний биологийн цагт ингэж өөрчлөлт орохоор эрүүл мэндэд ч сайнгүй. Үүнээс гадна манай хоёр хөрш маань огт цагаа хөдөлгөдөггүй, гэтэл манайх хөдөлгөснөөс гадаад харилцаан дээр хүртэл ажлын цагийн тогтсон хэвшил алдагддаг. Одоо бол яг таарч байгаа. Манай улс цагийн нэг л бүстэй  зэрэг энэ мэт байдлаа харвал цагийн тооллыг урагшлуулж хөдөлгөх  шийдвэрийг Засгийн газар эргэж харах хэрэгтэй гэж би хувьдаа үзэж байгаа.

-Цахилгаан станцуудын хувьчлалын тухайд:

-Өнөөдөр техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийчихсэн эрчим хүний чиглэлийн 68 төсөл байна. Хэрвээ бүгдийг нь хэрэгжүүлье гэвэл Монгол Улс хэрэглээнээсээ  20 дахин давсан эрчим хүч үйлдвэрлэнэ. Ийм замбараагүй, өмнөх ажлаа дуусгаагүй байж дараагийнхыг нь эхлэх замаар цаасан дээр “ажил хийх”-ээ болих хэрэгтэй. Тийм учраас эрчим хүчний салбарын болон цахилгаан станцыг хувьчлал болохгүй гэх зэргээр Ерөнхий сайд хариуллаа.  Уулзалтын төгсгөлд МҮЭ-ийн холбоодын төлөөллийн тавьсан зарим саналыг ажил хэрэг болгох, арга хэмжээ авах чиглэлээр ажиллахыг холбогдох сайд нарт даалгав.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • zochin (October 01, 2016 3:20:04 pm )

    Odoo mongold zahilgaan stanz, bolon yldsen gant neg gazriig huvichilah hereggui,,,huviin bolood nom esooroo ajillah negch gazar alga, bygd horongo idej uugaad gadagshaa gargaj nuuj baina,,,,Zaaval bygdiig huvichilah estoi bish shyy , yasan mal shig ulsuud ve ????
    Helseer baihad, hogjiltei ornuudad byh umaa huvichildag gej oilgood baina uu ?, tiim bish,,,ulsiin medeld baigaa zoohon baiguullaga chin ulsiig uragshaa yavahad demjleg bolj baidag,,,ulsiin ooriin gesen horongo eh yysver bolj baidag,,,hogjiltei ornuudad ulsiin um ih bii shyy, medehgui baij bitgii aldaagaa davtaad baigaachee…

  • Anonymous (October 01, 2016 5:42:46 pm )

    Доод хэмжээг нь 50 мянган төг нэмээд Дээд хэмжээг нь 50мянган төг хасаад болох л зүүль ямар ч нэмэлт хөрөнгө шаардахгүй Энэ ажилын маш түргэн хийх хэрэгтэй Доод хэмжээний тэвэр 250 мянган төг авч байнаа хүмүүс бол ямарч хур хөрөнгүй хүмүүс олнох нь би Тэтгэвэрийн дээд хэмжээг авч байнаа хүмүүс бол хүр хөрөнгтэй голдуу хүмүүс байдаг Улсад ажилсан жил нь адил хийсэн хөдөлмөрөөр бол одоо доод хэмээ 250 мянгийг авч байнаа хүмүүс бол харин ч ажилын хамгийн хүндийг нь нуруундаа үүрсэн хүмүүс

  • Иргэн (October 01, 2016 8:48:44 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 01, 2016 8:51:38 pm )

    Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 01, 2016 8:52:14 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Зочин (October 02, 2016 12:49:30 am )

    МАН-ын амлалт яасан вэ,тэтгэвэр нэмнэ гээ биздээ.Мөнгийг бий болгож өгөх ёстой ,,тэгэх гэж ИХ-д олонхийн суудал аваа биздээ,

  • zochin (October 02, 2016 12:28:56 pm )

    TETGERIIG NEMEHKGYI BAIJ TER OLON ZUGEER SUUDAG TERIIN ALBAN HKAAGCHDAA SAID NARAA HKELTES, ALBADAA TSEELJ BAIJ TETGEBER TEGEMJIIG NI NEMEECHEE. M.ENHKBOLD DARGAA tA TEGEBER TEGEMJIIG YAJ NEMJ EGCH CHADAJ BSN TER YNZAARAA NEMEED EGEECHEE ENE ZG n SAIDAA SOLIOCHEE

  • иргэн (October 02, 2016 4:51:05 pm )

    Газарын баялаг бол ард түмний өмч Газарын баялаг 100 хувь төрийн мэдэлд байх ёстой Иргэн бүр ашигийн тодорхой хувийг сар бүр авч бай нь ард иргэдэд Үндсэн хуулиар олгодсон эрх юм Төрийн эх мэдлийг зальлан мэхлэх аргаар булаан авч төрийн нуруунд зайдлаж дураараа дуригаж байгаа нам нэртэй хулгайч луйварчин нар хэт дэав ч байна

  • Anonymous (October 02, 2016 5:01:20 pm )

    Man aa gej.60ga bosgood dara n nemnee gj bn Lee ha ha kk

  • бат (October 02, 2016 5:07:09 pm )

    Их тэтгэвэр авч буйгаас нь 50мянгийг хасаад бага дээр нь нэмэх санал маш зөв юм

  • zochin (October 02, 2016 9:26:13 pm )

    ЗӨВХӨН АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ НЬ НЭМЧИХЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ТЭД ЧИНЬ САРД ГАНЦ Л УДАА ТЭТГЭВЭРЭЭ АВЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. АХМАДУУД БҮГД ШАХУУ МАН-Д САНАЛАА ӨГСӨН БАЙТАЛ ИНГЭЖ ХУУРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ. МАН АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭЖ АМЛАА БИЗ ДЭЭ, ТЭХЭЭР ЦАЛИН НЬ НЭМЭХГҮЙ АХМАДУУДЫН НЬ ТЭТГЭВЭРИЙГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР НЭМЭЭД ӨГЧМӨӨР БАЙНА АА

  • Anonymous (October 03, 2016 10:41:38 am )

    tsalin holsoo nemehgvi bol yaj yadyyrlaas garahin ene oloh gishvvd ded saidyydin hereg bn yy

  • халаа сэлгээ бүү хийгээрэй (October 03, 2016 12:21:26 pm )

    цалин тэтгэвэр тэтгэмж нэмж чадахгүй бол халаа сэлгээ хийж ажилгүй хүмүүс дээр ажилгүй хүмүүс дахин бүү нэм.өгч байгаа цалингаа өгөөд л яваад бай.ард түмэн тэвчээртэй юм чинь түүгээр чинь зээлээ төлөөд амьдралаа болгоод л явна.хоёр идэж хоосон хонохгүй л явах байх.Аль ч аймаг сум, хотод ажил хийж амьдралаа залгуулж байгаа хүмүүс хэзээ халаа сэлгээ хийж гудамжинд гаргах бол гэж айдас хүүдэстэй өдөр хоногийг өнгөрөөж байна шүү дарга нар минь.

antalya rent a car