antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 30, 2016 2 comments

Т.Баяртсайхан “Стэнд Бай”-ыг Монголд авчрах томилолт өвөртлөв

нийтлэсэн Admin

1rs627a3gt410gta0vkdk4jn9q

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-тай хамтран ажиллаж, тус сангийн ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгвэл уг хөтөлбөрт хамрагдах шат дараатай бэлтгэл ажлуудын хүрээнд  Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайхан АНУ-ыг өнөөдөр зорих гэж байгаа аж.  Тэрбээр Вашингтон хотноо очиж, ОУВС-д Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг албан ёсоор уламжлах юм байна.  Түүний томилолтын талаарх албан мэдээлэлд  “Уулзалтын үеэр ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Фурусава, гүйцэтгэх захирал Б.Стэрланд, Ази, Номхон далайн газрын дарга Сэссир Ри болон  Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгч Кваква, гүйцэтгэх захирал Хенам Чой нартай уулзалт хийх юм.Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-ийн удирдлагуудтай хийх уулзалтынхаа үеэр  Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавьж, тавигдах нөхцөлүүдийн талаар  харилцан зөвшилцөнө” гэсэн байгаа юм.

Эргэн сануулахад, 2009 оны санхүүгийн хүндрэлийн ард гарахад манай улсад   Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийн нөлөө чамгүй байсан. Эдийн засагч Н.Энхбаяр хэлэхдээ “1990-ээд оны эхээр хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо, гадаад зээл тусламжаас бүрэн тасарсан байсан Монгол Улс энэ дэмжлэгээр хөл дээрээ зогсож, эдийн засгийг гүнзгий хямралд унах аюулаас бага хохиролтойгоор гарч чадсан. 2008-2009 онуудад тулгарсан дэлхийн эдийн засгийн хямрал, түүхий эдийн зах зээл дэх үнийн бууралт манай улсын эдийн засагт богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлж, төлбөрийн тэнцлийн алдагдалд хүргэж, гадаад валютын ханшийн огцом савалгаа үүсэх эрсдэл тулгарсан.Тухайн үед эрх барьж байсан хамтарсан Засгийн газар шуурхай, оновчтой арга хэмжээ авахын зэрэгцээ ОУВС-д хандаж хүсэлт гаргаснаар тус байгууллагын Захирлуудын Зөвлөл Манайд хэрэгжүүлэх “Стэнд бай” хөтөлбөрийг 2009 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хэлэлцэн баталсан. Энэхүү хөтөлбөрийн нөлөөгөөр 2009 оны эцэст эдийн засгийн тогтворжсон юм.” гэж байна. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд ээлжлэн эрх барьж байсан улстөрийн гол хоёр хүчний аль алинд хямралыг давж гарч байсан түүх хийгээд туршлага бий гэдгийг энд онцлох гэсэн юм.

Нэгэнтээ нөхцөл байдал хүндэрсэн үед тусламж болгож “Стэнд бай” хөтөлбөрийг авч байсан түүхээ эргэн нэг харах шаардлага үүсээд байгаа харагдаж байсан. Тэгвэл эрх баригчид тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шулууджээ. Дэлхийн банкны эдийн засагчийн хэлснээр Монголын эдийн засгийг хямралд орсон гэж шууд хэлж чадахгүй ч, нөхцөл байдал хямралын өмнөх шатлалд яваа гэдгийг хэлж байгааг анхаарах хэрэгтэй юм. Энэ нь цаг алдалгүй арга хэмжээ авбал бидэнд эдийн засгаа өөр түвшинд аваачиж, өөр өөдрөг зүйлийн тухай бодох, шийдвэр гаргах цаг ойртоно гэсэн үг юм. Бас дээр нь нэг зүйлийг хэлэхэд макро эдийн засгийн, төсөв болон мөнгөний бодлогодоо реформ хийхийг, эдийн засгаа  харьцангуй дархлаатай болгохыг нөхцөл байдал сануулсаар байгаа гэж харах хэрэгтэй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Zochin (October 01, 2016 6:17:41 pm )

    Sb t guij ordoggui um wuu

  • Зочин (October 03, 2016 1:03:15 pm )

    “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засаг сэргэх үү долларын ханш буурах уу

antalya rent a car