antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 30, 2016 15 comments

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хуйвалдаан гэж үзэж Цэцэд өргөдөл гаргажээ

нийтлэсэн Admin

olloo_mn_1466656831_02bc8f9d-060a-434b-ba40-88c505429fbb

Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” нь МУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн хууль гэж үзээд энэ сарын 28-ны өдөр Үндсэн Хуулийн Цэцэд өргөдөл хүргүүлсэн байна. Тэрбээр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” нь хууль тогтоох засаглал Үндсэн хуулинд заасан ард иргэдийнхээ болон улсын ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүргээсээ хяцаж буй шударга бус, хуйвалдаан гэж үзэж байгаа аж. Тэрбээр өргөдөлдөө юу өгүүлснийг хүргэе. “Х.Бат-Ялалт миний бие Монгол улсын Үндсэн хуулийн 66-р зүйлийн 66.1, Үндсэн хуулийн Цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.1-ийг тус тум үндэслэн энэхүү өргөдлийг гаргаж байна.

Өргөдөл гаргаж буй хууль зүйн үндэслэл

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь:

  1. Монгол улсын Үндсэн хуулийн үндсэн үзэл санааг зөрчсөн
  2. УИХ бүрэн эрхээ хэтрүүлсэн
  3. УИХ нь шүүх эрх мэдэлд халдсан

НЭГ. Шударга ёс, хууль дээдлэх, тэгш эрхийн зарчмыг үгүйсгэж Үндсэн хуулийн үндсэн үзэл санааг зөрчсөн болох нь

Монгол улсын Үндсэн хууль нь Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийг ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зоригло болгоно. Үүний учир Монгол улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна хэмээн эхэлдэг.

Мөн Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дох хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн заасан. Гэтэл эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1-р зүйл дээр “… энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан, өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж шинээр тайлагнасан…” этгээдийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн хуульчилсан нь Монгол улсын үндсэн хуулийн үндсэн үзэл санаа болон Төрийн үйл ажиллагаанд баримтлах шударга ёс, хууль дээдлэх, тэгш эрхийн зарчмийг үгүйсгэж хууль зөрчигч, шударга бус этгээдүүдийг өөгшүүлсэн хэмээн үзэж байна. Энэхүү хууль нь зөвхөн хууль зөрчигчдийн эрх зүйн байдлыг дээшлүүлж, зөвхөн хууль зөрчигч, шударга бус этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгыг агуулсан байгаа нь тодорхой байна. Харин эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулинд үнэнч шударгаар үйл ажиллагаа явуулдаг, үнэнч шударгаар төрийн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөсөө болж эдийн засгийн хувьд хууль зөрчигчдөөс хоцорсон иргэд, аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хөндөөгүй орхигдуулсан нь учир дутагдалтай, Монгол улсын иргэд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн үзэл санаатай мөн зөрчилтэй байна гэж үзэж байна.

ХОЁР. УИХ бүрэн эрхээ хэтрүүлсэн болох нь

Монгол улсын Үндсэн хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална, 25-р зүйлийн 25.1.1-д УИХ нь хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэнэ хэмээн заасан байна.

УИХ-ын гишүүн нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах буюу Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн хууль батлах улмаар тэрхүү хууль нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Гэтэл эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь нийт ард иргэдийн ашиг сонирхлын эсрэг, улсын ашиг сонирхлыг эсрэг, Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг агуулгатай байгаагаараа УИХ бүрэн эрхээ хэтрүүлэн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд үйлчилсэн болох нь тодорхой харагдаж байна.

Хуулийн зорилт явцуу, агуулга Үндсэн хуулийг зөрчсөн, бүтцийн хувьд авч үзэх юм бол 7 зүйлтэй, 2 хуудас хүрэхгүй  байгаа нь Монгол улсын ИХ ХУРАЛ хэний эрх ашгийг хамгаалж, хэний төлөө ажиллаж байгаа нь тодорхойгүй, эргэлзээтэй байгаа юм.

ГУРАВ. УИХ шүүх эрх мэдэлд халдсан

Монгол улсын Үндсэн хуулийн 47-р зүйлийн 47.2-т Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно,  50-р зүйлийн 50.1 дэх хэсэгт шүүх нь хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх хэмээн тус тус хуульчилсан байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар хуульд заасан хариуцлага болон албан татвараас чөлөөлөгдөөд байгаа этгээдүүдэд хамаарах үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулинд гэмт хэрэгт тооцогдохоор заагдсан үйлдлүүд байх бөгөөд хууль хяналтын байгууллагын албан хаагчдын нөр их хөдөлмөрөөр, улсын сан хөмрөгөөс, төсвөөс их хэмжээний зардал гарган улс орны хэмжээнд өдөр тутам хийгддэг нийтээрээ эсэргүүцэн тэмцдэг ажил бөгөөд өөрөөр хэлбэл эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулиар зохицуулахыг оролдсон харилцаа нь өөр олон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулинд хамааралтай байсаар байтал холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж, зарим нэг хууль хяналтын байгууллагын хуулиар олгосон бүрэн эрхэнд нь халдсан байгаа нь  заавал анхаарах ёстой асуудал юм. Тодруулбал эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6-р зүйлийн 6.1-т энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно, 6-р зүйлийн 6.2-т энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэнгаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ өртөгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно, энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно хэмээн тус тус заасан нь шууд утгаараа гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдийг өмгөөлөн хамгаалсан, ихэвчлэн их хэмжээний хөрөнгө мөнгөтэй хувь хүн, хуулийн этгээдүүдийг хууль хяналтын байгууллагуудын шалгалт, хяналтаас салгах зорилготой ХУЙВАЛДААН болох нь тодорхой харагдаж байгаа юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг хүчингүй болгох зайлшгүй шаардлага

Монгол улсын иргэд, хуулийн этгээдүүд хуулийг дагаж мөрдөхөөс зайлсхийх, хууль бус үйлдлийг хэзээ нэгэн цагт өршөөх, хамгаалах боломж байгаа мэт итгэлийг төрүүлэх замаар хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, бүх нийтээр хууль зөрчиж амьдрахыг уриалж байгаа нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байна. Хууль тогтоогчид хууль зүйн орчныг сайжруулахын оронд хууль зөрчиж амьдрагчдыг дэмжсэнээр үнэнч шударгаар амьдрах нийтийн хүсэл эрмэлзлийг мохоож байна.

Мөн хууль тогтоогчдоос эрх мэдлээ хэтрүүлэн аливаа гэмт хэргийг өөгшүүлж, нийгмийн тэгш бус байдлыг дэвэргэж, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтыг дэмжиж баян хоосны ялгаа нэмэгдэх, хууль бус аргаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдүүдэд үйлчлэх, тэдний эрх ашгийг хамгаалж улмаар нийтэд мөнгө, эрх мэдэлтэй хүмүүст хууль эрх тэгш үйлчлэхгүй байх нийтийн ухамсрыг бий болгож байгаа нь бүхэлдээ Үндсэн хуультай бодит амьдрал дээр зөрчилдөж байгааг залруулах шаардлагатай байна.

Тийм учраас эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэж олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэн Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүйд тооцож хуулийн хариуцлагаас хууль бус хууль батлан чөлөөлөгдсөн гэмт этгээдүүдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг Монгол улсын хууль хяналтын байгууллагуудад олгоно уу?” гэсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • зочин (September 30, 2016 1:47:31 pm )

    зөв зөв дэмжиж байнав

  • зочин (September 30, 2016 3:45:36 pm )

    сувилагч хийж байсан хүн өөр аж ахуйн нэгжид давхар ажилласнаар жил авч НДШ нөхөн төлүүлээд 2 цалингийн нийлбэрээр нь тэтгэвэр бодуулж 700 гаруй мянган төгрөг авч байна мөн төрийн албанд ажиллаж байгаад ААН -үүд дээр дахин НДШ төлөөд сая дөхсөн тэтгэвэр авч байгаа төрийн албан хаагч давхар ажил эрхлэхгүй гэсэн хууль хүртэл зөрчигдсөн алж өгсөн шүү дээ

  • САЙНАА (September 30, 2016 5:39:27 pm )

    монголд БАТ-ЯЛАЛТ шиг шударга эрч хүчтэй залуучууд 76 байвал манайх шиг цөөн хүн амтай өргөн уудам газар нутагтай улс дорхноо хөгжинө,эгч нь одоо 50 настай ийм шударга залуучуудын сайн үйлийг үзэж баяр баясгаланг мэдрэхсэн, шударга ёсыг дэмждэг ард олон минь энэ залуугын эгнээнд олноор нэгдээрэй.

  • эмч (September 30, 2016 5:45:58 pm )

    БАТ-ЯЛАЛТ ҮРГЭЛЖ ЗӨВ ЯРЬЖ ЗӨВ ҮНЭН БҮХНИЙ ТӨЛӨӨ ЯВДАГ. ЭНЭ ШУДАРГА ЗАЛУУГ ДЭМЖИЖ БАЙНА, НИЙГМИЙГ ЦЭВЭРЛЭЖ ЭРҮҮЛ НИЙГМИЙГ БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ ЗАЛУУЧУУДАА БАТ-ЯЛАЛТТАЙ НЭГДЭЭРЭЙ. ДҮҮДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • Anonymous (September 30, 2016 8:40:06 pm )

    Bitgi demi dongos heze im shudraga bolchhow heden ter bumaar ni zasagin erh barisan hvmvs mongo ided bayjij bhad ydarsan ard tvmen chni heden togrogo daatgala nohon tolod 300 hvrehgv tetgewrt garahad yu ni bolohgvi bga yum zow yum hisen il todin huuli gargasan uls torchdig demjij bn dahin dahin ard tvmende im bolomj gargaj bgarai chaddag ni amjuldag chaddgvi ni hotsorson bol hohi gedeg zoe il todin huuli gargasan ard tvmen chni bayrlasan bha demjij bn

  • Anonymous (October 01, 2016 12:21:10 am )

    Hun daramdalj mungu shahagch Zaluu Odoo bas uy hiigeed bna

  • Ochko (October 01, 2016 2:46:48 pm )

    Энэ одоо юу юм бэ тэр үед нь юу хийж байсан юм уих-д гарч чадаагүй болоод хонзогноод дурак чинь

  • Зочин (October 01, 2016 5:09:49 pm )

    Энэ хууль нь дэлхийн аль ч улсад байж л байдаг зөв бодлгоор, зөв санаагаар, зөв цаг үе, оновчтой зөв хугацаанд нь хэрэглэвэл ард олонд ч, бизнес эрхлэгчдэд ч, улс оронд ч ач тусаа өгдөг нийгэм, улс төр, эдийн засгийн бодлого, хууль эрх зүйн бодлогод байдаг л асуудал гэж ойлгож байгаа. Эдийн засгийн ил тодын хууль хэрэгжсэн, цаашид ч хэрэгжих л ёстой цаг үеэ олсон сайн хууль гэдэгтэй жирийн иргэдээс авахуулаад, олон олон жижиг дунд бизнес эрхлэгчид нэгэн дуугаар дэмжиж байгаа даа. Харин та энэ эх орон ч юмуу, эсвэл аугаа их хууль ч юмуу, үнэнхүү их шудрага үзэлтэн ч юмуу яг юуг яах гээд байгааг чинь үнэхээр энгийн хүн ойлгож чадахгуй л байдалтай байна даа. Энэ асуудлаар зүгээр нэг оролдоод байдаггүй л боловуу гэж бодож байна. Хэний захиалгаар, хэний эрх ашгийг яаж хөндөж, яаж тоглолт хийх гээд байгаагаа тодорхой болгонуу. Энэ олон олон жижиг бизнес эрхлэгчид, мөрөөрөө ажил хөдөлмөр эрхлэгчдийг, цаашлаад ард олныг ямар байдал руу эргэн оруулах гээд байгаа юм бэ. Энэ асуудал чинь зөвхөн чиний хувь хүний тоглолт биш, чиний нэр төр биш, чиний хувийн ажил амьдрал биш олон олон хүмүүний аж амьдрал гэдгийг ойлгох хэрэгтэй боловуу гэж бодож байна.

  • zochin (October 01, 2016 10:40:55 pm )

    Ene Mongol ulsad bas shudarga unenii tuluu duugardag zaluu baidii baijee.Ulaan nomond orhoor hun bna.Hairlaj yavaarai Mongolchuudaa.

  • zochin (October 01, 2016 11:10:40 pm )

    ene nuguu songuuliin uer erdenechimeg gishuun asani bichlegeer shantaaj hiigeed mungu neheed bsn nuhur shuudee. nileed hunii mus muutai nuhur sanagdsan

  • Anonymous (October 02, 2016 8:57:45 am )

    Uhsen baas muu luibarchin. Ingeed baibal chinii tuhai sonind bichuulene shuu.

  • Зочин (October 02, 2016 1:33:53 pm )

    Олон улсад төрөөс авч хэрэгжүүлдэг нэг хэлбэр шүүдээ.Энэ нөхөр дэмий юм хийж байх юм.Өөр эрх нь зөрчигдсөн хүн зөндөө байгаа тэдний төлөө ажилаач.

  • зочинЗочин (October 02, 2016 8:16:35 pm )

    Маш зөв маш зөв 100% зөв зөв зөв

  • Зочин (October 02, 2016 11:10:08 pm )

    Хэдэн жил болоод л ийм хууль баталдаг жишиг тогтлоо шүү

  • Zochin (October 03, 2016 12:31:00 pm )

    zuv zuv demjij baina. Avilgachid ene huuliar oorsniihoo avch idsen bondiin mongo busad avilgiig huuli yosnii bolguulj yal shiitgelees multach chadsan shuu dee.

antalya rent a car