antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2016 24 comments

Бат-Үүл ээ, баатрын тэмдгээ зүүж очоод шалгуулчих

нийтлэсэн Admin
1446689642563abb6a130b0

Бат-Үүл бачимдан  бархирав. С.Зоригийг алсан хэрэгт сэжигтэн биш  яллагдагчаар татсанд бухимдав. Түүнийг дагуулан нийслэлийн намын даргын албыг нь авах, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг хийсэн ажлыг нь харлуулах  улс төрийн  “давхар ачих мэх” гээч ирчихсэн гэнэ. Нэг үгээр хэлбэл, өөрийнх нь эсрэг  улс төр, бизнесийн нам дамжсан “Их эвсэл” бий болж гэнэ.

 

Өөрийнх нь хэлж буйгаар бол энэ бүхэнд  хэдхэн жилийн өмнөхан  энгэр дээр нь Улсын баатарын одон зүүж өгч асан Ц.Элбэгдорж  найз нь “элэг барих”-ыг үзүүлж өгч байгаа юм байна. Туслах, зөвлөхөө  турхирч гэнэ. Дохиур яаж хөдөлнө, Үүл хаашаа л бол хаашаа  “нүүх”   нөгөө гарзын  үүд  гэдэг шиг юм   нээгдсэн юм байх. Ийм учраас 1990-ээд оноос нэгдэн нийлж, хамсч хамтарч яваагүй мэт ааш авир үзүүлэх боллоо. Хууль зөрчиж намайг  хилсдүүлэн хэлмэгдүүллээ, хүний эрх гээч юм  хаана байна аа  гэхчлэн Э.Бат-Үүл баахан  халаглажээ.

 

Гэтэл өнөөдрийг хүртэл  Улсын баатар маань хүний эрх, эрх чөлөө, монгол хүний амь нас, үнэ цэнэ,  түүнийг хамгаалахын  төлөө юу хэлж, хийсэн байна вэ. Ардчиллын хараацай, зоригт шонхор, буриадын цөстэй эрчүүдийн үргэлжлэл гээд гоёдом  гуншин зөндөө  бий дээ. Ардчиллын удирдагч С.Зориг улс төрийн аймшигт  аллагын золиос болсон 1998 оноос хойш “агсан” хэмээн 17 жил ярьж, бичиж ирэхэд түүнийг  цогт  тэмцэгч, чин сайн анд нөхрөө гэж боддог, хамтран тэмцэж явсан найз нь юм бол хэргийг илрүүлэхийн төлөө тэмцсэн үү, яаж тэмцэв гэдгийг олон нийт  сайн мэднэ. УИХ-ын гишүүн, Нийслэлийн АН-ын дарга, Хотын захирагч гээд өндөр аолбан тушаалуудыг  сэлгэж нисээд байсан. Нийслэлийн АН-ынх нь байрны арын сүүдэрт С.Зориг андынх нь хөшөө 1998 оны аравдугаар сарын 2-ны хар өдрийг сануулан бөртийж байдаг.

 

Э.Бат-Үүлийн өнөөдөр “Би   улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртлөө”  гэж байна. Өөрөө хэлмэгдүүлэлтийн эсрэг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байсан уу гэвэл үгүй.  Жишээ нь,  МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг  хилсдүүлэн яллаж, хүч хэрэглэн хэлмэгдүүлж байхад  “Гутлаа тосолж, зангиагаа зүүж очоод байцаалт өг” гэж хээв нэг хэлээд зогсч байсныг мэдэх нэгэн нь санаж л байгаа байх. Хүнд хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байхад Улсын баатар хүн тэгж хэлнэ гэдэг “Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт  байж болно” гэдэгт уриалан дуудаж  өдөөн турхирч, өөгшүүлэн дэмжиж  байсан бус уу. АН-ын гишүүд, төрийн албан хаагч цөөнгүй хүн   янз бүрээр хэрэгт шалгагдаж, өвчин хууч нь сэдэрч хөлийнхөө хурууг тайруулахаас эхлээд зарим нь шоронд амиа алдсан. Хүний эрхийнг зөрчиж байна гэж Э.Бат-Үүл лав дуугарч байгаагүй.  Монголын олон мянган хүнийг хэлмэгдүүлсэн  1930-аа оны хар сүүдрийн тухай ч үг хэлж байгаагүй санагдана.  Тэгээд өнөөдөр ийм зүйл ярьж суух ч гэж. Хэлмэгдүүлэлт Монголд  яагаад байгаад байна гэвэл, хэлмэгдүүлэлтийг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй,  тэр байтугай хүлээн зөвшөөрдөггүй   ардчилагч Бат-Үүлчүүд  байгаа  учраас л тэр. Бас Бат-үүлийн яриад байгаа зүйл хэлмэгдүүлэлт мөн үү, биш үү. С.Зоригийг хэн алсан бэ гэдэгт хариулт нь бас өөр байх аа. Тиймээс өөрт нь хаяглаад хэлчихэд  Баатарын одонгоо зүүж очоод байцаалтаа өгчих хэрэгтэй. Улсын баатар гээд  баатарлагаар шалгуулчих .

 

Эх сурвалж: Зууны мэдээ соини

Л.ХЭРЛЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • nomiko (September 28, 2016 11:04:14 am )

    mongold ih yum hiisen hun shuu mongoliin turd heregteil hun yum bgaamdaa mongolchuud yahav gaigui negnee tamiin togoon ulger shig dooshoo changaaj baidag humuus

    • zochin (September 28, 2016 4:52:59 pm )

      Jaahan uym hiih ni hiiseen,Gehdee huuhedteigee niilj hiisneesee hed dahin uh idsen bhoo.Odoo boltol uchnuun hun oroh orongui gudmand l bna shdee.Yagaad zaaval Uuliin huu ger horoolliin barilgajiltad oroltsoh yostoi uym.Heden davhar oron suuts bitgii hel modon jorlon barij uzeegui bj.

      • Anonymous (September 29, 2016 4:16:29 pm )

        Bat-Uuliig Zorigiig alah hun bish gedegt gedegt Bi uuruu Zorigiig alaaguigee medej baigaa shig itgej baina Aandaa har tsagaan n yalgarna da Ugaas uym tiim l zui togtoltoi

    • зочин (September 28, 2016 10:15:09 pm )

      Үнэн үнэн, маш их татварын мөнгийг хулгай хийсэн хүүтэйгээ нийлж, үүнийг их юм хийсэн гэж хэлээд байгаам байна, тэ

  • зочинт (September 28, 2016 11:27:11 am )

    нҮГЛЭЭ ЦАЙРУУЛАХ ГЭЭД ЖААХАН ЮМ ХИЙХ НЬ ХИЙСЭН ГЭХДЭЭ НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГҮЙДЭГ

  • зочинт (September 28, 2016 11:42:46 am )

    ХҮН АЛСАН ХҮНД УЛСЫН БААТАР ӨГДӨГ

  • unen (September 28, 2016 11:43:41 am )

    tsuuhun turuh aguu hundee

    • Шудрага бай (September 28, 2016 12:55:44 pm )

      Чи Бат Үүлийн хүү юу

    • zochin (September 28, 2016 4:53:55 pm )

      kkkkkk.Bitgii ineed hurgeed bai.

  • Burmaa guai (September 28, 2016 12:36:30 pm )

    Batuuliin barhirah yaahav. Huuli bol bugded adilhan l baih yostoi. Yallagdagchaar tatna gedeg chini notstoi asuudal uussenii l temdeg shuu dee. No baigaa l gesen ug. Uur aaviin huu bol udiid sur duuliantai shalgaj baigaa daa. Huuli heregjuulehed hunii baiguulsan gaviyag hargalzah yosgui yum ug ni

  • ззочин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (September 28, 2016 12:39:40 pm )

    Олны үг ортой л гэж дээр үеэсээ ярьж ирсэн ард түмэн чамайг мөнөөсөө мөн л гэж арван долоон жил ярилаа шүү дээ одоо ч авсан бүхнээ буцааж өгөх цаг нь болсон байхаа

  • Шудрага бай (September 28, 2016 12:54:57 pm )

    Нүгэл нь нүдээрээ гарах цаг ирлээ.Хэргээ хүлээж ялаа эдэл. Эсвэл гэмт хэргээ баригдлаа гэж айгаад үхэх гээд байгаа юм бол өөрөө үхээд өг.

  • зочин (September 28, 2016 1:35:46 pm )

    Гарцаагүй хамсаатан нь даа. Хэрэв ардчлалын хараацай, зоригт шонхор гээд магтуулаад л байдаг мөртлөө яг юу хийсэн бэ энэ хүн. Өөрийн эрх мэдлийг хадгалахын тулд Зориг гишүүний аллагын захиалагч байж мэднэ. Хамт явсан сайн нөхрөө золиослогч.

  • Zochin (September 28, 2016 2:23:10 pm )

    Batuul hotiin darga baihdaa albaniihaa mashintai ailiin geriin gadaa biyeree ochij xx saya togrog avilgald avch baisan hun shuu dee.

  • zochin (September 28, 2016 3:41:48 pm )

    jinhene tugjil shuudee muu har nohoi nugel nudeerei garnaa gej unen ugdee

  • AН_н гишүүн (September 28, 2016 3:54:50 pm )

    Батүүл МАН_г цээжээрээ хамгаалдаг улаан хамгаалагч байсан одоо хэрэггүй болжээ эргээд түүхээ хархад тодорхой шүү муу баг өмссөн

  • Иргэн (September 28, 2016 4:15:14 pm )

    Бат-Үүл ээ юунаас нь айгаад элдэв долоон юм яриад гоншигноод байгаам. Чиний хийсэн зүйл гэж юу байсан юм. Гэр хороололын дахин төлөвлөлт нэрээр иргэдийг хууран мэхлэх ажил өрнүүлж хулхидаа биз дээ чи. Монголын түүхэнд чам шиг Улсын баатар байхгүй. Олны нүдний булай. худалч луйварчин.

  • зочинЗочин (September 28, 2016 5:51:22 pm )

    Элбэгдоржийн сүүдэр Цагаанд АН-ын даргын ажил өгч болохгүй шүү АН-хаан Хэрэв болбол ирэх жил Цагаан Ерөнхийлөгчид өрсөлдөнө ,МИ овогт Цагаан 2-н алинч гарсан монголыг сүйрүүлнэ шүү САЙН БОД САЙН ТУНГАА

  • САЙНАА (September 28, 2016 6:15:54 pm )

    Бат-үүл яагаад 17 жил энэ хэргийг нуув? Хэрэг нуун дарагдуулсан хүн ял эдлэх ёстой,одоо шалгуулах болохоор гонгиноод сүнс нь зайлж байх шив,Элбэгдорж юу хийж ямар гавьяатай гэж Бат-үүлд БААТАР цол өгдөг байнаа,6 сар яхийтал шоронд суулгахад хийсэн хэргээ хүлээж л таараа, яаралтай хорь, олны ам ортой шүү.Нүдэнд хүйтэн худлаа төрхтэй хүн дээ.

  • зочин (September 28, 2016 10:13:32 pm )

    Энэ луйварчинг татварын мөнгөө төлөхөөс нь өмнө шоронд хатаах нь ээ, яана аа, олон зуун тэрбум аа, буцааж авах юмсан, АН-ын аав хүү 2 хулгайчаас

  • зочин (September 29, 2016 9:50:05 am )

    ЭНЭ Н ЭНХБАЯР Э БАТ ҮҮЛ НАР ХУУЛЬ ДЭЭДЛҮҮЛ ЯАСЫН ЖИРИЙН МАЛЧИН ХҮНИЙГ БЯРУУ АЛГА БОЛСОН ТОХИОЛДОЛД ГЭРЭЭС НЬ ГАРЫГ НЬ МУШГИАД Л АВААД ГАРДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ ЭД НАР ЯАХААРАА ГЭРТЭЭ ПЭЭДИЙГЭЭД БАЙДАГ ЮМ

  • Anonymous (September 29, 2016 10:03:57 am )

    ардчилал УЛС ТӨРӨӨ ХОЛЬЖ ХУТГААД БАЙЛГҮЙ ОЧИЖ ШАЛГУУЛААЧ ХҮН АМЬНЫ ХЭРЭГ ЯМАР ХАМАА БАЙНА АА

  • AН_н гишүүн (September 29, 2016 12:37:13 pm )

    бат үүл МАН_г хамгаалагч өөдгүй новш

  • Давка (September 29, 2016 3:55:27 pm )

    Өлссөн хүнд улсын баатар цол өгөөд байсан бол мөн ч олон баатар төрнө дөө.Өлсгөлөнгийн баатар нэр хүнд муутай золиг шив дээ.

antalya rent a car