antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2016 3 comments

Хүүхэн биетэй хөвгүүд нь хөл хүнд болчих гээд….

нийтлэсэн Admin

14492510_971324429656157_7070683598319705971_n

Хүүхэн биетэй хөвгүүд нь
Хөл хүнд болчих гээд
Хүүхэлдэй шиг охид нь
Хөөс шиг дэгдэж хийсчих гээд
Хэнхэг нь дэндсэн өвгөд
Хөндий яндан шиг хуйгчих гээд
Хөөрхий хэдэн улс төрчид
Хөзрийн хатандаа дарагдчих гээд
Мөн ч их сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Од нэрэндээ итгэсэн дуучид
Дуулахаасаа өмнө харвачих гээд
Оюутан насны залуучууд
Дугуйны нөхөөс болчих гээд
Овилгогүй хэдэн гэлэнгүүд
Дуган хийдээ шатаачих гээд
Сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Хурдан морины өмнүүр
Машин орж цоллуулчих гээд
Хурал удирдсан дарга нь
Манцуйтай хүүхэд шиг уйлчих гээд
Хууль журмаар хүнийг
Мал шиг хашиж хариулчих гээд
Хураасан жаахан хөрөнгийг нь
Манаачтай нь хамт дээрэмдчих гээд
Сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Өдөржин түгжрээд унтуулчих гээд
Өглөө оройдоо утаж алчих гээд
Өөрийн биеэ face-ээр зарчих гээд
Өрөөлийн үгээр твитрээ дүүргэчих гээд
Хүүхэн нөхөрөөсө хахууль нэхчих гээд
Хүүхэд нь эцэг эхээ шантаачлах гээд
Хэл эрдэмгүй байсан ч номлочих гээд
Хил хязгааргүй тарчих гээд
Ёстой нэг сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Эхнэр нөхөр биесээ танихаа больчих гээд
Элгэн садан нь биесээ харахаа болчих гээд
Эр эм нь ялгагдахаа больчих гээд
Эрлийз хурлийз нь холилдоод уусчих гээд
Эмээлээ мотоциклд тохчих гээд
Эрийн хийморь морины нуруу эзгүйрчих гээд
Ээдээ мөн ч сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Ерөнхийлөгч нь сайн дурын уран сайхан ч болчих гээд
Ерөнхий сайд нь хямралын эсрэг гэж улс орноо самарчих гээд
Ерөөл биш хараал хэлсэн дуу хит болчих гээд
Ертөнцийн гуравт төрийн гурван өндөрлөг багтчих гээд
Улс төрчдийн данс нь хилийн чандруу гарчих гээд
Унасан газар шороо маань урд зүгийнхнээр дүүрчих гээд
Үнэхээр сандаргаж байнадаа энэ цагийн Монголчууд…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (September 28, 2016 11:41:17 am )

    Goy helseen!

  • Anonymous (September 28, 2016 1:05:36 pm )

    yg yg vnen shdee

  • Жирийн ард (September 29, 2016 8:53:26 am )

    Сайхан л бичсэн байна. Яг үнэнийг бичжээ. Харин үүнийг ойлгох хүн төрд байгаа болов уу? Би л итгэхгүй. Албан тушаалаа ашиглан олсон жаахан хөрөнгөө хил давуулах гээд тун ч завгүй байгаа даа хөөрхийс.

antalya rent a car