Засаг засаг дамнан яригдаж байгаа нэг асуудал бол Чалкогийн өрийн асуудал. Тэгвэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ харьцангуй өсөөд байхад бид ашиг орлогоо нэмэгдүүлэх ёстой байтал, Хятадууд өрөө буцааж авч байгаа нэрийдлээр “Эрдэнэс Тавантолгойн”нүүрсний үнийг багаар тогтоож, хямд худалдан авч, цааш нь өндөр үнээр зарж ашиг олж буй энэ явдлыг зогсоохын тулд үлдэгдэл өрийг нь Засгийн газар боломжтой бол төлөөд хаачих хэрэгтэй гэсэн санааг эдийн засагч Л.Наранбаатар хэлж байна. Хэрэв энэ боломжгүй бол үнийн индексдээ өөрчлөлт оруулах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Юуны өмнө “Чалко”-гийн гэрээг олон нийтэд ил болгож үзүүлэх хэрэгтэй байгааг бас хэлж байна. Түүнчлэн богино хугацааны гарц нь гэвэл “ЭТТ” компаниас борлуулж буй нүүрсний үнийг зах зээлтэй нь уялдуулж нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, “ЭТТ” компанийн шинэ удирдлагууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Миний тооцоолж буйгаар хамгийн багадаа уурхайн ам нөхцлөөр 51 ам.доллар байх ёстой. Богино хугацааны шийдэл бол энэ гэжээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар 27 ам.доллараар хятадуудад өгч байгаа нүүрсний үнэдээ төрийн зүгээс бодлогоор өөрчлөлт хийхгүй бол “Эрдэнэс Тавантолгой” дампуурахад хүрээд байгааг хэлж байгаа юм. Эхний ээлжинд оновчтой хурдан шуурхай арга хэмжээ авсныхаа араас дунд хугацаандаа Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголдоо үр ашигтайгаар хийж, хэрэгжүүлэх ёстой. Төмөр замаа нэн даруй барьж, ашиглалтад оруулж, улмаар нүүрсээ Хятадын зүүн эрэгт хүрч Япон, Солонгосын 210 ам.долларын зах зээлд борлуулах боломжтой байгаа гэдгийг ч хэлж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (September 29, 2016 10:34:40 am )
ТӨМӨР ЗАМ ТӨМӨР ЗАМ ТӨМӨР ЗАМ
-
Anonymous (September 29, 2016 12:17:10 pm )
70 dollaraar zarah gereetei baihad ni altankhuyag tsutslaad 20 garui dollar bolgoluu yalaa?
2 Comments