antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2016 22 comments

АТГ-ыг хуурч чаддаг “Ажнай” Д.Бат-Эрдэнээс болж хохирсон хүмүүсийн түүх…

нийтлэсэн Admin

e53e5ce4eb0e13aoriginal

АТГ-аас өнгөрсөн тавдугаар сард төрийн өндөр албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг албан ёсоор зарласантай зэрэгцэн зарим гишүүд шал худлаа мэдээллээр тус газрыг хуурдаг юм байна гэсэн ойлголт нийгэмд хүрсэн гэхэд болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нэг жилийн хугацаанд 18.9 сая төгрөг олсон нь УИХ-ын хамгийн бага орлоготой гишүүний нэгд тооцогдоход хүрсэн юм. Үнэндээ бол өмнийн говийн нүүрсний зах зээлд өнгөрсөн олон жил эрх сүрээ тогтоож ирсэн “Ажнай” гэх тодотголтой Д.Бат-Эрдэнэ гишүүнийг  жилдээ  18-хан сая төгрөгийн орлоготой ажилладаг гэхэд хэн итгэх билээ дээ. Ядаж байхад мань эр Буриадын уран барималч Даши Намдаковын “Чингис хаан” баримлыг Лондоноос  өнгөрөгч оны дундуур өөрөөсөө 3 сая евро /6 тэрбум төгрөг/ гарган худалдан авч, түүнийгээ Монгол Улсад бэлэглэж байна гэж баахан шуугиан дэгдээсэн шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө ийм хэмжээний мөнгө хөрөнгө гаргаж, од шиг загинадаг Д.Бат-Эрдэнэ хэрхэвч 18 саяын орлоготой байж таарахгүй гэдгийг хэлж ярих хүмүүс цөөнгүй.

Ер нь тэгээд түүнийг мэдэх эх сурвалжууд хэлэхдээ Д.Бат-Эрдэнийг луйврын аргаар хөлжсөн нэгэн гэдэг. Тэрдундаа хувьцааны луйвраар мэргэшсэн гэдэг.  Тэрчлэн түүнээс болж хохирсон хүмүүсийн талаар мэдээллийг цувралаар хүргэе.  “Ажнай” Д.Бат-Эрдэнийн луйврын хохирогч  болсон хүмүүсийн дийлэнх нь Өмнөговь аймгийнх аж. Өөрийн өмчөө бусдад алдсан иргэд Д.Бат-Эрдэнэтэй “дайн” зарласан хэдий ч мөнгөө авч чадахгүй яваа талаараа хэвлэлийнхэнд учирладаг.  Тэдний нэг бол Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Ч.Отгончимэг юм. Түүний нөхөр Л.Туваанбаатар 1993 онд “Монгол эд импекс” хувьцаат компанид хувьцаа эзэмшдэг байв. Энэ хугацаанд ногдол ашиг гэж 1400 төгрөг авчээ. Тухайн үед Өмнөговь аймгийн Баяндалай суманд амьдарч байсан Ч.Отгончимэг, Л.Туваанбаатар нар хувьцааныхаа сургийг тэр болгон сонсдоггүй байв. Гэтэл тус аймагт брокер дилерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Далан” компани татан буугджээ. Тиймээс иргэд хувьцаагаа байгаа эсэхийг хэнээс асууж тодруулахаа мэдэхгүй багагүй хугацааг өнгөрүүлсэн аж.

Тус аймагт Үнэт цаасны газрынхан ажиллахаар ирсэн байна. Үүнийг сонссон Ч.Отгончимэг аймгийн төв орж холбогдох хүмүүсээс хувьцааныхаа талаар лавлахад “Танай аймгийн брокер дилерийн “Далан” компанийн нэрийг өөрчлөн “Ажнай инвест” болгосон. Харин эзэн нь Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн бий. Энэ компанид танай нөхрийн нэр дээр 220 ширхэг хувьцаа бүртгэлтэй байна” гэжээ. Ингээд тэд “Бидэнд 220 ширхэг хувьцаа байгаа юм байна” гэж бодон үүнийхээ араас хөөцөлдөв. Юун түрүүнд өнгөрсөн оны есдүгээр сард Үнэт цаасны газарт хандан өргөдөл бичжээ. Харин өргөдлийн хариуд “Ажнай инвест” брокер дилерийн компани татан буугдсан. Ажилтнууд нь ажлаасаа гарсан учир иргэний нэхэмжлэх гарга. Танд 220 ширхэг хувьцаа байсан. Гэхдээ арилжаалсан байна” гэсэн аж. Ч.Отгончимэг өөрийнх нь хувьцааг арилжаалах нь битгий хэл байгаа гэж бодож явжээ. Гэвч түүний өмнөөс хэн нэгэн этгээд хувьцааг нь арилжаалж, олох ёстой ашгийг нь аль хэдийнэ халаасалсан байна.

Ч.Отгончимэг хувьцаагаа хөөцөлдөж байхдаа Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргажээ. Түүний өргөдлийн хариуд “Өргөдөл гаргасантай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан “ҮЦТТТХТ” ХХК-аас хувьцааг худалдан авсан болон дамжуулан худалдсан бүх дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулан шүүж үзэхэд Л.Туваанбаатарын зөвшөөрөлгүй зарагдсан гэх хувьцаа хоёр удаа дамжин арилжаалагдсан байна. Өмнөговь аймгийн иргэдэд Үнэт цаасны зах зээлд зуучлах үүрэг бүхий брокер дилерийн “Ажнай инвест” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байсан хувьцааг хууль бусаар худалдсан тухай өргөдөл, гомдлууд 2007 оноос эхлэн их хэмжээгээр ирэх болсон” хэмээн дурьджээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо эдгээр өргөдөл, гомдлын дагуу шалгахад “Ажнай инвест” нь иргэдийн өмчлөлд байсан хувьцааг өмчлөгчийн зөвшөөрөл, захиалгын гэрээгүйгээр биржийн арилжаагаар бусдад арилжаалсан байна. Энэ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 17.2, 19.2.8, 27.3.2 дахь заалт, Үнэт цаасны хороо /хуучин нэрээр/-ны 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Үнэт цаасны дотоод мэдээлэл, түүнийг эзэмшигчээс үнэт цаасны зах зээл дээр явуулах үйл ажиллагааны тухай журам, 33 дугаар тогтоолоор баталсан Харилцагчийн захиалгыг хүлээн авах, биелүүлэх тухай журмын хэд, хэдэн заалтыг зөрчиж, хувьцаа эзэмшигчдэд хохирол учруулсан байгаа юм. Ийнхүү хууль бусаар хөлжсөн Д.Бат-Эрдэнэ зөвхөн Ч.Отгончимэгийг хохироосон юм биш. Түүнээс өөрийн эзэмшлийн хувьцаа, мөнгөө салгаж авах хүсэл, зорилготой хүн олон бий. Ямартай ч 23 хүн ийм зорилгоор нэгдэж байсныг эргэн сануулахад гэмгүй  байх.

Тэгэхээр учиргүй их тансаглалаараа ил цагаан гайхуулдаг, долларын тэрбумтан Д.Бат-Эрдэнэ үнэн хэрэгтээ цэвэр бизнесийн буянаар биш харин гэмт үйлдлээрээ хөрөнгөжсөн болохыг нь энэ мэт баримтууд гэрчилдэг гэхэд болох байх. Түүнээс болж хохирсон иргэдийн мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Хорь (September 23, 2016 2:53:28 pm )

    Хийдэг газар нь хий л дээ наадхаа арай дэнлүү шшш

  • Зэвзэв (September 23, 2016 3:59:45 pm )

    15 тэрбум тогрог хээль хахуульд огдог юм ба лээ ажнай батэрдэнэ ядарсан ардыг луйвардахдаа сайн доодчуулд халтай дээдчуулд долдигндог хун дээ

  • Имам (September 23, 2016 5:37:12 pm )

    БУСДЫГ ДАРАМТАЛЖ ИХ МУУХАЙ НОХОЙ АРГААР БИЗНЕССИЙГ НЬ БУЛААДАГ. Коксийн анхны уйлдвэрийг барьсан ЭНК ХХК ийг дарамталж авч менге угаагаад арчаагуйгээсээ болоод дампуупуулсан. Ашгаа хятад баниар Тавантолгойтранс ХХК ийнхаа дансаар авдаг. Тэгээд тэр дампуупуулсан уйлдвэрийн сэгийг орон нутгийн жижиг тавантолгрйд шахаад оронд нь нуурс аваад менге угаасан. Ер нь татвар телдеггуй байнга иймэрхуу залилангын аргаар о явдаг нехердее.

  • Зочин (September 23, 2016 5:42:32 pm )

    АН-ын МАН-ын олигархиуд бүгд гадаад школтой гадаад эзэдтэй хүмүүс юм.

  • zochin (September 23, 2016 5:57:47 pm )

    Mash yaraltai toriig zeverleh heregtei boljee

  • зочин (September 23, 2016 10:34:52 pm )

    Ард олны хөрөнгөөр баяжсан цариагүй новш байнадөө?! Яаж идэж уусан нь шингэдэг юм болдоо. Нэг л тэсрэх байхдаа?! Яанаа?!

    • Зочин (October 04, 2016 6:40:45 am )

      Тэсрэх тэсрэхдээ овоо хэдэн үеэрээ тэсрэх бхоо,тэнгэр харж бгаа хө

  • Anonymous (September 23, 2016 11:19:06 pm )

    SGS-g mongolchuud ajluulj baisniig ene hulgaich hujaa nartai niilj deeremdej avsan shde.

  • иргэн (September 24, 2016 10:32:26 am )

    Нэг л өдөр нүгэл нь нүдээрээ гарна даа арчаагүй луйвөрчин юм даа

  • зочин (September 24, 2016 11:00:02 am )

    Сүүлий үед их туйлаад байгаа баячууд маань голдуу ббаян хятдуудын гар хөл байх юм манай улс ч хэцүүдэж байх шиг байндоо.

  • хүн хүн (September 24, 2016 2:23:22 pm )

    Монгол төр хулгайч луйварчин нарын төр болсоор 20 гаруу жил болсон шүү дээ Үүнийг устгий гэвэл би их үндсийг нь таслах хэргэтэй,Их үндэс нь Нам төвтэй улс төрийн тогтолцоо юм ,Намын эрх мэдлийг их мөнгөтэй хулгайч нар санхүүжүүлэх нэрээр мөнгөөр худалдан авч Намын нэрээр их хуралд сонгогдон төрийн толгойд гарч төрийн нуруунд зайдлаж дураараа дургаж хулгай луйвараа төрийн нэрээр цэцэглүүлэн хөнжүүлэж байна

  • аз (September 24, 2016 4:57:01 pm )

    ӨМНӨГОВИЙНХОН БҮГД МЭДНЭ ДЭЭ, УЛИРАЛД 1-2 УДАА НУТАГТАА ОЧИЖ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БАДРАА, ИТХ-ЫН ДАРГА БАТЧУЛУУН НАРТ УХАМСРЫН ШАНАА ӨГӨӨД МИНИЙ БИЗНЕСИЙН ӨМНҮҮР ХЭНЧ ХӨЛ ТАВИХГҮЙ ШҮҮ ГЭЖ РЕКЕТЛЭЭД БУЦДАГ НӨХӨР ДӨӨ, ГЭТЭЛ МАЛЧИД НЬ УУХ УСГҮЙ ЯДАРЧ Л БАЙГАА, ТИЙМ Л ЭХ ОРОНЧ ЮМ БОЛ СУМ БОЛГОНД 1 ГҮНИЙ ХУДАГ ГАРГАЖ НУТГИЙН ЗОН ОЛОНДОО БУЯН ҮЙЛДЭХ НЬ ЯАВ ДАА.

  • zocnin (September 24, 2016 8:54:21 pm )

    Ene hun cnini barilgin kompanitai hun snuudee ih l orlogo asnig olj bgada

  • Зочин (September 25, 2016 6:15:08 pm )

    Ардчилсан нам нэг иймэрхүүл хулгайчуудыг түшиж тэднээр тэтгүүлж байдаг юм.Ийм хулгайчуудыг байх ёстой газарт нь байрлуулах хэрэгтэй

  • зочин (September 26, 2016 8:53:18 am )

    АН хулгайч нарыг цэвэрлэх цаг нэгэнт болжээ.

  • Anonymous (September 26, 2016 9:53:30 am )

    хийдэг газар нь угаас энэ хүнийг хийхгүй шүү дээ. Тэнэг юм уу. Харин яагаач үгүй чамайг хийчихнэ. Хууль нь байсанч үйлчллэхгүй байгаа энэ улсад яах ёстой вэ? Адилхан байвал яасан юм? Ер нь хулгайчуудыг яах вэ? Хуульгүй юм чинь аан?

  • зочин (September 26, 2016 12:42:14 pm )

    ТТ манайх, үгүй манайх

  • 18 сая доллар байлгүй дээ (September 27, 2016 8:55:10 am )

    Төгрөгөөр бичвэл тэр нүдэнд нь багтахгүй байсан биз.

  • zochin (September 27, 2016 9:38:58 am )

    55-55 gesen dugaartai Rinj Roveroor mashinii araas morgochihood utasnii dugaaraa ogood yavsan. Utsaa ch avahgui, hohirol ch baragduulaagui hogiin gar bna lee. Luivarchin bhaa

    • moeo (October 04, 2016 6:09:14 am )

      mongoliin boxing dampurulsan luibarchin shu mash haramch nuhur bga ymda

  • Anonymous (September 29, 2016 12:57:18 pm )

    shuud shorond hiigeech.bidnii mongolchuud yamar tebcheertei bn

  • Anonymous (October 03, 2016 2:22:49 pm )

    maj uh um buu dee

antalya rent a car