antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2016 1 comment

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

нийтлэсэн Admin

147460794557e4bb490c495

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр газар тариалангийн бүс нутгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд хур тунадас, хугацааны эцсээр нойтон цас орж, цасан шуурга шууран агаарын температур өмнөх хоногуудаас 8-13 хэмээр буурч, шөнөдөө хөрсөн дээр -0 ..-5 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна.

Цаг агаарын цочир хүйтрэлтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв,орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд ард иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэг, чиглэлийг өгөн ажиллаж байна.

Ургац хураалтын ажилд оролцож буй нийт иргэд, малчид, хадланч, тариаланчиддаа анхааруулахад цочир хүйтрэл, нойтон цас орох үеэр өөрсдийн аюулгүй байдал, бэлэн байдлаа хангах, үр тариа, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах, цасанд дарагдахаас урьдчилан сэргийлэх, авто замд халтиргаа үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Мөн хөдөө орон нутагт цаг агаарын цочир хүйтрэлийн үеэр малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (September 23, 2016 7:56:49 pm )

    тэнгэрийнг муу ч арилна жамаараа л хүйтний ам наашилж байна харин улс төрчдийн муу арилахгүй дэгээ дээ энэ л зовоож байна

antalya rent a car