antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2016 7 comments

Шинэ удирдлагуудын санаалчилсан “Сонгинохайрхан хөгжлийн форум” дүүргийн хөгжлийн гарцыг тодорхойлно

нийтлэсэн Admin

14408124_1226463574042395_528140628_o

Сонгинохайрханчууд хөгжлийн гарцаа тодорхойлох нэгэн томоохон арга хэмжээг төрийн ордноо өнөөдөр зохион байгуулж байна. “Сонгинохайрхан Хөгжлийн Форум” нэртэй энэхүү арга хэмжээг тус дүүргийн шинэ удирдлагууд санаачилсан бөгөөд УИХ-ын гишүүдээс гадна эдийн засгийн чиглэлийн томоохон эрдэмтэд, дүүргийн удирдлагууд, төрийн албан хаагчид оролцож байгаа юм.

Сонгинохайрхан дүүрэг нь Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувь амьдарч буй нийслэлийн хамгийн том дүүрэг хэдий ч байгуулагдсанаас хойш өдийг хүртэл 20 гаруй жил нийслэлээс санхүүгийн дэмжлэг авсаар ирсэн төвийн ганц дүүрэг юм. Сонгинохайрхан дүүрэг нь 120,6 мянган га газар нутагтай, 82,9 мянган өрх, 307,2 мянган хүн ам, засаг захиргааны 32 хороотой. Дүүргийн газар нутгийн 77,0 хувийг хөдө аж ахуйн эдэлбэр газар, 19,4 хувийг ойн сав газар, 3,6 хувийг зам, шугам сүлжээ бүхий барилгажсан газар тус тус эзэлдэг. Нийт өрхийн 27,1 хувь нь нийтийн орон сууцанд, 72,9 хувь нь хувийн байшин, монгол гэрт амьдарч байна.

Форумыг санаачлагчдын үзэж буйгаар Сонгинохайрхан дүүрэг хөгжихгүй байгаа нь өнөөгийн хэрэгжиж буй Төсвийн тухай хуулийн гажуудлаас үүдэж буй аж. Тодруулбал, Төсвийн тухай хуульд зааснаар томоохон татварууд улс нийслэлийн төсөвт, найман нэрийн дэлгүүр, лангууны цөөхөн хэдэн төгрөг орон нуттийн төсөвт төвлөрдөг байхаар тусгасан нь дүүргийн хөгжлийг хойш татаж байна гэж үзэж байгаа аж.

Нөгөөтэйгүүр хүн амын тоо, газар нутагт тохируулсан хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхгүй бол Сонгинохайрхан дүүрэгт амьдарч буй иргэд хохирсоор байна гэсэн юм. Тиймээс тэд энэхүү арга хэмжээг зохион байгуулж улс төрчид, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсч зөв гарцыг олохыг зорьж байгаа ажээ. Хамгийн том хүлээлт бол Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж байгаа асуудлыг нийт Монгол улс даяараа ойлгоно. Үүнийг хэрхэн давж гарах вэ? Нийслэлчүүдээрээ хамтраад Сонгинохайрхан дүүрэгт тулгараад байгаа асуудлыг яаж гарах вэ? гээд цаашид тулгамдсан хүнд бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх юм. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хамтын ажмллагааг өргөжүүлнэ. Ингэснээр үр дүн сайнгарна. Дүүрэг дээр хийгдэх том жижиг төслүүдийг хөдөлгөх олон мянган ажлын байр бий болгох төсөл санаачлагууд гарч ирнэ. Энэ бүгдийн суурийг тавьж санаа бодлоо нэгтгэж зорилгоо нийтдээ танилцуулж байгаа нь цаашдын хөгжлийн замыг тодорхойлох болно.

4541111

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • 09. САРЫН 01 (September 23, 2016 3:51:16 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • зочин (September 23, 2016 7:55:16 pm )

    хамгийн хүн амтай дүүрэг яахаараа цөөхөн төгрөг ордог юм татвараа ав өмнөх хийсэн ажлыг нурааж суухаар засаад сэлбээд үргэлжлүүлээд яваач бас л нэг шалтаг сэтгэдэгггүй хүнд шалтаг олддог сэтгэдэг хүнд гарц олддог гэж би сайн хийх байсан мөнгөгүй болоод болсонгүй гэж шалтаг оочоод сууж байваа чи чадна гэж өчнөөн мөнгө цаас үрж гарчихаад ард түмэнд юм хялаалгахгүй залгичихваа даа аан

    • Erka (September 23, 2016 11:30:52 pm )

      Hugjuulj chadahuu Ulaanchuluutaasaa Ulaanbaatart neg pchij uzeh yumsan gej muruudsun hun sureg hujaa 2-soo salsan tsagt l hugjinu duu

  • Anonymous (September 24, 2016 11:27:50 am )

    Яг хөгжүүлж харагдаач. Шинээр Дарга болохоороо ХУДЛАА ингэж хэсэг Шоуддаг юм. Мөнгөний томилгооны Гарууд хөгжүүлж ЯГ ХАРАГДААЧ.

  • жаргал (September 24, 2016 3:50:49 pm )

    СХД-ийн гэр хороололын дахин төлөвлөлтөнд орсон газрын асуудалыг анхааралдаа авч эхлүүлэхэд нэн тэргүүнд ажиллахыг хүсэж байна

  • аз (September 24, 2016 5:05:16 pm )

    АН-ЫН ЛАЛРУУДЫГ ДҮҮРГЭЭСЭЭ НЭГМӨР АРЧ, БҮХ ШАТАНД ЧИНЬ ЧИНБОЛДЫН ЛАЛАРУУД БАЙГАА ЯЛАНГУЯА ХУУЛИЙН ХЭЛТЭС,ТЭР ЦАГТ ЖААХАН 5%ХӨГЖИЛ ХАРАГДАЖ МАГАДГҮЙ, ЕР НЬ НААД ДҮҮРГИЙН ЧИНЬ ИРЭЭДҮЙ ИХ Л БҮРХЭГ ДЭЭ.

  • Tdr (September 25, 2016 11:21:44 am )

    Yag shdee

antalya rent a car