antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2016 25 comments

Монголын хөрөнгийн биржийн хөрөнгөөр хоолонд орж, фитнесст явдаг байсан гэх Х.Алтай дахин захирал болжээ

нийтлэсэн Admin

 

d489ff724763088eoriginal

Элчин сайд асан Л.Хангайн хүү Х.Алтай Монголын хөрөнгийн  биржийн захирлаар дахин томилогджээ. Уг нь тэрбээр өмнө нь энэ албыг хашиж байхдаа сайн нэртэй байгаагүй л дээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ны 2011, 2012, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийхэд нэлээд зөрчил илэрсэн байдаг. Нэг ёсондоо Х.Алтайг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад гэсэн үг.

Тодотгоход,  шалгалтаар төрийн өмчийн гэх статустай уг компанийн удирдлагууд эрх хэмжээгээ хэтрүүлэн ажилласныг тогтоож, 112.6 сая төгрөгийн акт тогтоосон байдаг юм. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Г.Янжинсүрэн хэлэхдээ “ -Гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлж, зориулалтын бусаар зарцуулсан зардлууд нэлээд байна. Хөрөнгийн бирж дээр гарч буй зөрчлүүдээс дурдвал, шагнал урамшуулал олгох, нэмэлт зардал буюу унаа, гар утасны зардал хэтрүүлэн хэрэглэсэн, хувийн зардлаа албан байгууллагаас төлүүлсэн зэрэг байна. Шагнал урамшуулалыг дотоод журмаар зохицуулдаг байсан. Ингэхдээ ажлын үр дүнгээс үл хамааран тус компанид 3 сар ажилласан бол цалингийн 50 хувь, 6 сар ажилласан бол 100 хувь, харин удирдах албан тушаалтнууд хоёр сарын цалин болон түүнээс дээш хэмжээнд урамшуулдаг байсан зөрчил илэрсэн. Нийт тэтгэмж, урамшуулал шагналд зориулалтын бусаар зарцуулсан хэмээн үзэж 62,7 сая төгрөгийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлэхээр болсон.” гэж байсан юм.

 За мөн албаны хэрэгцээнд гүйцэтгэх захирал машин унах эрхтэй байтал орлогч гурван захирал мөн албаны машин хэрэглэсэн. Ингэхдээ 16,8 литрээс илүүгүй шатахууны зарцуулалттай автомашин хэрэглэх ёстой гэсэн тогтоолыг зөрчин 22 литр шатахуун зарцуулдаг жийп машин унадаг байсан. Мөн гар утасны төлбөрийн хувьд гүйцэтгэх захирал сард 200 мянган төгрөг, орлогч захирал 70 мянга, хуулийн зөвлөх 50 мянга, гэх мэт ярианы эрхтэй байхыг ТУЗ-аас баталсан байна. Гэтэл үүнийгээ хэтрүүлэн хэрэглэсэн явдал их байна. Түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ний ТУЗ-ын шийдвэрээр гүйцэтгэх захирлын нэр дээр сард 20 мянган ам.долларын эрхтэй, гүйлгээ гарсан тухай бүрд дүүргэлт хийж байх гадаад албан томилолтод ашиглах олон улсын хэрэглээний карт байдаг. Үүнийг зориулалтын бусаар хоолонд орох гэх мэтдээ ашигласан үндэслэлээр 17 сая төгрөгийг Х.Алтайгаар нөхөн төлүүлэх нь зүйтэй хэмээн акт тогтоосон гэж байсан юм.

За мөн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Алтай болон орлогч хоёр захирал бялдаржуулах клубт хичээллэх гурван сая төгрөгийг компаниас гаргуулсан зөрчил илэрсэн байдаг.

Тэгэхээр хөрөнгийн биржийн хөрөнгөөр хоолонд орж, фитнесст явдаг Х.Алтай эргээд хүрээд иржээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Зочин (September 20, 2016 11:41:58 am )

    Энэ залууд өөр ажил олддоггүй юм уу.

  • ЗОЧИН (September 20, 2016 12:22:51 pm )

    ОЛОН ЮМ ДОНГОСОЛГҮЙ ТЭМЦ ТЭМЦ

  • Зочин (September 20, 2016 12:29:56 pm )

    Анхан шатанд ажиллаж байгаа мань мэтийн төрийн албан хаагчид албаны ажлын яриаг өөсрсдийн цалингийн хэдээрээ л амжуулдаг шүү дээ.

  • зочин (September 20, 2016 2:00:00 pm )

    Арай өөрөөр хэлүүлчихэж болсонгүй юү

  • DK (September 20, 2016 2:15:45 pm )

    Азтай л залуу юм даа

  • zochin (September 20, 2016 3:03:50 pm )

    Bayan yum bj yun archaagui zaluu ve hoolniihoo mungiig ch tulj chadaggui ulsaar daalgaad l

  • zochin (September 20, 2016 3:22:42 pm )

    Mongold darga, said ,gishyyn,,,,aav eej ni hyyhdyydee alban tushaal ashiglaj ajild chihdeg ni todorhoi ,,,byh gazart tiim baigaag medseer baij shalgadag huuliinhan ch chadal dutaj baigaa biz,,,,bygdeeree ginjin holbootoi bie biendee tusalj yavdag bolohoor,,,
    Mongold huuli shudarga uilchildeg bolson zagt l ene zavaan um duusna, ternees naash 100 jilch ene baidlaaraa yavah biz,,,,neg odor Mongol uls gadnii gart orchihgui bol,,,

  • zochin (September 20, 2016 4:30:05 pm )

    Албан тушаалд очно гэдэг амар болжээ, чаддаг чаддаггүй хамаагүй, айлын эрх мангар бацаанууд л том том байгууллага удирдаж улсын мөнгөөр тоглож байна. Бүх шатанд л ийм болчихлоо, бид ч их тэвчээртэй ард түмэн юмдаа, хэзээ нэг эх орноо гэсэн төртэй болдог юм бол, хэн гэдэг ухаант удирдагч гарч ирээд зөв замд нь оруулах бол гэж харж суусаар л.. хулгайчид идсээр л …

  • g (September 20, 2016 5:02:50 pm )

    hohi ni MAn-g songoson humuus odoo bur gulug bolnoo ard tumneree

    • Барилгачин (September 21, 2016 9:51:40 am )

      МАН-г сонгосон ард түмэн одоо л жинхэнэ өлсөх ядрахаа мэдэж ав хохь чинь

  • irgen (September 20, 2016 8:37:35 pm )

    ene lalar zailaa. yu xiinee

  • ЗОЧИН (September 20, 2016 9:08:37 pm )

    СОЛЬ

  • ааа (September 20, 2016 9:10:14 pm )

    Байгууллагын зардлаар ажил төрлийн хоол идэх болон фитнест явах бол байж болох зүйл, ер нь байдаг. Тэр бол асуудал биш. Харин, энэ залуугийн ажлын гүйцэтгэлийн чадвар бол асуудалтай шүү!!! Эзэмшсэн боловсрол, мөн хэл зэрэг бол зүгээр хэрэгсэл шүү дээ. Туршлага бол мөн чухал. Харин, ажил гүйцэтгэлийн чадвар, ажлын үр дүн гол нь ба энэ тал дээр Х.Алтай бол тийм ч зөв сонголт биш юм аа.

  • ЗОЧИН (September 21, 2016 1:27:05 am )

    Энэ төрийн мөн чанар үгүй болжээ. Хашаа юм бэ? өв залгамжлагчтай төр болсон юм уу? Тэгвэл удахгүй Элбэгдоржийн хүү АН ялбал батлан хасгаалахын сайд болох юм уу хашаа юм бэ?

  • Арангаажав Булган аймаг (September 21, 2016 6:22:51 am )

    АА,цайнд орох ,фитнест явах залуу хүмүүст байх ш дээ ,муу дүүргийн газрын албаны дарга л яаж галзуурдаг билээ дээ ,хажууд нь бүхэл бүтэн МОНГОЛ улсын “ХӨРӨНГИЙН биржийн гүйцэтгэх захирал хүнд ийм эрх мэдэл байлгүй дээ ,Харин ч танагтай ухамсартай залуу байна .Та нар зүгээр дүүргийхний хүнд суртлыг мэдэхгүй байж өөр, мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнээр битгий оролдооч монголчуудаа ,залуу байж үзээгүй биш зүгээр л битгий атаарх муухайш дээ

    • Барилгачин (September 21, 2016 9:54:52 am )

      Битгий алцагнаад бай!!!! Чамд бол мөрөөдөл, талхны тал ч олдохгүй чамд. Өөрөө юм авч чадаагүй дурак байх л даа чи

  • Арангаажав Булган аймаг (September 21, 2016 6:22:51 am )

    АА,цайнд орох ,фитнест явах залуу хүмүүст байх ш дээ ,муу дүүргийн газрын албаны дарга л яаж галзуурдаг билээ дээ ,хажууд нь бүхэл бүтэн МОНГОЛ улсын “ХӨРӨНГИЙН биржийн гүйцэтгэх захирал хүнд ийм эрх мэдэл байлгүй дээ ,Харин ч танагтай ухамсартай залуу байна .Та нар зүгээр дүүргийхний хүнд суртлыг мэдэхгүй байж өөр, мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнээр битгий оролдооч монголчуудаа ,залуу байж үзээгүй биш зүгээр л битгий атаарх муухайш дээ

  • Anonymous (September 21, 2016 8:57:30 am )

    Huurhii yanaa ene, argaguiee uuruu chaawas yamarch mungugui yaduu yum bgaan, fitness iin munguchgui

  • зочин (September 21, 2016 9:07:13 am )

    Юм болгон дээр идэж ууж нэрээ сэвтээгээд л

  • Anonymous (September 21, 2016 10:00:26 am )

    икс алтай гэнэ үү кк лалар эр байна

  • ЗочинЗочин (September 21, 2016 4:28:27 pm )

    Аав нь ОХУ-д элчин сайд байсан Хангай. Тиймээс МАН-д нөлөө үзүүлжээ гэж болно. Улс, байгууллагын мөнгөөр тоглож болохгүй, дараа хэрэгт ордог юм гэж хэлж өг дөө.

  • Ахын сургаал (September 21, 2016 9:17:47 pm )

    НМХГ-ын дүгнэлтээс цочирохгүй бол 4 жилийн дараа АТГ-ын шоронд хатах болно. эрт залуугаараа явна шүү дээ.Амь биеээ бодож байгаа бол албан тушаалаа өгсөн нь дээрээ хө

  • мортин монголчууд (September 22, 2016 7:31:25 am )

    залуу хүн байж 4 жил өөрийгөө биш улс орноо бодоод ажиллаад үз л дээ нэг удаа өөрийгөө золиослоход залуу хүнд боломж их олдоно доо

  • ZOCHIN (September 22, 2016 9:36:44 pm )

    BI NEG UM HELMEER SANAGDAAD BUR BOLOHGUI BAISAN CHINI ASHGUI ENE SEDEV HUNDUGDLUU. BI KHAMGIIN UNETEI BARILGIIN MATERIAL BOLOH CHULUUGAAR UNGULSUN BARILGIIG CHULUUN DEEREES NI DAVHARLAJ HYMDHAN EMULISEER BUDDAG ZASVARIIG MONGOLD L HARLAA. BUUR ULSIIN MUNGIIG IDEH GEJ INGEJ YADAJ BAIHDAA YAHAV DEE. ODOO JIL BOLGON SHAHUU ENE UNGUU UURCHILJ BUDSAN BOLJ MUNGU IDDEG GEH UU DEE. ULS INGEJ L MUNGUU HEMNEED BAIGAA UM DAA.

  • çî÷èí (October 03, 2016 3:39:28 pm )

    ichdeggui um baih daa zaluu hun baij, bugdiig unegui avah ystoi um shig, etsgiin buyand gaigui l ussun baimaar um daa
    Uur gazar ochood ajillaj chadahgui Hurungiin birj gej dampuursan gazar ruu zutgeed baih um

antalya rent a car