antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2016 Comments are off

Дундаж төрийн өмчит компани бүрийн хувьчлалаас 20-30 тэрбум олох боломж байгаа гэв

нийтлэсэн Admin

1cf608ckvtaed79ikcdi3fvhr

Төсвийн төлөвлөсөн орлого бүрдэхгүй байгаагийн нэлээд хэсэг нь хувьчлалаас орж ирнэ гэж тооцсон мөнгө байсан гэдгийг ярьцгааж байгаа. Тэрчлэн хувьчлалын шинэ давалгааг эхлүүлэх үү гэдэг асуулт хариулт нэхэж байгаа. Тэгвэл хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалай уг асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Орлогоо нэмэгдүүлэх тухайд бол бид дотоодын нөөц бололцоонуудаа дайчлах хэрэгтэй. Тухайлбал, хувьчлалын арга зам байна. Ийм үед засгийн газар зоригтой хувьчлалыг эхлүүлэхэд буруудахгүй. Одоо 130 төрийн өмчит компани манай улсад бий. Бүгдээрээ алдагдалтай. Ямар компани гэхээрээ ийм байдаг юм. Улс ийм алдагдалтай ажилладаг компаниудаар яах юм. Үүний оронд төр тогтвортой татварын бодлого явуулж, хувийн хэвшилд боломж олгох аргачлалыг чухалчлах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудаа төсөвт ачаалал өгүүлж байхаар нь зарах хэрэгтэй. Харин энд гадны хөрөнгө оруулагчдыг дайчлах аргачлалыг хэрэглэж болно… Дундаж төрийн өмчит компани бүрийн хувьчлалаас 20-30 тэрбум олох боломж байгаа. Монголд 10 их наядын төгрөгийн төрийн өмч байна. Янз бүрийн ашиггүй ийм зүйлүүдээ хувьчлахад эдийн засгийн хувьд маш их эерэг нөлөө дагуулна. Айлаар ярих юм бол гэрт байгаа хэрэгтэй, хэрэггүй юмуудаа ангилж, хэрэгцээнд шаардлагагүй зүйлсээ зараад явах гарц байна.” хэмээн хэлж байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car