antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2016 13 comments

27 настай тэрбумтны компанийн хур хөрөнгө үү  гэдгийг ялгаад гаргаад ирэх хэрэгтэй!

нийтлэсэн Admin

91c17d4cae9fa3a27bb21c25d35e7e8b

Улсын өрийн бүтцийг ялгаж салган зарлах хэрэгтэй байгааг судлаач Д.Ганхуяг хэлж байна. Түүний үзэж байгаагаар  яг цэвэр Засгийн газрын гадаад өр хэд юм, баталгаа нь хэд юм, дотоод өр хэд юм. Ингэснээр дэлхий дахинд санаатай санаандгүй алин бүү мэд шалтгаанаар зарлаад байгаачлан “Монголын гадаад өр ДНБ-тэйгээ тэнцсэн үү?” эсвэл нийт өр ДНБ-тэйгээ тэнцсэн үү? гэдэг нь тодорхой болно. Хэрэв Засгийн газрын гадаад өр ДНБ-ын 50 хувьтай тэнцэж байгаа бол манай эдийн засгийн байдал харьцангуй зөв танигдах нь дамжиггүй гэж байна.

За мөн Засгийн газрын баталгаагаар асар их зээл авсан тэр компаниудыг зарлах ёстой. Тэдний өрийг Монголын Засгийн газар иргэдийн татварын мөнгөөр төлөх ёсгүй, харин зээл авснаараа тухайн компаниуд төлж барагдуулах ёстой. Харин компаниуд дампуурвал баталгаа гаргасан үеийн Засгийн тэргүүнүүд хар толгойгоороо хариуцах ёстой. Буян Жагааг “Марубени”-ийн зээлээр яаж ноцож байсан, яг түүн шиг гэсэн үг. Дотоод өр нийт өрийн тэн хагасыг эзлэж байгаа. Тиймээс Засгийн газрын баталгаа болон дотоод өрийн хооронд ямар уялдаа холбоо байгааг илрүүлэх ёстой. Хамгийн сүүлийн жишээ нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан 500 сая ам.долларын зээлийн баталгааг Ч.Сайханбилэгийн Засгийн газар гаргасан эсэх, тэр зээл нь ХХБ-ны бондоор хэлбэржсэн үү? Эсвэл “27 настай тэрбумтны компанийн хур хөрөнгө” үү ? гэдгийг ялгаад гаргаад ирэхэд асар их мөнгөний манхинаци ил болно. Ингэвэл МАНАН гэгч гарт баригдаад нүдэнд үзэгдээд эхлэхгүй хаачих вэ? Үүний дараа л нэмж зээл авах тухай асуудал ярьж болно, хэрэв үүнийг ялгаж салгаж зарлахгүй бол улс орныг өндөр хүүтэй өрийн дарамтанд оруулсны хариуцлагыг Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд хариуцах болно. АН-ынхан үүнд нь баярлаад байх ч хэрэггүй, учир нь үүний дараа хоёр нам хоёул үнс нурам болно. Гэхдээ харамсалтай нь тэр үймээн бужигнаан дунд МАНАН амьд үлдэх магадлалтай юм хэмээн анхааруулж байгаа юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (September 20, 2016 10:07:59 am )

    Зээл,Ор гэдгээ ялгаж огохийг олон тумэн хусэж бна аа.Судлаачийн хэлснээр Ор ,Зээлээ ялгаж гадна дотно зов ойлголт огох нь чухал бна.

  • зочин (September 20, 2016 11:08:35 am )

    Дээрх аналыг дэмжиж байна офшор данстангууд гэнэт баяжигсдыг шалгаж өгөхийг ард түмэн хүсэж байнаа дэмжиж байгаа нь бичээд байвал төр ард түмний дунд санал асууж шалгаж магадгүй

  • Бичээч (September 20, 2016 12:01:02 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.

    • монгол улсын иргэн (September 21, 2016 7:47:07 am )

      Чи чинь харин хөөрхөн солиутэй нөхөр үү ? үгүй юу? АН-аар амьдарчихсан АН-аас хараатаар цохиж яваа нөхөр шив дээ. Сэр сэр эрүүл нүдээр хар…….

  • зочинзочин (September 20, 2016 1:47:12 pm )

    одоо төрийн том эргэлт хийх цаг нь болсон

    • новш (September 20, 2016 7:32:33 pm )

      yag zow

  • nergui (September 20, 2016 2:49:02 pm )

    uls turiin namuudiig taraaj uneheer uls oron ard tumnee gesen humuus negdej shine nam baiguulah tsag ni boljee tegj chadahgui bol erunhiilugchiin zasaglaltai boloh heregtei gehdee ard tumnii gurawnii hoeroor congogdoj mun itgel huleehgui bol ug zarchimaar ogtsruuldag boloh heregtei

  • zochin (September 20, 2016 3:25:40 pm )

    Tord baigaa darganzaruud zeel avch huvaaj avchihaad daraa ni uls ortei baina gedeg ni todorhoi shdee,,,Ard tymend yamarch hamaa baihgui oorsdoo zeelsen oroo toloh heregtei shdee,,,,Bayan geed gaihuulaad baidag kompaniud l zeel avdag bizdee

  • Anonymous (September 20, 2016 6:42:28 pm )

    Бид нар хэдхэн намд байгаа хүний гал тогооны зардлыг улсынхаа баялгаар, өөрсдийн ирээдүйн амьдралаар төлж байгаа гэдгийг байнга ухамсарлах нь чухал байна

  • sanaa (September 20, 2016 9:30:21 pm )

    yaridgaas Nyamdorjiig,bichdegees Ganxuyagiig xairlaj,xamgaaltsgaagtun!

  • монголд (September 20, 2016 11:53:33 pm )

    Монголд МАНАН биш Путин хэрэгтэй боллоо Яаралтай ҮНДСЭН ХУУЛИА зөвөөр өөрчилөх хэрэгтэй МАНАН-ын Утсан хүүхэлднйгээр Засгийн газарыг толгойлуулж болохгүй

  • zochin (September 21, 2016 8:22:54 am )

    Zeeliig khen tavisan ter etgeed l baragduulah yostoi.Huviin tom kompaniudin uriig oruulj tootsood Mongoliin neg irgen tiim ikh urtei geed surtalchilaad ard tumniig buhimduulaad bgaa ni tuiliin buruu ba.Ard irgediin tatvarin munguur tulugduh ur ni l ulsin gadaad ur.Ter tom kompaniudin ikh ur bol buuh ezentei. butsah murtei hariutsah kompanuud ni ba.Ur zeelee yalgaj oilgoh ni bas chuhal ba.Zeeliin hugatsaa hetreed baragduulj chadahgui bolson tohioldold l ur uusne.Odoo manai ulsad hugatsaa hetersen zeel hedii ba. hugatsaa ni tulsan zeel hedii ba. ene sudalgaagaa gargaj herhen baragduulah talaaraa dorvitoi arga hemjee avch ehlehiin orond GADAAD DOTOOD ULSIN BOLON HUVIIN KOMPANII BUKH UR ZEELEE NEMEED ULSIINHAA HKUN AMD huvaaj neg ikh too gargachihaad ARD IRGEDEE URUUR AILGAJ suugaa ni denduu haramsmaar ba MAN-in ZGazar

  • үзэн ядалт туйлдаа хүрлээ (September 21, 2016 6:42:13 pm )

    МАНАН бие биенээ буруутгаж байгаа дүр зураг харагдаж байгаа хэдий ч яг яс юман дээрээ хоёулаа үгсэн хуйвалдаж Монгол улсыг мөхөөж байгаа адгийн хүн чанараа уландаа гишгэсэн үр удмаараа зовлон , харуусал, эмгэнэлийг бүрэн амсаж зовж тарчилж үхэж байвал таарсан новшнууд шүү дээ! Луйварчдыг өглөө босонгуутаа өдрийн турш харааж зүхэж, амьдын тамд унагах хэрэгтэй! ард түмэн минь!

antalya rent a car