Т.САЙХАН
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) чөлөөт бөхийн 2016 оны сүүлчийн чансаагаа зарлалаа. Олимпийн бус жин болох эрэгтэйчүүдийн 61 кг, 70 кг-ын жингийнхний чансааг оны сүүлчээр Унгарт болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагаар шинэчлэх юм. Дэлхийн чансаанд Монголын эрэгтэй тамирчдаас Г.Мандахнаран хамгийн дээгүүр буюу тавд, эмэгтэйчүүдээс П.Орхон долоод нэрлэгджээ. Монголын бөхчүүд хэрхэн бичигдсэнийг сонирхуулъя.
Эрэгтэй:
- 57 кг Э.Бэхбаяр 12-т
- 61 кг Т.Түвшинтулга 8-д
- 65 кг Г.Мандахнаран 5-д
- 70 кг Б.Батзориг 13-т
- 74 кг П.Өнөрбат 12-т
- 86 кг О.Үйтүмэн 16-д
- 97 кг Д.Хүдэрбулга 18-д
- 125 кг Ж.Чулуунбат 16-д
Эмэгтэй:
- 55 кг Д.Отгонцэцэг 13-т
- 58 кг П.Орхон 7-д
- 58 кг Б.Шоовдор 20-д
- 60 кг С.Цэрэнчимэд 9-д
- 63 кг С.Батцэцэг 10-т
- 69 кг О.Насанбурмаа 9-д
Эх сурвалж:www.polit.mn
Холбоотой мэдээ
-
IRGEN (September 12, 2016 4:53:38 pm )
BARILDAH ERHGUI YM CHINE CHANSAAGAAR YAAH VEE DEEE
-
unshigch (September 12, 2016 7:33:33 pm )
Mandahnaran, Orhon nart bajar hurgeje.
2 Comments