antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2016 14 comments

Пхеньяныг газрын хөрснөөс арчих төлөвлөгөөг Сөүл боловсруулжээ

нийтлэсэн Admin
527-1473653282hh_0СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос цөмийн халдлага явуулах ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тус улсын нийслэл Пхеньян хотыг бөмбөгдөн газрын хөрснөөс арчин хаях төлөвлөгөөг Өмнөд Солонгос хэдийн боловсруулсан гэж Сөүлийн цэргийн эх сурвалж ням гарагт мэдэгджээ.
Эх сурвалж хэлэхдээ “Умард Солонгос цөмийн зэвсэг ашиглах гэсэн ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд баллистик пуужин болон хүчин чадал ихтэй бусад зэвсгүүдийг ашиглан Пхеньяны дүүрэг бүрийг, ялангуяа тус улсын удирдлагын нуугдаж байж болох газрыг бүрэн устгах болно. Өөрөөр хэлбэл, Пхеньяныг газрын хөрснөөс арчин хаяна” гэсэн байна.
Умард Солонгос тав дахь удаагаа цөмийн туршилт хийсний хариуд “Умардыг хатуу шийтгэх хариу арга хэмжээ” төлөвлөгөөг Өмнөд Солонгосын БХЯ-наас Үндэсний Ассамблейд өнгөрсөн долоо хоногт танилцуулсны дараа бөмбөгдөх ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл цацагджээ.
Уг төлөвлөгөөний хүрээнд Өмнөд Солонгос газар-газар ангиллын баллистик пуужингуудыг ашиглана гэж эх сурвалж хэлжээ. Баллистик пуужингууд нь 300, 500 ба 1000 км-ын тусгалтай аж.
Мөн ирэх он гэхэд тус улсын арми пуужингуудыг турших ажлыг бүрэн дуусгаж, “Hyunmoo” баллистик пуужингийн нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • ЦЭЦЭГ (September 12, 2016 4:13:42 pm )

    Сөүл минь өөрсдөө дуучих вий сөүл л хойдуулын уурыг хүргэж хатгалалаг явуулдаг

    • Zochin zochin (September 26, 2016 3:14:57 pm )

      Ёстой доо

  • зочин (September 12, 2016 6:57:04 pm )

    Сөүл амеркийн цэргийн бааз шүүдээ,

  • хилчин (September 12, 2016 7:49:54 pm )

    тиймээ өмнөдийнхөн ердоол л Америкийн гар хөл хэвээрээ шүү. тэдэнд өөрийн гэсэн үзэл байхгүй

  • Anonymous (September 12, 2016 8:42:41 pm )

    малууд гадны тоглоом бололгүй галаа намжаавал сайн сан. тэнд байгаа манайхан нутагтаа ирсэн нь дээр дээ

    • пхеньянаас (September 13, 2016 12:03:11 am )

      монголчуудаа хурдан татаасай

  • Anonymous (September 12, 2016 9:55:33 pm )

    ene uil ywdlig hoid iin udirdagch sonsod buur helegnesen bhdaa yu ch gsn dain ehleh ym shig bn

  • өө хөөрхий (September 13, 2016 8:14:54 am )

    өдөж байж өөрсдөө арчуулах гэж байгаа юм америк найз нь тэр муу хойгоор наадаад л өнгөрнө дөө америк улс ч гэж юу байлаа

  • asdfasf (September 13, 2016 9:02:43 am )

    hoid solongosyg demjeed baidag maluudyg oilgohgui yum bugd samsung gar utas barij hyundai mashin unaj solongos coffe uuj solongost ajillaj mungu oldog baij

  • Anonymous (September 13, 2016 9:50:35 am )

    Хойдод алдах юм юу ч байхгүй. Өмнөд нь өөрсдөө сүйрчихвий дээ. Korean Air-н нэг онгоц унахад, нэг Hyundai машин,нэг Samsung утас,нэг LG зурагт зарагдахгүй байхад дампуурал нүүрлэн шүү дээ.

  • Зочин (September 13, 2016 9:58:48 am )

    Хойдод алдах юм юу ч байхгүй. Өмнөд нь өөрсдөө сүйрчихвий дээ. Korean Air-н нэг онгоц унахад, нэг Hyundai машин,нэг Samsung утас,нэг LG зурагт зарагдахгүй байхад дампуурал нүүрлэн шүү дээ. Монгол шиг бол яахав.Бид тог тасрах,халуун ус тасрах,долларын ханш өсөх,хүнсний үнэ нэмэгдэх,халаалт тасалдах,цэцэрлэг сургууль хүрэлцэхгүй байх,гадаа модон жорлонд бие засах,харанхуй гудмаар алхах,ажилгүй болох,цалин хүрэхгүй байх, метро,хурдны зам хэрэглэхгүй байж чаддаг,автобус унаанд чихэлдэх гэх мэтэд дархлаатай учраас тэсээд гарна. Өмнөдийн охин шиг банди нар яах болоо?

  • Зочин (September 13, 2016 10:07:34 am )

    Тэр asdfasf-д хэлэхэд дээрх хүмүүс Хойдыг дэмжиж Өмнөдийг зүхсэнгүй. Өмнөд Хойдохоо арчих гэж байгаад өөрсдөө Samsung, LG,Hyundai гүй болчихвоо гэж бичсэн байна. Юм сайн ойлгож байж хүнийг мал гэж хэлж бай!! Чи өөрөө мал байна.за малаа? Бас өөрөө кириллээр бичиж сурчихаад бусдыг мал гэж хэл малаа,?

  • Anonymous (September 22, 2016 1:05:17 pm )

    Umhii so nuudiin bugs ryy neg shaah ymsan jinhene dotor sanaatai huurnuud de

  • Zochin zochin (September 26, 2016 3:21:49 pm )

    Америкууд хүний нутагт хүний өмнөөс дайн хийх юм чинь тгжшилт хийгээд л өнгөрнө дөө. Өмнөдүүд л зэвсэгээр хөөцөлдүүлээд байгаа шүү. Аль ч улс орон хажуу дахь нь ингээд байвал хамгаалах юм бэлтгэнэ биз дээ. Америк холдчихвол хойдууд ингэхгүй гээд байгааг юу гэх вэ.

antalya rent a car