antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2016 13 comments

Монголчуудын дундаж цалин 888 мянган төгрөг

нийтлэсэн Admin

51c3a73729148c4cgreat

Манай улсын ажил хийж буй иргэдийн дундаж цалин 888 мянган төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хорооны Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Л.Цэвээнжав мэдээлэв.

Өнөөдөр тус байгааллагаас энэ оны эхний 8 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах үеэр ийнхүү онцолсон юм. Ажиллагсдын дундаж цалинг гаргахдаа тухайн сард нийгмийн даатгал төлдөг бүх аж ахуйн нэгжийн ажиллагчдын цалингийн жигнэсэн дунджаар тооцдог аж. Өнгөрсөн сард 37.2 мянган аж ахуйн нэгжийн 576.5 мянган ажиллагч нийгмийн даатгал төлжээ. Үүнээс 500-700 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн их буюу 19.7 хувийг эзэлж байгаа бол 300-500 мянган төгрөгийн цалинтай ажилтан 17.5 хувийг бүрдүүлж байна. Хамгийн их буюу 1.3 саяаас 1.5 сая төгрөгийн цалинтай иргэн 4.2 хувийг эзэлж байгаа юм.

Уг үзүүлэлтийг дундажлаж үзэхэд эрэгтэй хүмүүсийн дундаж цалин 934 мянга, эмэгтэй ажиллагсад 833 мянган төгрөгөөр цалинждаг гэсэн үзүүлэлт гарсан байна. Салбараар авч үзвэл хамгийн өндөр цалинг уул уурхай, олборлолтын байгууллагын ажилтан 2 сая 31 мянга, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний ажилтан хамгийн бага буюу 835.6 мянган төгрөг байгааг Л.Цэвээнжав хэллээ.

Тэрбээр, “Ажилгүйдлийн албанд 131.9 мянган ажилгүй хүн бүртгэлтэй байна. Энэ нь нийт ажиллах хүчний 10.4 хувийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн сард Ажилгүйдлийн албанд 29.9 мянган хүн шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Сэлэнгэ, Дорнод, Хөвсгөл, Ховд зэрэг аймагт ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 332-729 хүнээр буурсан. Ажилгүй иргэдийн 44.5 хувийг бүрэн дунд боловсролтой иргэд бүрдүүлж байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.8 хувь, зарлага 1.1 их наяд төгрөг болж 92.6 тэрбум буюу 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна” хэмээв.

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • ard tumen (September 12, 2016 3:14:14 pm )

    ingej calin avdag bol saihanaa.arai hudal bailgui dee

  • нэр (September 12, 2016 4:38:25 pm )

    яасан худалч юм вэ дундаж цалин 600 000₮ шүү дээ дарга нарт зориулсан статистик мэдээ байхдаа

  • Mongol (September 12, 2016 4:51:07 pm )

    ish chaavaas zalingiin dood hemjee iim baisanch hynd baihad dundaj geed yah ve ,,,
    Zalingiin dood hemjee dor hasj 1 say baihgui bol yaj amdrah um be,,,,darga zaraitai umnuud neg ger byld heden hyn ene zalingaar yugaa idej, yugaaraa busad asuudlaa shiideh ve hel dee ta nar ????

  • Худлаа шаах юмаа (September 12, 2016 5:11:08 pm )

    Арай худлаа байнааааа

  • Anonymous (September 12, 2016 5:47:41 pm )

    amidral deer tiim tsalin haana bn mingoliin dundaj tsalin gevel ene hudlaa neg baiguullagiinh gevel taarah bh

    • gogo (September 12, 2016 11:09:28 pm )

      Яаж ингэж чаджийнаа.

  • Anonymous (September 12, 2016 6:37:07 pm )

    Estoi teneg usan teneg huneer sudalgaa garguuljdee eersdiinhee tsaling biduulsan ym bishuu iim tsalintai bol gonshgonood baih uu hudlaa hutsana biz

  • Anonymous (September 12, 2016 8:27:03 pm )

    битгий худлаа хуц

  • Anonymous (September 12, 2016 11:37:45 pm )

    Hudal medeelel gargahaa bolimoor yum…

  • b (September 13, 2016 8:37:26 am )

    хгбйл ми

  • иргэн (September 13, 2016 8:40:09 am )

    Энэ худлаа дундаж чинь хэнд хэрэгтэй юм бэ? Төрийн албанд 4 жил ачаалалтай ажиллаад сарын цалин нь 500000 төгрөг биздээ. хувийн байгууллагач ялгаагүй. Зөвхөн эрх мэдэл бүхий хэсгийн цалин өндөр байгаа

  • Залдан (September 13, 2016 8:58:12 am )

    Эдийн засгийн хямралын дээгүүр нь даваад гарахад иргэдийн орлого өснө. Өнөөдөр төр ойд төөрсөн сармагчин шиг байна.

  • ХҮҮ (September 13, 2016 9:32:29 am )

    Төрд миний аав 28 жил ажиллаж байна. Цалин 320,000 төгрөг аваад чадан ядан явж байна ш дээ

antalya rent a car