antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2016 10 comments

Эрх баригчдад ташуур, иргэдэд даруулга хэрэгтэй

нийтлэсэн Admin

chuulgan_122Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажлаа авснаас хойшх 60 хоногтоо багтаан эдийн засагт “онош” тавьж, эрчимт эмчилгээний үеийн “жор” бичин УИХ-д өргөн барьсан боловч иргэд нь ч, их хурлын гишүүд нь ч энэ удаад дэмжсэнгүй.

Цалин бууруулах, татвар нэмэх тухай Засгийн газрын санал тийнхүү эсэргүүцлийн хана мөргөж, шалан дээр унав. Цаашид зарлагаа яаж бууруулж, орлогоо хэрхэн нэмэгдүүлэх тухай Засгийн газар ахиулан бодох арай хүнд даалгавар хүлээн авлаа гэсэн үг. Залуу бөгөөд шинэ Ерөнхий сайдад энэ нь эхний цохилт, сорилт болж, илүү зөв, илүү оновчтой алхам хийх ирийг өгч хурцалсан байхыг үгүйсгэхгүй. Гэвч бодит байдал буюу өгүүлбэртэй бодлогын өгөгдөл өөрчлөгдөхгүй учраас түүнд цоо шинэ “хорин мянган хувьсагч” олох найдлага бага юм.Засгийн газраас өргөн бариад няцаагдсан татвар нэмэх, цалин бууруулах үндсэн үйлдэлтэй бодлого дунд эрс шийдэмгий бөгөөд муугүй алхмууд бас байсныг зарим хөндлөнгийн ажиглагчид хэлж л байсан. Тухайлбал, Баабар гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэрх илтгэлдээ ч энэ тухай дурдаж, зөв алхмууд тэр дунд багтсан байгааг дурдаад өнгөрсөн юм. Харин Засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ хэлэлцэхдээ тэр дундаас авахыг нь авч, сайжруулахыг нь сайжруулаад явахыг урьтал болгоогүй бүхэлд нь няцаах, нийгмийн сэтгэлзүйд таацуулах чиглэл барьсан нь үнэн юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эхний алхам тийнхүү УИХ дахь намын бүлгээсээ ч, нийгмийн олонхиос ч дэмжлэг авч чадсангүй.
Өндөр цалинтай албан тушаалтнуудын цалинг бууруулах, нийгмийн өндөр орлоготой, үл хөдлөх хөрөнгөтэй хэсгээс илүү татвар авах санал харьцангуй цөөнхийн эрх ашгийг хөндөж байсан ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарлаа. Үнэндээ баялгийн тэгш хуваарилалтыг олон жилийн турш хүчтэй шаардсаар ирсэн нийгмийн олонхид энэхүү алхам илүүтэй таалагдах ёстой атал тэдний дуу хоолой төдийлөн тод сонсогдсонгүй. Харин цалин, татварын хатуу бодлогод хамрагдах харьцангуй цөөнх хэсгийнхний дуу хоолой хүч түрснээс болоод эрх баригчид энэ удаад тэдний эрх ашгийг дагуулан улс төрийн шийдэл гаргаж, Засгийн газрын саналыг эсэргүүцсэн гэхэд болно. Улстөрчдийн нэг гэм нь иргэдээсээ айдаг, айсандаа болоод популизм хийдэг, үүнээсээ болоод эдийн засгаа илүүтэй хорлодог явдал юм. Чухамдаа ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг…
Төр, засгийг л яг л үлгэрт гардаг алтан загас шиг хүсэл бүрийг биелүүлэх ёстой гэж боддог болсон иргэд бид ч энэ янзаараа бол даварсаар даварсаар сүүлдээ эвдэрхий тэвштэйгээ л үлдэх бололтой. Нэгэнт бид сонгуулиар төр барих, бодлого тодорхойлох эрхийг нь өгсөн л бол төр засаг ямар шийдвэр гаргана түүнийг нь дагах, хэрэгжүүлэх үүрэгтэй баймаар. Гэтэл зөв бурууг нь дэнсэлж, олонхийн эрх ашиг талаас нь бодохоосоо өмнө зөв доторх бурууг түрүүлэн олж хараад зөвхөн өөрийнхөө ашиг сонирхолд нийцэх эсэх хэмжүүрээр аливааг хэмждэг аминчхан үзэлтэй болчихжээ. Улстөрчдийн сонгуулийн амлалт, сонгогдсоныхоо дараа хэрэгжүүлдэг популизм нь яг түүндээ таарсан гэж жигтэйхэн. Нэгэнт саналаа өгөөд сонгосон бол бодлого шийдвэрийг нь дагах соёл иргэдэд хэрэгтэй. Нөгөө талаас сонгогчдын сэтгэл зүйд юм бүхнийг тааруулах гэж хичээдэг эрх баригчдад зөв гэснээ хэрэгжүүлж чадах эр зориг, эрх мэдлийн ташуур хэрэгтэй болсныг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эхний уналт энэ удаад харууллаа. Уг нь эх оронч байхын тулд иргэд ээмэг, бөгжөө илүүчлэхээ байг гэхэд эхлээд татвараа үг дүүгүй үнэ зөвөөр нь төлж сурах ёстой.
Цагаа тулахаар бид татвараа хүртэл харамладаг, худал хоосон “эх орон” ярьж цээжээ дэлддэг ард түмэн юм байна гэдгийг ч бас саяын явдал харууллаа. Мэдээж, Засгийн газар дараагийн ээлжинд илүү сайн бодлого боловсруулах үүрэгтэй, гэхдээ бас үргэлж бууж өгөх биш, хааяа ч гэсэн ташуур далайлгаж сурах хэрэгтэйг санууштай болов уу.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • zochin (September 12, 2016 9:27:35 am )

    eniig ardiin maniig novsh ni bichiv uu chi uuruu ene niigmiin haagur ni amidraad baigaa hun be

  • Зочин (September 12, 2016 9:37:18 am )

    ОРуулж ирсэн төсвийн тодотгол нь зүгээр бсан юм даа. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор болчих шиг боллоо. Хүүхдийн мөнгө хасахын оронд шүүхийн цалинг хасаад хүүхдүүдэд өгөх хэрэгтэй.

  • Зочин (September 12, 2016 10:10:43 am )

    Энэ засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголтой холбоотой авах арга хэмжээ,хийгдэх ажлууд зарим зүйлийг засаж сайжруулаад дэмжих л ёстой зүйл байлаа, Харамсалтай нь бараг бүх телевиз. сонинууд анхнаас нь засгийн газрыг муухай харагдуулж болох бүх пиарыг хийж, УИХ ард түмнээ сонсдог сайхан харагдах гэж унагаж авлаа даа Дашрамд тэмдэглэхэд энэ олон хэвлэл,мэдээллийн хэрэгслэлүүдийн ихэнх нь улс орны хөгжил дэвшилд санаатай,санаагүй саад учруулах бодлогогүй нэвтрүүлгүүд хийдгээ болимоор байна. Ярьж,бичиж байгаа зүйлээ ойлгохгүй олон олон сэтгүүлчид мөн их худлаа цэцэрхэж,улстөржиж улс орноо баллах юмдаа

  • төгс (September 12, 2016 10:20:51 am )

    Засгийн саян бодлого зөв байсан юм ш дээ. Томчууд ард иргэдээ харах, эх орноо бодох, мөн иргэд бид эх орноо алс ирээдүйгээ харж дээрээс өгсөн шийдвэрийг хүлээцтэй авах нь зүйтэй. Төр төмбгөр, ёс ёмгор гэдэг.Өрөө төлөөд эхэлбэл бид чинь юу болох болж байна. Тэр шүүхийнхэн юундаа эсэргүүцдэг юм.

  • ЗОЧИН (September 12, 2016 11:03:02 am )

    САНАЛ НЭГ БАЙНА ЗӨВ

  • Anonymous (September 12, 2016 12:15:02 pm )

    ЗАСАГЫН ГАЗАРЫН БОДЛОГ ЗӨВ БАЙСАН

  • мөнх (September 12, 2016 1:52:50 pm )

    засгийн газар бодлогоо хамгаалах чадамжгүй юм бна бас МАН олигархуудын эрх ашгийг хамгаалдаг тэдэнд үйлчилдэг юм бна тун удахгүй унах юм бна

  • eh oronch (September 12, 2016 8:35:12 pm )

    orond oruulsan humuustei hariutslaga tootsiiieeeoooo

  • Үнэн (September 13, 2016 1:05:06 pm )

    Үнэхээр ард түмэн Засаг төрийн сан хоосон байгаа мэдрэх тэнхэлгүй болсон байна. Энэ нь олон янзын мэдээллийн эх сурвалж нь бүгд худлаа мэдээлэл өгч ард түмний толгой угааж байсных.Хэтэрхий чадваргүй хүмүүс төрийн толгойд гарч дур зоргоороо дургиж ирсэн дөрвөн жил ийм байдалд хүргэсэн дээ.Төрийн тогтолцоог бодлоготой нь өөрчилж байж л арай өөр болох байх. Энэ засгийн газар эргэж буцахгүйгээр өндөр цалинг буулгаж,татварыг өөрчилж орон сууц, архи ,тамхинаас авах нь зөв байсан ингэж авлаа гэхэд дундаж амьдралтай болон ядуу бид нарт нөлөөлөхгүй ,харин төрөөс төрсөн тэрбумтангууд болон цөөхөн баячуудад л нөлөөлнө. Үнэндээ баян гээд байгаа хүмүүс дотор 4-5 орон сууцтай түүнээс олон сууц эдлэн газартай хүмүүс их бий.Тэд нар татвар төлөхөд нэг их гомдоллоод байхгүй байлгүй дээ. Энэ засгийн газар бодож зориж хийх гэсэн зҮйлээ зоригтой хийгээчээ. Үхээнц царайлаад эргэж буцаад байх юм.

  • Иргэн (September 13, 2016 1:36:25 pm )

    Тэр төрийн байгууллагын сүрхий өндөр цалинг хасч болох л байсан ш дээ. Хаслаа гээд дундаж цалинд ч цалингийн хэмжээнээс хэд дахин давуу байх л юм байна лээ.

antalya rent a car