antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2016 1 comment

Бухтай тулалдахыг хориглохыг испаничууд шаардав

нийтлэсэн Admin
527-1473640489bullfight-main
МАДРИД. /Kyodo/. Испанийн нийслэл Мадрид хотод өнгөрсөн бямба гарагт хэдэн мянган хүн жагсаж, бухтай тулалдах үзүүлбэрийг /коррида/ хориглохыг шаарджээ.
Эсэргүүцэгчид, тэдний дотор амьтны эрхийг хамгаалагчид “бухтай тулалдах үзүүлбэр бол соёл биш. Энэ бол харгис явдал” гэсэн бичигтэй туг барьсан байв.
Бухтай тулалдах уламжлалт үзүүлбэр нь жуулчдыг татдаг гэж зарим хүмүүс үзэж, үүнийг дэмждэг юм. Гэвч сүүлийн үед корридаг хориглохыг уриалж буй хүмүүсийн тоо улам нэмэгдэх болжээ. “Олон нийтийн өмнө бухыг хурц иртэй жадаар сүлбэх нь амьтны эрхийг зөрчиж буй харгислал юм” гэж тэд үзэж байна.
Испанийн зүүн хойд нутгийн Каталони мужид корридаг таван жилийн хугацаатайгаар хоригложээ. Мөн нийслэл Мадридад бухтай тулалдагчдыг бэлтгэдэг сургуулиудад татаас өгөхийг зогсоосон байна.
Бухтай тулалдахыг хориглохыг дэмжиж байгаагаа энэ оны нэгдүгээр сард амьтны эрхийг хамгаалах нэгэн байгууллагаас явуулсан судалгаанд оролцогчдын 58 хувь нь илэрхийлжээ.
Гэсэн хэдий ч энэ асуудал маргаан дагуулах төлөвтэй байна. Испанийн зарим иргэний үзэж байгаагаар, корридог бүрэн хоригловол эдийн засагт их хэмжээний хохирол учирч магадгүй.
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • shur (September 12, 2016 3:28:56 pm )

    hargis aluurchid bolimoor ym, amitan tamlaad

antalya rent a car