antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2016 Comments are off

Рио 2016: Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар 4-р байрт шалгарлаа

нийтлэсэн Admin

147363839557d5effbbbb43Рио 2016″ Паралимпийн байт харвааны холимог хосын тэмцээнд манай баг IV байр эзэллээ. Багийн төрөлд өрсөлдсөн Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар урьдчилсан харваагаар арваннэгдүгээр  байраар гарсан бөгөөд Германыг 5:0, Польшийг 5:4-өөр хожин шөвгийн 4-т үлдээд байсан. Ингээд мөнгөн медалийн төлөө Хятадад 6-0, хүрлийн төлөө Италид 5-1-ээр ялагдлаа.

Мөн уржигдар 70 метрийн эрэгтэй урьдчилсан харваанд 33 тамирчнаас Д.Баатаржав 583 оноогоор 20, А.Анхбаяр 572 оноогоор 24 байранд шалгарсан юм.  Эмэгтэйчүүдээс Б.Оюун-Эрдэнэ 563 оноогоор 17 байрт шалгарсан байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан хасагдах шат эхлэх бөгөөд Д.Баатаржав, А.Анхбаяр нар өрсөлдөх аж.

Ч.Амар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car