antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2016 12 comments

Давхар иргэншилтэй холбоотойгоор засгаас хариу шаардлаа

нийтлэсэн Admin

14328034405566d870b2491

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа харгалзан үзэж, тооны хязгаар тавьсан давхар иргэншлийг зөвшөөрөх хуультай болно гэж мэдэгдсэн нь араасаа янз бүрийн байр сууриудыг дагуулж байгаа юм. Тухайлбал, Шинжлэх ухааны академийн эрдэмтэд уг асуудалд нухацтай хандахыг уриалж, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлээд байна. Тэд өргөх бичигтээ дараах зүйлийг өгүүлжээ.

МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТЫН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Газрын харилцаатай холбоотой хууль эрхзүйн баримтуудад өөрчлөлт, нэмэлт оруулах, энэ талаар шинэ хууль, тогтоол гаргах үйл ажиллагаатай зэрэгцэн Монголд гадаадын буюу харьяалалгүй цагаач иргэдийг суурьшуулах, иргэнээ болгох үйл явцыг хялбаршуулсан эрхзүйн орчин бүрдүүлэх ажил эхлэв.

2016 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар харьяатын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж, тухайн үеийн УИХ “Иргэний харьяаллын тухай” нэртэй уг төслийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин хүлээн авчээ. Гэвч уг төслийн үндэслэл, агуулгыг нягтлахад эргэлзээтэй асуудлууд үлэмж байна.

Иргэний харьяаллын тухай хуулийн төслийг боловсруулсан үндэслэл, томьёолол, утга санаа, тооцоо судалгаа тун дулимаг ажээ. Төсөлд хавсаргасан баримт бичгүүдийг нягтлахад, гадаад улсуудын иргэний харьяаллын хуультай холбоотой зарим товч мэдээлэл, хэдхэн хуудас үүвэр түүвэр тоон мэдээний цуглуулга байснаас бус Монгол Улс гадаадаас цагаач авах хэрэгцээ шаардлага, тус улсад хэрэгцээтэй ажил, мэргэжлүүдээр гадаадын боловсон хүчин авах нарийвчилсан тооцоо судалгаа, тэдний мэргэжилд тавигдах нарийн шаардлагууд, мэргэжлийн ангилал, нас, хүйсийн харьцаа, Монгол дахь цагаачлалын түүх, ирээдүйн төлөвийн таамнал, цагаачлалаас үүдэх эрсдэл, иргэдээ хамгаалах арга замууд, үндэсний аюулгүй байдлын талаар системтэй судалсан судалгааны ажлууд байсангүй.

Өнөөгийн харьяатын тухай хуультай харьцуулахад, “Иргэний харьяаллын тухай” хуулийн төсөлд гадаадын иргэнийг өөрийн орны харьяат болгох зэрэг асуудалд үндэсний аюулгүй байдлыг дутуу анхаарсан нь илтэд байна. Зарчмын хувьд, өнөөгийн эрхзүйн баримтуудаар Монгол Улсын харьяат болохоор хүсэлт гаргасан гадаадын иргэнийг төрийн байгууллага 5 жил ажиглан судалсан байх ёстой ба энэ хугацаанд хүсэлт гаргагч этгээд Монгол Улсын хуулийг сахин биелүүлж, улс үндэсний аюулгүй байдалд харшлахгүй гэдгээ батлан харуулсан байх ёстой.

Гэвч өнөөгийн төсөл дээрх шаардлагуудыг нэлээд хялбарчилсан агуулгатай байна. Төсөлд дээрх шаардлагуудыг шинээр найруулан оруулсан хэрнээ, араас нь залгаад “тодорхой нөхцөл хангасан” гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгоход зарим чухал шаардлагыг нь харгалзахгүй байж болох заалтууд оруулжээ. Тэдгээр заалтуудыг нягтлахад гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгоход тавьдаг чухал шаардлагуудыг “тодорхой нөхцөл” нэрийн дор бүрхэгдүүлэн хөнгөрүүлсэн бөгөөд асуудлыг хэн нэг эрхтэн дархтаны үзэмжээр шийдвэрлэж болохоор байна.

Монголд байнга оршин суух эрхзүйн орчин бүрдүүлснээр гадаадын иргэдийг суурьшуулах нь өнөөгийн төслийн нэг гол зорилго ажээ. Гэвч уг төсөлд Монголд байнга оршин суух эрхийн үнэмлэхийг гадаадын ямар иргэнд өгөх вэ гэсэн нөхцөл, шалгуурыг нарийн тодорхой тусгаагүй байна.

Монголд оршин суух хүсэлтэй, төсөлд заасан шаардлагуудыг хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд байнга оршин суух үнэмлэх олгохдоо, “төрийн хэл, бичгийн мэдлэгтэй монгол үндэс, угсаатан” хүнд олгоно гэж төсөлд заажээ. Гэвч уг төсөлд “монгол угсаат хүн гэж хэнийг хэлэх вэ?” гэдгийг нарийвчлан заалгүй орхигдуулсан. Энэ нөхцөлд монгол угсаат хүний ялгах тодорхойлолт хуулийн дагалдах баримт бичгүүдэд яаж ч гуйван өөрчлөгдөх, эсвэл огт тусгагдахгүй байж болохоор байна. Иймээс төсөлд өөрийгөө “монгол угсаатан” хэмээн тодорхойлсон ямар ч улсын гадаад иргэн, тухайлбал, харь улсын хөлсний ажилчид, эсвэл дайн самуунтай улсын дүрвэгчдийг монгол угсаатанд хамруулан бөөнөөр суурьшуулах боломж харагдаж байна.

Мөн дээрх үнэмлэхийг “Монгол Улсад нэн шаардлагатай шинжлэх ухаан, техник, технологи эзэмшсэн, урлаг, спортын авьяастан болон онцгой шаардлагатай чадвар бүхий хүн”-д олгоно гэж төсөлд заасан боловч гадаад иргэний ажил, мэргэжилд тавих шаардлагын талаар нарийн тодорхой зохицуулалт байхгүй байна. Хөгжингүй улс орнууд хэрэгцээтэй мэргэжил, ур чадвартай гадаад иргэдэд байнга оршин суух эрх олгохдоо, судалгаа тооцоотой хандаж, тэдний чадвар, мэргэжилд тавих шаардлагуудыг нарийн зохицуулдаг. Харин өнөөгийн төсөлд буй “онцгой шаардлагатай чадвартай” гадаад иргэдийн ангилалд ямар ч гадаад иргэн, жишээ нь “онцгой чадвартай” гагнуурчид, барилгын шаварчид, автомашины бүхээгийн засварчид багтах боломж нээлттэй байна.

Иймд “Иргэний харьяаллын тухай” хуулийн төсөлд, Монгол Улсад хэрэгтэй, ашигтай байх үндэслэл ба нийгэм-эдийн засаг, аюулгүй байдлын судалгаа тооцоо нь орхигдож, харин гадаадын иргэдийг бөөнөөр суурьшуулах, иргэнээ болгох, тэдний цагаачлах үйл явцыг хялбаршуулсан эрхзүйн орчин бүрдүүлэх явцуу зорилгод голлон анхаарсан гэж дүгнэж болох байна.

Бидний өргөх бичигт хэвлэл мэдээллээр нээлттэй хариу өгнө гэдэгт найдаж байна” гэсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • ИргэнИргэгазаргүй гэр бүлнhinО (September 11, 2016 3:58:16 pm )

    ИИМ ЭСЭРГҮҮ НОХДЫГ МОНГОЛ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛ ИИМ МЭДЭГДЭЛ ХИИСЭНД ЗАСГИИН ГАЗРЫГ КАБИНЕТААР НЬ ЗАЙЛУУЛ ОГЦРУУЛ ДАВХАР ИРГЭНШИЛ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

  • иргэн (September 11, 2016 4:13:11 pm )

    Мөнх Оргилыг сонгосон тэр хүмүүст үнэхээр харамсаж байна. Иймэрхүү

  • ЦЭЦЭГ (September 11, 2016 5:02:41 pm )

    Монголын одоогын нийгэмд ийм асуудалыг шийдэх хөрс суурь нь бүрдээгүй байна чамд өөр хийх ажил олдохгүй байна уу?чи ажилаа өгдөө

  • ЦЭЦЭГ (September 11, 2016 5:11:52 pm )

    Энэ бодлогын цаана гадны шашин орсон уугуул монголчуудыг ядууруулаж боол болгоод заримыг нь хараалаар хорт хавдар тусгаж алаад гадны баячууд ирж зугаацдаг орон богох гэсэн нэг бодлого нөгөө нь монголыг төвдийн шашины орон болгох гэсэн бас нэг бодлого одоогын төр барьж байгаа нам чинь шашины нам шүү дээ.Гэсэн ч бүү горьд хэзээ ч энэ бодлого хэрэгжэхгүй

  • Anonymous (September 11, 2016 9:20:16 pm )

    tsag n boloogui ene batlagdval bugd gadaa garch eserguutseh heregtei. heniig oruulj ireh geed bn, gadnaas eldev yumnuud oruulaad oligtoi hyanaj chadahgui baij bolioo

  • lorduud (September 11, 2016 9:42:24 pm )

    uwurmongol nertei xytad xvmvvs olon bna er ni ene muu tsaxiagiin elbegdorj nowsh zewvvn xujaa bna aa tsaanaa l neg uls orond maani ix xor xunuultei zvil xiideg sanaachildag xvn bna alchixiimsan

  • Mongol (September 11, 2016 10:01:01 pm )

    Mongolchuud gadnii ayultai hymyystei suusan hymyys baidag l um baina lee, ter hymyys tegeed mongold durtai yedee orj irj hyslee bielyyleh um baina daa,,,,Gadnii orond irgenshiliig ni avahgui amdarch boldog shdee ,,,,teneg hymyys l irgenshiliig ni avdag shdee…!!!!!!!!!

  • zochin (September 11, 2016 10:10:26 pm )

    uvurmongolchuud bolohgui yum buhniig hiideg, budlianii ezed

  • mongol (September 12, 2016 2:17:16 am )

    Mongol hun uur ylsiin irgen baij boloh talaar yaraad ba. Gej oilgoj ba … yagaad bolohgui gej..

  • мортин монголчууд (September 12, 2016 7:48:08 am )

    монголчуудаа тэжээж чадахгүй байж үхсэний чинь давхар иргэншил гэж хуцаад байна аа Мөнх оргил новш чинь эрлийз юм биш үү Ийм балай хууль хэзээч гаргаж болохгүй шүү НЯМДОРЖ минь үүний эсрэг сайн тэмцээрэй найдаж байна шүМонголын харьяат иргэний хүүхэд гадаадад төрсөн бол болох талтай

  • мортин монголчууд (September 12, 2016 7:52:11 am )

    Мөнхоргил новшийг эргүүлэн татвал таарна хийх ажил олдохгүй байгаа юм байх даа Ийм балай юм санаачлаад байвал кабинитаар нь татан буулгах хэрэгтэй

  • Anonymous (September 12, 2016 8:28:21 am )

    Tarvagadorjiin ehluulsen horlon suitgeh ajillagany urgeljlel shuudee

antalya rent a car