Энэ долоо хоногт ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. Спикер хэлэхдээ 12 хоногийн хугацаанд төлөвлөсөн бүх асуудлаа хэлэлцэж шийдвэрлэлээ гэж байна. Чуулганаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хямралын шинжтэй үеийг хохирол багатай даван туулах, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогын чухал шийдвэрүүдийг гаргалаа, юуны өмнө Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа хэмээн тодотгож байна.
Ямартаа ч тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн нь мэдээж. Гэхдээ засгаас оруулж ирсэн олон асуудлууд улстөрийн шийдвэрээр буцаагдсан. Эрх баригчид үүнийгээ ард түмнээ сонссон алхам гэж тайлбарлаж буй. Тэгэхээр засаг эхэндээ бол ард түмнээ мэдрээгүй, сонсоогүй, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг бодлогуудыг оруулж ирж гэж ойлгогдохоор байгаа. Мөн М.Энхболд хэлэхдээ “Ирэх 4 жилийн бидний үйл ажиллагаа эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнийн хамаарлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зөөлрүүлэх, өсөлтийн суурийг хангах, улмаар эрчимжүүлэх, бүтээмж, үр ашигт тулгуурласан хөгжлийг бий болгоход чиглэгдэх болно. Эдийн засгийн хямралыг даван туулахад 2016 онд болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөв, санхүү, өрийн талаар баримтлах бодлогоо мөн тодорхойллоо.
Дунд хугацаанд төсвийн нөхцөл байдлыг сайжруулан, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2020 оноос алдагдалгүй байх зорилтыг дэвшүүлээд байна.Хэдий өндөр, шахуу зорилт хэдий ч үүссэн нөхцөл байдал ингэж ажиллахыг биднээс шаардаж байна.”гэсэн.
Тэгвэл Ерөнхий сайд юу өгүүлснийг ишлэн хүргэж байна. Тэр хэлэхдээ “Засгийн газраас өргөн барьсан хөтөлбөрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцэх явцад гишүүд идэвх, санаачилгатай оролцож, хөтөлбөрийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлт, найруулгын өөрчлөлт хийх саналуудыг гаргасан. Эдгээр саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаар нарийвчлан хэлэлцээд нийт 72 зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг УИХ-ын чуулганд оруулан санал хураалгасан.
Хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, төслийг Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон төрөөс баримталж буй урт дунд хугацааны бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах талаар үнэтэй санал бодлоо илэрхийлж хөтөлбөрийн төслийг улам сайжруулахад хувь нэмрээ оруулсан УИХ-ын нийт гишүүддээ талархал илэрхийлье.
Эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан, гадаад худалдаа, экспортын орлого буурсан, төсвийн зарлагыг хэмнэх шаардлагуудтай холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэл бэрхшээл учирч болзошгүй байна.
Засгийн газрын зүгээс эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээг аль болох богино хугацаанд авч хэрэгжүүлэн макро эдийн засгийн тогтворжилтийг хангаж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тааламжтай, тогтвортой орчныг бүрдүүлэх нь нэн тулгамдсан асуудал болж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд макро эдийн засгийн болон гадаад зах зээлийн орчин төдийлөн тааламжтай бус байгаа өнөөгийн нөхцөлд бид тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн УИХ, Засгийн газар, Монголбанк төдийгүй хувийн хэвшил, олон нийт, ард иргэдийн идэвхтэй оролцоо, хамтын хүчин чармайлт зайлшгүй чухал юм.
“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу ойрын хугацаанд үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа бид шуурхайлан орох болно.
Монгол Улсын Засгийн газрын хувьд ирэх 4 жилд улс орныхоо нийгэм, эдийн засаг, засаглал, байгаль орчин болон хүний хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын зорилтууд тодорхой боллоо.Монгол улстай хамтран ажиллаж байгаа Олон улсын байгууллагууд, түншлэгчид, Монгол улсад хөрөнгө оруулан ажиллаж байгаа хөрөнгө оруулагчид болон Монгол улсын бизнесийн орчныг сонирхон ажиглаж байгаа шинэ хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагын хувьд Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын зорилт нэн тодорхой байх нь чухал юм.
Иймээс бид бодлого зорилтоо гадаад түншүүд, хөрөнгө оруулагчид, гадаад зах зээлд байгаа Монгол улсын Засгийн газар, Хөгжлийн банкны үнэт цаасыг худалдан авсан байгууллагууд, худалдан авагчдад эдгээр мэдээллийг шуурхай хүргэх, сурталчлах арга хэмжээг авахаар төлөвлөсөн.Монгол орноо хөгжлийн шинэ шатанд гаргаж, хүний амьдрах тааламжтай орчин нөхцөлийг бүрдсэн, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан, тогтвортой хөгжил бүхий улс орон болгон хөгжүүлэхийн төлөө Хамтын хүч, хүсэл зорилгоо нийлүүлэн зүтгэхийг төрийн, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, нийт ард иргэддээ уриалж байна.”гэсэн юм.
Тэгэхээр одоо эрх баригчид цаашид хэрхэн ажиллахыг харах үлдэж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Арай ч дээ (September 11, 2016 5:47:20 pm )
Их Хурлын даргын үгэнд,э/з-н хүндрэлийг тогтоворжуулна гэж байх юм,юу гэсэн үг вэ? Ямар лойчихсон нөхөр үгийг нь бэлтгээ вэ? Арай ч дээ…Бүтцийг таралжүүлнэ шэж бас ямар юм байдаг байнаа,ёстой солиотой юм.Их хурлын дарга аппаратаа чадавхжуулаач,онигоонд орох нь бна шүү…
-
Арай ч дээ (September 11, 2016 5:50:07 pm )
Их Хурлын даргын үгэнд,э/з-н хүндрэлийг… тогтворжуулна гэж байх юм,юу гэсэн үг вэ? Ямар лойчихсон нөхөр үгийг нь бэлтгээ вэ? Арай ч дээ? .Бүтцийг төрөлжүүлнэ гэж бас ямар юм байдаг байнаа,ёстой солиотой юм.Их хурлын дарга аппаратаа чадавхжуулаач,онигоонд орох нь бна шүү…
-
Зочин (September 11, 2016 8:00:11 pm )
Горьдож сонгосон ард түмэн хөөрхий боллоо.Дандаа иргэдээ мөлжих бодлого явуулж Түүнийг нь хүлээж авах хүн олдохгүй.Ийм зүйл хийгээгүй гэж Бид сонгоогүй
-
Irgen (September 11, 2016 8:39:35 pm )
Man an-i shunliin tulam sandal shireenii donton idsen n ideen beteg uusan n usan beteg bolmoruud hanaj cadhaa mededgui tejeevruud ard tumniig amidaar n zulgaaj hanj cadahgui ymaa uursdiihee hangamj bolon sandal shiree zaidluulsan ah duu tanil talaasa tomilson ded said gehch shunaltanguuda tsomogtgohgui tuiliduultsan ard tumneese tatvir tataas tsomogtgoloor darlah ymichin nuurendee ileg naasan tejeeliin gahainuud!!!
-
Irgen eej (September 12, 2016 7:38:45 am )
Gazriin tosnii gazar humuusig halj ehellee ajilgyidel uusgeseer bna
-
Zochin (September 12, 2016 7:40:28 am )
Төрийн албан хаагчдыг халахаа болиочээ оронд нь ахиад л хаалганы чадваргүй хүмүүс төрийн албыг хаших нь ээ яанаа монголын төр арай ч дэн
-
Anonymous (September 12, 2016 10:52:14 am )
МАН ажлаа сайн хийгээрэй тэгвэл орон нутгийн сонгуульд санал авч чадна
-
zochin (September 12, 2016 6:07:43 pm )
oron nutgiin songuulid sanal avch chadahgui
-
-
иргэд (September 12, 2016 11:38:27 am )
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД МАН- УНАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО. АН-Г ОРОН НУТГУУДАД ЯЛУУЛЖ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ. ИРГЭДЭЭ ХУЛХИДСАН МАН- АРАЙ БИШЭЭ. АХ ДҮҮ ҮР ХҮҮХДҮҮДЭЭ АЛБАН ТУШААЛД ТОМИЛЖ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ
-
Anonymous (September 12, 2016 8:16:49 pm )
unen shu
-
-
Оогий (September 13, 2016 10:08:17 am )
Зөв өө Ард түмэн минь МАН хайрцгийн бодлого явуулж бусад шудрага гишүүдээ дарамталж байгаад ард түмэн эх орондоо юу ч хийхгүй өөрсдөө хуваагаад идчихдэг юм.Орон нутгийн сонгуульд АН-г сонгоцгоое
-
Zochin (September 13, 2016 10:30:24 pm )
Мэдэглэл өгсөн сарын дараа олон хүн ажилгүй болох нь дээ.Төрийн бодлого улс орноо хөгжүүлье гэсэн бодол санаа энэ дарга наот үнэхээр алгаа төрийн албыг төрлийн алба болгохоо болиочээ Хүмүшсийг халж баыгаа нь буруу дарга нараа соливол таарна тэнэгүүд
-
иргэн (September 14, 2016 1:08:01 pm )
ажлаас халах мэдэгдэл өгөөд 1 сарын дараа халдаг 37 онд баривчлаад сарын дараа бууддаг байсан агаар нэгэн сонсогдлоо
-
-
иргэн (September 14, 2016 1:02:46 pm )
60 тэрбумын хариу барих гээд ёстой бажигдаж байхад юунтөрийн алба юун ард түмэн билээ олон юм хуцаад байвал шоронд хийнэ шүү энэ намын гарал үүсэл яс маханд нь шингэсэн үзэл нь энэ одоо орон нутгийн сонгуульд 1ч хүнд нь саналаа бүү өгцгөө ёстой тараа хурдан таниуллаа даа халах солих хасах танах баривлах шорон гянданд хатаах мөрдөх шалгах ажлаа л ард түмэн рүүгээ чиглүүллээ дээ коммунизм сэргэж байна таслан зогсоох хэрэгтэй
14 Comments