antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2016 Comments are off

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос өсчээ

нийтлэсэн Admin

f9b882e329fb954410496f1c443647c4_medium

Энэ сарын 7-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 3.9 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2016 оны 9-р сарын 7-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 8.2 хувь, үхрийн ястай махны үнэ 7.2 хувь, үхрийн цул махны үнэ 4.7 хувь, адууны ястай махны үнэ 8.2 хувь, ямааны ястай махны үнэ 6.1 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.5 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.1 хувь, үхрийн цул махны үнэ 0.4 хувиар буурч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 9-р сарын 7-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5145 төгрөг, үхрийн /ястай/ мах 6370 төгрөг, үхрийн цул мах 7865 төгрөг, адууны /ястай/  мах 4405 төгрөг, ямааны /ястай/  мах 4505 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2016 оны 9-р сарын 7-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.1 хувь, савласан 2 дугаар зэргийн гурилын үнэ 0.5 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2016 оны 9-р сарын 7-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 6.3 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 9-р сарын 7-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.1 хувь, луувангийн үнэ 27.3 хувь, байцааны үнэ 4.6 хувь, манжингийн үнэ 27.3 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад луувангийн үнэ 1.8 хувь, манжингийн үнэ 1.3 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 9-р сарын 7-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 2.8 хувиар буурч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад задгай сүүний үнэ 6.4 хувиар буурч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car