antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2016 1 comment

Г.Цогтгэрэл 5 дугаар байрт шалгарчээ

нийтлэсэн Admin

 

14199529_1181103665285650_1918810670866027141_n

Риогийн паралимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Ууганхүү хүрэл медаль хүртэж монголчуудаа баярлуулаад байгаа билээ. Тэгвэл  бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлдсөн манай тамирчин Г.Цогтгэрэл тавдугаар байр эзэллээ. Хөнгөн атлетикийн F57 буюу суугаа түлхэлтийн төрөлд өрсөлдсөн Г.Цогтгэрэл 8 метр 59 см түлхжээ.  Бөөрөнцөг шидэлтийн тэргэнцэртэй суугаа төрөлд Алжир, АНУ, Бразил, Болгар, Герман, Сенегал, Нигер, Мексик, Монголын нийт 12 тамирчин өрсөлдсөн юм байна.  Г.Цогтгэрэл есдүгээр сарын 15-ны өдөр зээрэнцэг шидэлтийн төрөлд хүч сорих ажээ.

Гэндэндаржаагийн Цогтгэрэл нь  “Инчён-2014” Азийн паралимпийн наадмын зээрэнцэг шидэлтээр хүрэл медаль, “Бээжин-2016” Азийн паралимпийн гранпри тэмцээний бөөрөнцөг шидэлтээр мөнгөн медаль, “Дубай-2016” Азийн далайн орнуудын АШТ-ий мөнгөн медаль тус тус хүртэж  байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • 09. САРЫН 01 (September 09, 2016 2:04:01 pm )

    АМЖИЛТ

antalya rent a car