antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2016 7 comments

С.Эрдэнэ: Засгийн газар эдийн засгийн хямралыг тодорхойлж чадахгүй мухардалд оржээ

нийтлэсэн Admin

maxresdefault

Чуулганы  хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж,  УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд дүгнэлтээ танилцуулж,  зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байгаа юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ бүлгийн дүгнэлтээ танилцуулахдаа хэлсэн үгэндээ “Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн 4 тогтоолын төсөл нь ард иргэдийг үл хүндэтгэсэн, эдийн засгийг улам доройтуулах заалт агуулсан гэж АН-ын бүлэг үзэж байна. Зарим төрлийн татвар нэмэх, төрийн албан хаагчдын цалинг хасах, тэтгэмж бууруулах, оюутны тэтгэлгийг зогсоох  зэрэг хуулийн төслийг оруулж ирсэн байна. Энэ нь эдийн засгийг улам хямраах төсөл болжээ. Мөн Төсвийн тогтвортой байдлын хуулийн заалтаас ухарч  өрийн таазыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын эрхзүйн тогтвортой байдлыг алдагдуулжээ. Хуулийн төслүүдэд хямралыг тодорхой хугацаанд шийдвэрлэх арга хэмжээний талаар тусгагдаагүй. Засгийн газар эдийн засгийн хямралыг тодорхойлж чадахгүй мухардалд оржээ.  Зарим хуулиудыг буцаасан нь УИХ Засгийн газартаа итгэл үзүүлэхгүй байгаагийн тод жишээ юм” гэж хэллээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (September 09, 2016 2:55:53 pm )

    хАМГИЙН ХЯЛБАРХАН АЖИЛ ЧИНЬ уиХ-Д СУУЖ ИДЭЖ УУЖ АВААД ЭДИЙН ЗАСГИЙН ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ ОРХИОД ДАРААЧИЙНХАА НӨХДИЙГ БААЛААД ХЭЭВ НЭГ ЭХ ОРОН БОЛЖ МАТРЫН НУЛМИС УНАГАСАН ШИГ ПЭЭДГЭР СУУХ НЬ ХЭНИЙГ ДОРОМЖЛООД БАЙГАА ХЭРЭГ ВЭ эРДЭНЭЭ ГУАЙ

  • Иргэн (September 09, 2016 3:33:09 pm )

    Ухаан зарж, нойр хасаж, хоолтой хоолгүй явдаг компани удирддаг хүмүүсийн хажууд та нар хөнгөхөн халаас зузаалдаг доо. Бэлэн юман дээр зарцуулалт хийгээд л… Одоо мөнгө олох болоод ирэхээр өөрөө оновчтой санал хэлж байгаа юмуу. Худлаа л шүүмжлээд, сүрхий царайлаад. Муухай ш дээ. Адилхан монголын төлөө ажиллаж байгаа хүмүүс биз дээ.

  • зочинзүчизочин (September 10, 2016 7:00:12 am )

    Эрдэнээ чи худлаа хэлбэрдэхээ больчихооч, чиний наад матрын нудимас чинь чамайг улам муухай харагдуулж байна. Чи Нийгмийн даатгалын мөнгөөр тоглож, зугаалж, ах дүү амраг садныхандаа орон сууц хот хөдөөгүй бариулж ханасан биш үү Одоо юугаа горьдоод, хий мөрөөдөөд суугаа юм бэ? чамайг хэн эх оронч гэх юм бэ? Чи ээж хүнийг хайрлаж сурсаныхаа дараа эх орныхоо асуудлыг худлаа ч гэсэн яриач

  • Anonymous (September 10, 2016 8:05:37 am )

    Doodohoo harahgvi boltloo myaraalsan ene huvalz tur barij bhdaa wu hiij bsan wm be?Alban tushaal,ajil turuld oruulah,bairrand oruulah zergeer uuruu harj chaaddaggvi nuguu doodohoo olon ch hvvhend vzvvlj yavaa shar shimjilsen gahai

  • зочин (September 10, 2016 10:31:43 am )

    Улсын мөнгө хулгай хийсээр байгаад хэн эдийн засаг унагааж , улс орныг сүйтгэснийг мартаа юу, С.Эрдэнэ энэ бол чи + АН, луйварчид ингээд гоё юм яриад байхаар уур хүрээд байх юм, зайлаа

  • иргэн (September 10, 2016 1:21:35 pm )

    Эрдэнэ унтаж байгаад одоо сэрж бга юмаа

  • Адар (September 11, 2016 10:50:44 am )

    Эдийн засаг яагаад хямарсныг С.Эрдэнээс өөр сайн мэдэх хүн бараг байхгүй байх оо. С.Эрдэнэ, түүний нөхдийн идэж уусныг ил гаргаад хураагаад авчихвал бараг л сэргэнэ дээ.

antalya rent a car