antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2016 Comments are off

Улаанбурханы дэгдэлт үргэлжлэх магадлалтай гэв

нийтлэсэн Admin

Хүйтэн сэрүүний улиралд эмч, эмнэлгийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлдэг өвчин бол ханиад томуу. Харин дулааны улиралд буюу хичээл, сургууль эхлэх энэ үеэр ахуйн болон амьсгалын замаар халдварладаг халдварт өвчлөлүүд идэвхждэг.

Тодруулбал, Улсын хэмжээнд 26 төрлийн 54 мянга 176 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11 мянга 284 тохиолдлоор буюу 10 мянган хүн амд тохиолдох өвчлөл 32.4-өөр өссөн байна. Зуны улиралд амьсгалын замын өвчлөл намжмал байдалд орсон хэдий ч хичээлийн шинэ жил эхэлж, хүн амын нягтрал нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн улирал эхлэхтэй холбоотойгоор улаанбурхан, томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэн, улаанбурханы дэгдэлт үргэлжлэх магадлалтай байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Мөн хачигаар халдварладаг өвчнүүд, тарваган тахал, боом, галзуу, зоонозын халдварт өвчний эрсдэл, хүний кроновирусын халдвар, зика вирусын халдвар, поли вирусаас үүдэлтэй поливилит зэрэг өвчлөл сэргэн тархах, бусад улсаас зөөвөрлөгдөн ирэх магадлал өндөр байгаа аж. Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд товлолын дархлаажуулалтад хугацаанд нь бүрэн хамрагдаж, биеийн дархлаагаа сайжруулан, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Одоогоос хоёр жилийн өмнө улаанбурхан өвчнийг бүрэн устгасан хэмээн ДЭМБ-аас батламж гардаж авсан Монгол Улсад дахин дэгдэж, он гарснаас хойш маш олон хүүхэд нас барсан. Улаанбурхан нь амьсгалын замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэр¬дэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусын гаралтай цочмог халдварт өвчин юм.

Хамгийн их халдвар тараадаг өвчин бөгөөд манай улсад одоогийн байдлаар 0-8 сартай бага насны хүүхдүүд болон 18-30 насныхны дунд өвчлөл хамгийн өндөр байгаа юм. Улаанбурхан өвчин дахин дэгдэх магадлал байгаа эсэх талаар албаны хүнээс тодруулахад “ДЭМБ-аас бат-ламж авснаас хойш 2015 оны гуравдугаар сарын 18-нд улаан¬бурхан өвчний анхны тохиол¬дол бүртгэгдсэн. Энэ өвчин бол маш түргэн хугацаанд халд¬варлуулдаг, тархалт их¬тэй. Хичээлийн шинэ жил эхэлж, хүн амын нягтрал нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн улирал эхлэхтэй холбоотойгоор улаанбурханы дэгдэлт үргэлжлэх магадлалтай байгаа” гэсэн юм.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car