Дархан-Уул аймгийн “Дархан” гурил, тэжээлийн үйлдвэрт өнөөдөр 12.30 цагийн орчимд дэлбэрэлт болжээ. 1970-аад оны үед ашиглалтад орсон тус үйлдвэрт буудай хадгалдаг элеваторууд байдаг бөгөөд тэдгээрийн нэгт хадгалж байсан буудай халалт өгсний улмаас дэлбэрсэн байна. Улмаар элеваторын дээд талын бетон хэсэг үйлдвэрийн хашаа руу нуран унажээ. Дэлбэрэлт болох үеэр тухайн газарт хоёр ажилчин ажиллаж, буудай гэнэт халалт өгсөн тул зөөн гаргахаар ажиллаж байсан гэнэ. Дэлбэрэлтийн улмаас нэг ажилчин толгой тус газраа хөнгөн гэмтэл авчээ. Азаар нөгөө ажилтан гэмтэж, бэртээгүй гэнэ.
Дэлбэрэлтийн улмаас элеваторын бетон нурж, их хэмжээний хог хаягдал бий болсон ч бүгдийг цэвэрлэж дууссан байна. Одоо байдал тогтворжсон гэнэ.

Д.Жаргалсүрэн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 26, 2012 8:35:36 pm )
darxan xotod yu l bolood bna daa. bain bain delberelt bolood l….
1 Comment