antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2012 3 comments

МҮХАТ-ын дарга С. Дэмбэрэлийн дүү Т.Ганболд хоригдож байна

нийтлэсэн Admin

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн төрсөн эгчийнх нь хүү болох Т.Ганболд  гурван төрлийн хэрэгт шалгагдаж байгаад  өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт баричлагдан саатуулагдсан байна. Т.Ганболд нь өнгөрсөн онд  С.В.Паушок гэх орос бизнес эрхлэгчээс “Алтан дорнод монгол”, “ Востокнефтегаз”,”Бумбат алт” гэсэн гурван компанийг нийтэд нь  300 гаруй сая ам.доллараар худалдаж авснаа албан ёсоор мэдэгдэж байсан. Харин энэхүү 300 сая ам.доллар нь хаанаас эх үүсвэртэй мөнгө болох нь шалгагдаж байгаад ийнхүү баривчлагдсан гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байна. Т.Ганболд нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Английн Виржинийн аралд бүртгэлтэй өөрийнх нь мэдлийн компани гадаадын банкнаас энэхүү 300 сая ам.долларыг зээлсэн гэж мэдээлж байсан. Харин олон улсын санхүүгийн нэгэн байгууллагаас энэ мөнгөний эх үүсвэрийг шалгаж өгөөчээ гэсэн хүсэлт ирсэний дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаад ийнхүү хорьсон байх магадлалтай байна. Өмнө нь  Т.Ганболдыг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа төмрийн хүдрийн арматурыг өөрийн компаниар дамжуулан цааш дамлан худалдаалсан, авилга авсан гэх хэргээр АТГ шалгаж байсан. Мөн түүнийг Монгол банкны зарим мэргэжилтнүүдтэй нийлж ханшийн зөрүүг хууль бусаар ашигласан асуудлаар, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг зарахдаа авилгал өгсөн зэрэг асуудлаар гээд нийт гурван үндэслэлээр шалгаж байгаад ийнхүү баричлан саатуулаад зургаа хонож байгаа гэх мэдээллийг өгч байна. Танхимын дарга С.Дэмбэрэл энэ дүүгээ  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга болоход нь багагүй оролцож тусласан гэдэг бөгөөд Корпорэйт зочид буудлыг хамт байгуулсан гэдэг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 26, 2012 7:55:40 pm )

    Zov buruu gariin mongo b.gaa daa odoo tsagdaa avilgad holbogdono oo bas manaihan l bolson hoino avilga avaad l sullana daa

  • Anonymous (January 27, 2012 4:02:25 pm )

    Tomortein ordiig hyataduudaas mongoliin ard tumend buzaaj avj ogson gavyatai zaluugaa yaj bgaambdee, yum hiideg humuusee ingeed daraad bval mongol uls yaj hogjihov Dee.

  • Anonymous (January 29, 2012 1:37:12 pm )

    Yasan oroi baria veee Sain idej amjaagui baisan bolohoor ni bailgaad baisan yum bolov uu

antalya rent a car